Sunday, August 26, 2012

ROBOCON 2013 VIETNAM


Сайн байн уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.
Олон улсын робокон тэмцээн үзхээр яваад өнөөдөр л дөнгөж гэртээ ирлээ.
Дуулгах сонин их тул тухтай суугаад нийтлэл хүргэх болно. Ирэх жилийн дүрмээ хараад баярлах байх гэж бодож байна. энэ сайтаас мэдээлэл аварай http://aburobocon2013.vtv.gov.vn/

Saturday, August 11, 2012

Инфра удиарлага хэрхэн хийх вэ?

Намайг оюутан робоконд ордог байхад инфра удирдлага хийх талаар судал гээл даалгавар өгч билээ. Тухайн үед одоогийн блогчид шиг нийтлэл бичдэг хүн монголд ховор байж дээ. Одоо ч сансанд хүрхээр тийм их биш л байна. Энэхүү  нийтлэлийг уншаад тэр үед үүнийг олж үзсэн бол гэж бодогдох юм. Энэхүү нийтлэлд эхлээд тэр яршиг төвөг болж угсардаг схемийх  нь талаар дурьдаад хэрхэн хялбарчлах талаар дурьдсан бол дээр болвуу гэж бодсон юм. Аливаа зүйл давуу тал байдаг ч бас дутагдалтай тал байдаг. Ер нь миний хувьд аливаа диодыг шууд портонд холбохыг хүсдэггүй. Ямар нэг шалтгаанаар хэлхээ 25ma гүйдлээс их ачаалал учирвал порт шатаах аюултай. Мэдээж ачааллыг хэтрүүлэхгүй сайн тооцоо хийгдсэн бол гайгүй л дээ.
Миний хувьд дан ганц портоор ганц инфра диод тавиад мэдээллийг цуваагаар дамжуулахаас илүү нэгээс олон диод тавиад транзистороор удирдаад диодоор гүйх гүйдлийг хантал нь нээгээд өгвөл  гэрлийн эрчмийн хувьд мэдээлэл илүү өргөн хол дамжих үндэс болдог гэж боддог. Моторыг pwm буюу өргөний модулицаар удирддаг шиг аливаа зүйл давтамжаас хамаарсан гүйдлийн хамаарал байдаг. Электроникт амплитуд давтамжийн храктристик гэж түгээмэл тохиолддог. Тиймээс инфра диодны эсэргүүцлийг заавал 100ом байлгах албагүйгээр 50-20ом болгон бууруулж болох юм. Ингэснээр гэрлийн эрчим нэмэгдэх үндэс болно.
инфра мэдээлэл хүлээн авагч

инфра мэдээлэл цацруулагч
Мэдээж диод үргэлж on буюу асаалттай ажиллахгуй учир гялс анивчилтанд тийм амархан шатчихгүй юм. Түүний 38kHz давтамжаас хамаарсан гэрлийн эрчим нь хэвийн үед энгийн on  байх үеийн эрчимтэй дүйх юм.  Нөгөө талаар программын аргаар үүсэгсэн цуваа дамжуулалтын эрсдэл нь програм дунд гэнтийн тасалдал орж ирэх үед мэдээллийн өргөнийг өөрчилж орхидог. Тиймээс миний хувьд тийм ч найдвартай арга гэж үздэггүй. Хялбархан энгийн урьтамж багатай алсын удирлага хийх төдийд бол өмнө заасан нийтлэл дээрхи схем нь илүү тохиромжтой юм. Дээр дурьдсан нийтлэгчийн санааг ашиглан энгийн шалгалтын алгоритм хэрэгжүүлбэл тийм ч хүнд асуудал биш юм. Яг ямар нөхцөлд ашиглах гэж байгаагаас хамааруулаад аль нэг схемыг тохируулан сонгох хэрэгтэй. Өөрийн хийсэн яршиг төвөгтэй инфра цацруулах хүлээн авах схемын олон янзын хувилбарын нэг жишээний зургийг орууллаа.
Гэхдээ заавал ийм схем угсрах албагүй. Хүн болгон өөрөөр сэтгэдэг.

Темпратурын мэдрэгч

Энэ өдрийн мэндийг хүргье. Ойрд нийтлэл оруулагүй тул нэгэн нийтлэл оруулхаар шийдлээ.
Оюутнууд төсөл дипломын ажилаа хэн нэгнээр хийлгээд аргалаад төгсчих сонирхолтой болчихжээ. Компьютер ланд дээр явж байтал нэгэн бүсгүй дүүгийхаа төслийг хийлгэх хүн хайгаад явж байх юм. Тэгэхлээр нь асууж сохирхсон чинь "Темпратурын мэдрэгч" буюу темпратур мэдрээр lcd дэлгэцэндээр гарган гэсэн гээд хийлгэх хүн хайж байна гэх юм. Тэр хүн төгсөөд ямар мэрэгэжлээрээ ажиллах биш гэж бодогдоод би хийгээд өгчье гэж шийдлээ.
Тэгсэн заавал atmel2051 дээр хийх ёстой манайд атмел төрлийн контроллёр заадаг заавал ассемблер хэл дээр бичих ёстой гэнэ шүү. Би ч юмыг цагийн тулгаж хийдэг муу зантай тул хэд хоног уг ажилаа мартаж яваад явуулах ёстой өдрийн өглөө 10 цагт уг ажилдаа орвоо. 
Тэгсэн сургуульд заалгасан ассемблер хэл ч бүүр таг болж шүү. Бичье гээд суусан чинь нилээн залхуу хүрээд явчихаар нь хэсэг толгойгоо маажилж нэтээс будаа идвээ. 
Тэгсэн ФЭС-н л нэг нөхөр болтой би танихгуй болхоор нас сүүдрийн мэдсэнгүй. Бичсэн код нь их хэрэг болж таарлаа шүү.  LCD дээр бичсэн өөрийхөө кодыг оруулчиж.
Ахиад будаа идээд сууж байтал хаанаас ч билээ ds18b20 - темпратурын мэдрэгчийн атмел дээр бичсэн асм код олдлоо шүү. Миний ажил бол энэ хоёр кодыг нэгтгэж бантанг нь хутгаад схемийн уусгаад гагнчихвал зорьсон хэрэг бүтээд явчих нь тэр. 
Тэрхүү хольж хутгасан кодыг орууллаа. Дотроо дангаараа ds18b20 -н асм код байгаа. asm51 гээд комплятор нь бас байгаа. үндсэн код нь gg.asm гэсэн нэрээр байгаа. Симуляц хийсэн файл бас байгаа. Тийм гараар хийхэд асуудалгүй.
Уг темпратурын мэдрэгч нь хаяглагддаг эрчим хүчинд хэмнэлттэй. One wire хэмээх ганцхан утсаар хэдэн арав зуун мэдэгчийн өгөгдлийг цуглуулан хянах боломжтой. Тахианы пермд олон зуун инкубаторыг автомажуулхад ашиглагддаг. Темпратур түргэн хугацаанд хоромхон өөрлөгддөггүй тул өгөгдлөө 1секунд тутамд цуглуулахад болдог. Далласын темпратурын мэдрэгч юм. 
Тэгээд миний хэлэх гэсэн гол санаа бол бусдаас гуйхаар өөрөө жаахан л толгойгоо ажиллуулж сураасай. Дипломын гол биш чадварлаг инженерүүд олон болог.