Friday, September 2, 2011

Robocon 2012

Энэ өдрийн мэндийг хүргье. Өнгөрсөн 8,28 нд олон улсын робокон тэмцээн амжилттай өндөрлөжээ.
Манайхан шөвгийн 8д үлдээд хэрхэн азгүйтэн хожигдож байгааг эндээс үзэрэй.

Урд хөрш Хятад ясныг гайхаад барсангүй шөвгийн найм д ч үлдээгүй азгүйтсэн юм шиг байна. Ихэнх багийн роботууд Индонез, Вьетнам , Япон, Монгол гэсэн багуудын роботууд бүгд гацаад хожигдож байгаа нь тэмцээний талбай мөн л алдаатай засагдсан юм болвуу. Тайландын баг өөрийн тэмцээний талбай дээр хэр их туршиж бэлдсэн нь шүүд утгаараа аваргын төлөө Тайландын хоёр баг үлдсэнээс тод харагдаж байна.
Ирэх жилийн наадам хол байндаа. Гэхдээ тэмцээний дүрэм журам аль хэзээний нээлттэй болчихсон байна. эндээс

Албан ёсны сайт нь http://aburobocon2012.hk/ юм байна.
Энэ жил 2009 онд шатаар өгсөн бөмбөр цохих шийдэлийг тусгаж өгсөнч тухайн жил ямар ч робот шат өгсдөг хийгдээгүй байсан. Энэ жил хүссэн хүсээгүй шатаар өгсөн даалгавраа биелүүлэх юм байна.
Мөн гар роботыг бүрэн утгаар нь гар робот болгосон байгаа ба оператор нь робот дээрээ суун жолоодох юм байна. Мөн түүнчлэн Уул гэдэг бол зарим сургуулийн багийн хувьд хүндхэн даваа байсан билээ. Өнгөрсөн тэмцээнд уул гардаг баг дөрөв(4) хөн сургууль байсан. Энэ жил уул гараад буцан уруудах юм байна. Улам л гоё болоод байх юм. Мэдээж жингийн хязгаар тавин(50кг) киллограмм гэж заагдсан бол олон ч багийн жин хэтрэх байхдаа. Анхнаасаа бат бөх хөнгөн жинтэй робот хийхийг чармаагаасай гэж хүсэж байна. Үүгээрээ л энэхүү тэмцээн ямар их сорил дагуулж байгаа ойлгох хэрэгтэй. Шинээр орж байгаа авьяас чадвартай инженер болох залуустаа амжилт хүсье. Бүх сэтгэл оюунаа дайчлан энэхүү тэмцээндээ оролцоорой.