Sunday, August 30, 2009

Аваргуудын лигийн сугалаа гарчээ

 Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2009-2010 оны сугалаа өнгөрсөн баасан гаригт Монакод болж өнгөрсөн. Өнгөрсөн жилийн аварга Испанийн “Барселона” клуб аваргаа хамгаалахаар тэмцээний "F" хэсэгт Италийн шилдгүүд болох “Интер Милан”, Украины “Динамо Киев” болон ОХУ-ын “Рубин Казань” клубтэй оноолт таарчээ. Аваргуудын лигт өрсөлдөх 32 баг уламжлал ёсоор дөрөв дөрвөөрөө найман хэсэгт хуваагдсан бөгөөд өнгөрсөн жилийн дэд аварга Английн “Манчестер Юнайтед” клуб ОХУ-ын “ЦСКА Москва”, Туркийн “Бешикташ”, Германы “Вольфсбург” нарын хамт тэмцээний “В” хэсэгт өрсөлдөнө. Харин ирэх хаван өөрийн талбайд Аваргуудын лигийн аваргын төлөөх тоглолтыг зохион байгуулах эрх авсан Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клуб “С” хэсэгт Италийн “АС Милан”, Францын “Олимпик”, Швейцарийн “Цюрих” нарын хамт багтжээ.

Аваргуудын лигийн хэсгийн тоглолтууд есдүгээр сарын 15-16, 29-30, аравдугаар сарын 20-21, арваннэгдүгээр сарын 3-4, 24-25 болон арванхоёрдугаар сарын 8-9-ний өдөр болно. Хэсэгтээ тэргүүн болон хоёрдугаар байр эзэлсэн багууд ирэх хавар хасагдах шатанд оролцох эрхтэй болох бол гуравдугаар байрт шалгарсан багууд UEFA Cup буюу Европын лигт өрсөлдөх эрх авах юм. Аваргуудын лигийн финалын тоглолт 2010 оны тавдугаар сарын 22-нд Мадрид хотноо “Реал Мадрид” клубын үндсэн талбай болох “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд зохиогдоно.

“А” хэсэг: “Бавария Мюнхен” /Герман/, "Ювентус” /Итали/, “Бордо” /Франц/, “Маккаби Хайфа” /Израиль/

“В” хэсэг: “Манчестер Юнайтед” /Англи/, “ЦСКА Москва” /ОХУ/, “Бешикташ” /Турк/, “Вольфсбург” /Герман/

“С” хэсэг: “АС Милан” /Итали/, “Реал Мадрид” /Испани/, "Олимпик Марсель” /Франц/, “Цюрых” /Швейцарь/

"D" хэсэг: “Челси” /Англи/, “Порто” /Португаль/, “Атлетико Мадрид” /Испани/, "АПОЭЛ” /Кипр/

“Е” хэсэг: “Ливерпуль” /Англи/, “Олимпик Лион” /Франц/, “Фиорентина" /Итали/, “Дебрецень” /Унгар/

"F" хэсэг: “Барселона” /Испани/, "Интер Милан” /Итали/, “Динамо Киев” /Украин/, “Рубин Казань” /ОХУ/

"G" хэсэг: “Севилья” /Испани/, “Рейнжерс” /Шотланд/, “Штутгарт” /Герман/, “Униря” /Румын/

“Н” хэсэг: “Арсенал” /Англи/, “Алкмаар” /Голланд/, “Олимпиакос” /Грек/, “Стандард Льёж” /Бельги/



Эх сурвалж: www.news.mn

Saturday, August 29, 2009

Jewel - Yodeling

Японоор бичицгээе

Таны компьютер дээр япон хэлний дравер алга байна уу. тийм бол
control panel->Rengional and Language Options->Languages гэсэн хэсгийн доод талд Instal files for East Asian Languages гэснийг идвэхжүүлээд windows xp -ийнхээ cd -г хийгээд уншуулчихна. Дараа нь япон хэлний гарны дравераа тааруулна.
Одоо харин яаж бичих товч зааврыг тавлаа.

үсгүүдийг бол зүгээр л үеэр нь бичнэ.
a
あ iい uう eえ o
ka
か kiき kuく keけ ko гэх мэтээр харин -wo -nn -du гэж бичнэ. жижиг я, ю, ё-г бичихдээ жишээ нь しょう-syou きゅう-kyuu しゃ-sya гэх мэтээр бичнэ. жижиг цү-г бичихдээ жишээ нь がっこう-gakkou гэж бичнэ. жижиг цү-гын дараагийн үсгийн эхний үсгийг хоёр дарна гэсэн үг.
харин ханз гаргахдаа эхлээд үгээ биччээд space-ээ дарчина.
がっこう 学校 харин ханз болгохгүй гэвэл шууд enter дарна. а харин space-ээ дартал чиний бичих гэж байгаа ханз чинь биш байвал дахиад space-ээ дар. тэхээр сонголтууд гараад ирнэ дээ. ерөнхийдөө яаж бичих нь иймэрхүү. Хулганаараа ханз энэ тэр бичдэг тийм юм ч байгаа. катакана-гаар бичих бол カ гэснийг нь сонгоод л болоо.

эх сурвалж: банжиг мэдлэг - заяа.

Friday, August 28, 2009

Multi Yahoo

Доорхыг нотепад дээр бичээд өргөтгөлийг нь .bat өргөтгөлтэй хадгалаад ажиллуулаарай.

echo Windows Registry Editor Version 5.00>%TEMP%\addregistry.reg
echo [HKEY_CURRENT_USER\Software\Yahoo\Pager\Test]>>%TEMP%\addregistry.reg
echo "plural"=dword:00001111>>%TEMP%\addregistry.reg
Regedit /s %TEMP%\addregistry.reg
Del %TEMP%\addregistry.reg