Sunday, May 30, 2010

Тэмцээн дууслаа

Сайн байна уу? энэхүү нийтлэлийг уншин суугаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.
 Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа болон сонирхогчдын анхаарлын төвд байдаг зүйл бол яахын аргагуй АБЮ Робокон тэмцээн байдаг билээ.
Би өөрөө энэ жил энэ тэмцээнд гар бие оролцсоны хувьд жаахан зүйл бичюүү гэсийн.
   Тэмцээны дэвжээг 5,4 ны өдөр бөхийн өргөөнд засах ажилаар эхлэн. 5,5 ны оройн 11 цагийн үед бүрэн засч дууссан. Үргэлжлүүлээд тэмцээнд оролцох багууд 5,6 ны өглөөны 9цаг хүртэлл бөхийн өргөөнд үндсэн талбай дээр гарч өөрийн багуудын роботыг туршин зүгшрүүлж өдрийн 1цагаас эхлэх тэмцээндээ бэлдэн жаахан ч гэсэн амарч авсан. Энэ жилийн тэмцээний дүрмийн хувьд Алдарт Ертөнцийн долоон гайхамшигийн нэг Египтийн парамидыг хэрхэн барьсан шиг барих даалгавар байсан. Багуудийн хувьд маш сайн бэлтгэлтэй үнэхээр сайн роботуудыг бүтээн авч ирсэн харагдсан.
  Миний бодож байгаагаар ШУТИС-ҮТДС хамаагүй сайжирсан байсан. Мөн МУИС-ФЭС ийн роботууд мөн хамаагүй сайжирсан байсан. Мэдээж ШУТИС-МХТС сургууль болон ШУТИС-МИС ийн роботууд усны дусал шиг ижилхэн хийц дизайны хувьд гайхалтай сайхан болсон байлээ. Харин МУИС-МТС болон манай ШУТИС-КТМС ийн хувьд мөн сайн сайн роботуудыг авчирсан харагдсан. Доор өөрийн багийн туршилтйин бичлэгийг орууллаа.
http://www.youtube.com/watch?v=8aP4br860FM
энд ШУТИС -МИС ийн туршилтийн бичлэгийг орууллаа.
http://www.youtube.com/watch?v=3hLfMRmupao
http://www.youtube.com/watch?v=FZH2TOdto_g
http://www.youtube.com/watch?v=v2asmYkodTY
үлдсэн өөрийн болон тэмцээний бичлэгийг хожуу оруулах болно.
  За ингээд гол өөрийн сэтгэгдлийг одоо бичье.
Тэмцээний хувьд ямар баг түрүүлэх нь ёстой тэр өдрийн аз эз мэддэг гэхэд хэлсдэхгүй.
Тэмцээний талбайг засалцахад Холбоо болон Манай сургууль идэвхийлэн оролцсон шиг бусад багууд идэвхилэн оролцох хэрэгтэй болвуу гэж бодож байна. Тэмцээний дэвжээ засах ажил удаашралтай байснаас болж роботууд турших хугацаа шөнөөр явагдан үргэлжилсэн билээ.
  Зохио байгуулагчийг үүнд бурутгаж болохгуй. Хэхэ ганц Ганзориг ах л бараг зохион байгуулсан  талархах хэрэгтэй.
 Мөн тэмцээний дүрмийг ганц үг өгүүлбэр зөрчилгүй ягштал баримталхыг уриалж байна.
Миний хувьд энэ тал дээр их харамсаж байгаа. Хэд хэдэн шалтгаан дурьдваас. Роботын жин хэтэрсэн. Дүрмийн дагуу бүх робот нийлээд 50 киллограмм байх ёстой. Талбайн блокны жин хэтэрсэн. Дүрмийн дагуу 750грамм. Талбайн блокны хэмжээ алдсан. өндөр нь 30мм байх ёстой блокууд 28мм тэй хийгдсэн. Роботууд урьчилан ачаалсан блокыг тэмцээны үед тавих эсвэл унагавал ахин ачаалхыг хориглосон дүрмийн заалтыг хэрэгсээгүй. Мөн тэмцээний шүүгчид дүрмээ төдийлөн сайн мэдэхгүй зэрэг шалтгаанууд байсан.
 Би дараа бичлгийг нь оруулна. Жишээлбэл ШУТИС-МИС болон МУИС-МТС ийн тоглолтон дээр хамгийн сүүлийн пирамидыг МИС ийн автомат робот алтан блокыг хазгай тавсан боловч түүнийг МТС ийн автомат робот мөргөөд гүйцээгээд оруулсан. Энэ үед цаг дуусагүй болхоор нэгэнт МИС ийн автомат зорилгоо биелүүлсэн тул оноог нь өгөх зайлшгүй юм. Гэхдээ шүүгчид тэрүүхэн тэндээ будилж хэрхэн дүгнэхээ шийдэж чадахгуй байсан.
 Мэдээж ивээн тэтгэгчийд ач буяанг орхиж болохгуй. МИС ийн хувьд хэрэглэж байгаа багаж техник хийсэн хийц дизайнаараа илт ялгаран үнэхээр гайхуулж байсан. Гэхдээ гол дутагдал болох жин хэтэрсэн удаан ажиллгаатайгаасаа болоод тэмцээний өмнөхөн жин хасаж найдвартай ажиллагаа нь багассан тал ажиглагдсан. Энэ мөн МХТС д хамаатай.
 Дээрхид багуудын давуу тал болон сул талыг дурды гэвэл. Эхэнд ҮТДС буюу Үйлдвэр технологи дизаины сургуулийн гар робот чамлхааргүй чанга харагдана лээ.
Суурийн дээрээ аль тийшээ явж болдог дугуй. түүний электроникийн шийдэл нилээн гайгүй болсон харагдсан. Мэдээж МХТС сургуулийн багийн электроник МИС ийн механик сайн болсон нь харагдаж байна лээ. Харин ФЭС ийн тухайд роботын цэнэглэгч тэжээлийн блокуудыг ярайтал өрцөн цэнэглээд сууж байгаа нь элэктрон болон механикдаа нилээд мөнгө зарсан нь харагдаж байна лээ. Хийсэн хийцийн хувьд МТС ээс нилээд суралцсан нь тодорхой.
  Бэлтгэлийн хувьд чамгүй цаг үрсэн нь харагдсан.
Ингээд төгсгөлд нь МТС ийн тухайд туршилт эхэлж байхад хамаг юм нь салж унан салан задгай харагдаж байсан бол туршилт дуусч байхад талбайдаа зүгширсэн бүх үүргээ чадхаараа гүйцэтгэж чадаж байгаа нь авууштай зүйл байсан. Хийцийн хувьд хоёр робот хэлхэгдэн нэгэн жинтэй болж блокуудыг түлхэж байгаа нь их оновчтой. Хугацааны хувьд жаахан удаан.
 Хэрэглэж байгаа моторуудын хувьд нилээн хурд хүч сайтай мотоорууд байна лээ.
Харин электроникийн тухайд хэрхэн хийснийг нь хархад төвөгтэй байсан тул хэлэх зүйл алга.
 Гэхдээ манай багт байсан асуудал шиг роботууд нь мөн адилхан ресет  хийгдэж байсан нь мөн төдийлөн бүрэн сайн биш байгааг илтгэнэ. Гэхдээ бусад багуудаас суралцах заах зүйл мэдээж энд зөндөө харагдана лээ.
 Програмчлалын тухайд багууд нотебүүкээ залган шууд бичсэн програм аа шарж байгаа нь шинэ техналогийг сайн судалж нэвтрүүлсэн нь харагдсан. Прорам бичиж буй хүнл хаана нь ямар алдаа байгааг толгойдоо бясалгаж суух биш шууд туршин ажиллуулж байхдаа харж чадаж байгаа нь энэ асуудлыг их хөнгөн болгож өгсөн байсан.
    Сүүлд нь манай багийн тухайд унасан бөхөд шалтаг мундахгуй гэж шалтгаан хэлүүл хэлнэ.
Гэхдээ энэ жил сайн байлаа. Бусад багууд ч сайн байлаа. Хамгийн хурдтай бөгөөд хамгийн шилдэг шийдэлтэй баг байж чадсан.
 Та бүхнийг үүнийг уншаад өөрийн баг гэж өөрснийгөө магталгүй бусад баг гэж бусдийг муулалгүй ирэх жилийн тэмцээнд энэ жилийн туршлагаасаа юуг авхыгаа тунгаан зохимжтой шүүмж өгхийг хүсэж байна.
  Аврага болсон багтаа баяр хүргье. Олон улсад одоо байгаагаасаа хурдан хүчтэй найдвартай робот хийж түрүүлээсэй гэж ерөөе.