Wednesday, September 30, 2009

Ассемблер дээр Процедур хооронд утга дамжуулах

Доод түвшний хэл учираас энд Функц гэж бичсэнгүй Процедур гэж бичлээ.
Эхлээд С хэл дээр хэрхэн утга дамжуулдагийг жишээ болгон үзүүлье.
int myFunc(int a) // Ихэвчлэн хүлээн авах утга нь Integer төрлийх байвал AX регистрээр дамждаг
{
//statements...
return 0;
}
үүний ассемблер кодыг сонирхвол

_myFunc proc public
;damjuulsan utga AX registert baigaa
;statements...
mov ax,0
ret
_myFunc endp
Дээрхи аргыг Ассемблэр дээр Регистрээр дамжуулан аргумэнт(утга) дамжуулах гэж нэрлэдэг.
Регист нь Комьютерийн архитектур талаасаа бүтэцлэгдсэн бүхий л программын хувьд дундын байдаг тул хоёр процедурын хооронд утга дамжуулахад утга буцаахад регистр ашиглах нь түгээмэл байдаг.

Стек Санах ойгоор дамжуулан аргумэнт(утга) дамжуулах.
С хэлний хувьд ямар нэг хувьсагч зарлагдлаа гэж бодход шууд л стек санах ойгоос тухайн хувьсагчид харгалзах санах ойг шугаман урттайгаар нөөцөлчихдөг.
int a; //c

sub [sp:si],4 ; стек ойн заагчийг шууд 4байтаар хорогдуулах жишээтэй.
Мөн дан стек ой ашиглан аргумэнт дамжуулж болдог.
жишээ:
begin proc near
mov bx,45d
mov cx,89h
push bx ;стекээр ашиглан аргумэнт дамжуулж байна
push cx ;стекээр ашиглан аргумэнт дамжуулж байна

call myFroc
begin endp

myFroc proc near
pop ax ;дамжуулсан өгөгдлийг сэргээн авлаа
pop cx ;дамжуулсан өгөгдлийг сэргээн авлаа
;statements...
mov ax,0 ;регистрээр дамжуулан утга буцааж байна
ret
myFroc endp
end
Иймэрхүү байдлаар дээд түвшний хэлнүүд хоорондоо утга дамжуулдаг байхнээ.
Хүнд харагдах байдлаасаа гоё л харагдаж байгаа биз.
Харин цаанаа яг яагаад байгаа нь нэг иймэрхүү л.
Энд нэг анхаарууштай зүйл нь Стек ойтой ажиллахдаа болгоомжтой ажиллахгуй бол
жишээлбэл стек ойд ямар нэг юм хийчээд буцаан гаргахгуй бол Програм буруу ажиллахаас авхуулаад
Систем гэмтэх аюултай.
Харин 8085 ийн хувьд резет хийхээс нааш хэвийн ажиллах боломжгүй болдог.

Intel 8085 instruction set

http://www.pastraiser.com/cpu/i8085/i8085_opcodes.html
хэрэг болох болвуу гээд тавьлаа.

BubbleSort

Микропроцессор дээр 10 тоо эрэмблэх даалгавар өгчээ.
Үүнийг өгөдлийн бүтэц үзсэн хүн болон энгийн логик сэтгэлгээтэй хүн бол Олон талаас нь хараад яаж л бол яаж хийх байх.
Жишээ нь эрэмблэлтийн Аргуудаас дурьдвал. Өгөгдсөн нөхцлөөс шалтгаалаад санах ой хүрэлцээтэй эсэх.
Нөөцийг хэр ашигтай байлгах зэргээс хамаараад Оруулан эрэмблэх, Бөмбөлгөн эрэмблэлт, модоор эрэмблэх, рекурсивэр эрэмблэх, санамсаргүй буюу хаос эрэмблэлт, байранд нь эрэмблэх, сонгон эрэмблэх, бүрхүүл эрэмблэлт гээд олон аргууд дурдаж болно.
би үүнд нэг жишээ 8085 н Ассемблэр дээр бичиж туршлаа. үүнийг дор сийрүүлье.
;org 2000h
;/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\
;10 too 2100h hayagnaas ehelj bairalsan
;/\/\/\/\/\/\\\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\/\

lxi h,2100h ;10 too 2100h hayagnaas ehelj bairalsan
lxi d,2100h ;
mov a,m ;a(max)=[2100] anhnii utga onooj baina

mvi b,10h ; davtaltiin too

push b ;ogogdliig hadgalj baina
push h ;mon ogogdol hadgallaa
ehlel2: ;gadaad davtaltiin tooluur b
pop h
mov l,e
mov a,m
ehlel1: ; dotood davtaltiin tooluur b
cmp m
jnc bagaBish
;----------solih uildliin heseg
mov c,m
ldax d
mov m,a
mov a,c
stax d
;------------------------------
bagaBish:
inr l
dcr b
jnz ehlel1
inr e
pop b
dcr b
push b ; hoer tooluuriig holihguin tuld nootslono
push h
jnz ehlel2
pop b ;stek sanah oig zov ajilluulah uudnees
pop h ;zaagchiig heviin baidald oruulna
hlt
; Зөвхөн тухайн байрлалд нь эрэмбэлдэг Бөмбөлгөн эрэмблэлтийн жишээ.

HW210 ЦХО бие даалт 1

Саяхан 301д хүүхдүүд орой болтол суугаал тооны машин тог тог тоншиж байнаа.
ЦХО гэдэг хичээлийн бие даалтыг хийгээд зүдэрч байгаа болтой.
Компьлекс тоотой зууралдана гэдэг нилээн ярьвигтай шүү. Манай курсын найзууд маань бүх томьёог нь бичиж байгаад ганц тэнцүү дархад л бараг бүрэн тэгшитгэлээр нь бодоод хариуг нь гаргачихдаг байсан юм. Үүнийг бидний дүү нар мэдэж байгаа бол уу.
  Мэдээж тэр үед би С хэлний complex.h гэдэг толгой файлыг мэдэж ашигладаг байсан бол тухайн үед хичнээн амар байх байсан бол. За за олон юм нуршилгүй ЦХО1 ийн Бие Даалт 1-г хэрхэн хийж болох талаар коде тавив.
Вариант С.

//c variant

#include < stdio.h>
#include < complex.h>
#include < math.h>

#define ator(arg) arg*M_PI/180 //angle to radian
#define rtoa(rad) rad*180/M_PI //radian to angle

int disp(complex z,char str[]);  //biegui functsiin zarlagaa
int disp1(complex z,char str[]); //main functsiin dor eh bieiig ni guitseej bichsen
int init(); //Initialisation type

complex XL2,XL4,XC1,XC2,XC3,R2,R5; //global huvisagchid
complex e1,e2,e3;

complex tod(complex mat[3][3]);//matritsiin todorhoilogch bodoh

int main()
{
  init();

  complex first[3][3]={{XC1+R5+XL4,-XL4,-R5},
                     {-XL4,XL4+XC2+XL2+R2,0},
                     {-R5,0,XC3+R5}};
  complex td=tod(first);//matritsiin todorhoilogch
  disp(td,"tod");
  complex second[3][3]={{e1,-XL4,-R5},
                        {e2,XL4+XC2+XL2+R2,0},
                        {e3,0,XC3+R5}};
  complex third[3][3]={{XC1+R5+XL4,e1,-R5},
                       {-XL4,e2,0},
                       {-R5,e3,XC3+R5}};
  complex fourt[3][3]={{XC1+R5+XL4,-XL4,e1},
                       {-XL4,XL4+XC2+XL2+R2,e2},
                       {-R5,0,e3}};
  complex tod1=tod(second);
  complex tod2=tod(third);
  complex tod3=tod(fourt);
  disp(tod1,"tod1");
  disp(tod2,"tod2");
  disp(tod3,"tod3");
//guidluud olov
  printf("Guidluud olov\n");
  complex I11=tod1/td;
  complex I22=tod2/td;
  complex I33=tod3/td;
  disp1(I11,"I11");
  disp1(I22,"I22");
  disp1(I33,"I33");
  complex I4=I11-I22,I5=I11-I33;
  disp1(I4,"I4");
  disp1(I5,"I5");
//element buriin huchdel
  printf("Element burin huchdel\n");
  complex uc1=I11*XC1;
  complex ul4=I4*XL4;
  complex ur5=I5*R5;
  complex uc3=I33*XC3;
  complex uc2=I22*XC2;
  complex ul2=I22*XL2;
  complex ur2=I22*R2;
  disp(uc1,"uc1");
  disp(uc2,"uc2");
  disp(uc3,"uc3");
  disp(ul2,"ul2");
  disp(ur2,"ur2");
  disp(ur5,"ur5");
  disp(ul4,"ul4");
  //chadliin blans
  printf("Chadliin blans\n");
  complex p=e1*I11+e2*I22+e3*I33;
  complex p1=uc1*I11+ul4*I4+ur5*I5+uc3*I33+uc2*I22+ul2*I22+ur2*I22;
  disp(p,"p");
  disp(p1,"p1");  //Чадлын бланс гайхалтай таарч байна лээ шүү.
 return 0;
}

complex tod(complex mat[3][3])
{
              /*hureenii guidliin argaar bodoj baiga bolhoor krameriin argad shaardagdah matritsiin todorhoilogch bodoh heseg*/
/*
 |a00|b01|c02|
 |d10|e11|f12|
 |g20|h21|i22|
 a00*e11*i22+d10*h21*c026+b01*f12*g20-c02*e11*g20-d10*b01*i22-a00*f12*h21
*/

 return mat[0][0]*mat[1][1]*mat[2][2]+mat[1][0]*mat[2][1]*mat[0][2]+mat[0][1]*mat[1][2]*mat[2][0]-mat[0][2]*mat[1][1]*mat[2][0]-mat[1][0]*mat[0][1]*mat[2][2]-mat[0][0]*mat[1][2]*mat[2][1];
}
int init()
{

 e1=30*cexp(I*ator(25)); // I gedeg ni iod buyu huurmag heseg
 e2=30*cexp(I*ator(45));
 e3=25*cexp(I*ator(60));
disp1(e1,"e1");disp1(e2,"e2");disp1(e3,"e3");

double rad=200;
double c1=50*pow(10,-6),c2=30*pow(10,-6),c3=35*pow(10,-6);
double xc1=1/(c1*rad),xc2=1/(c2*rad),xc3=1/(c3*rad);

printf("xc1 = %.4lf\n",xc1);
printf("xc2 = %.4lf\n",xc2);
printf("xc3 = %.4lf\n",xc3);

double l2=80*pow(10,-3),l4=210*pow(10,-3);
double xl2=rad*l2,xl4=rad*l4;

printf("xl2 = %.4lf\n",xl2);
printf("xl4 = %.4lf\n",xl4);

XL2=xl2*cexp(I*ator(90));
XL4=xl4*cexp(I*ator(90));
XC1=xc1*cexp(I*ator(-90));
XC2=xc2*cexp(I*ator(-90));
XC3=xc3*cexp(I*ator(-90));
R2=30;
R5=20;
disp(XL2,"XL2");
disp(XL4,"XL4");
disp(XC1,"XC1");
disp(XC2,"XC2");
disp(XC3,"XC3");
disp(R2,"R2");
disp(R5,"R5");
  return 0;
}
int disp(complex z,char str[])
{//
 printf("%s = %.4f + %.4f * i\n",str,creal(z),cimag(z));
 return 0;
}

int disp1(complex z,char str[])
{//
 printf("%s = %.4fcexp(I*%.4f)\n",str,cabs(z),carg(z)*180/M_PI);
 return 0;
}
Мэдээж хэрэг чадлын бланс гайхалтай сайн таарч байна лээ.
Дээрхийг Гүйдлийн хүрээний аргаар бодсон. Томьёоноос нь ямархуу Схем байсныг гаргаж авч болох байх гээд оруулсангүй.
харин Линукс дээр Котпаилдахдаа: $gcc -lm -o outputFileName savedFileName.c
                                                             $./ouputFileName
гээл болоо.

Tuesday, September 29, 2009

Та үүнийг мэдэх үү? 16bit assembler-н ердийн командууд

Япон оронд суурьлагдсан систем нийлээн өндөр хөгжилд хүрчээ.
Бидний өгхийг дурлаад хичээгээд бэлдээд байдаг IT-н суурь шалгалтыг Монголд зөвхөн C++ , JAVA хэл дээр авдаг бол. Харин Японд үүн дээр нэгмэгдээд COBOL , Assembler дээр өгч болдог юм байна.
Заримдаа диск болон файлтай ажиллахад JAVA хэл нь аюулгүй байдлын үүднээс энэ талын асуудыг C дээр бичигдсэн бэлэн функцууд дуудан орлуулж ажиллуулдаг. Програм зохиогч хөгжүүлэгч нар файлтай ажиллах системын функцууд руу нэвтэрхэд нилээдгүй саад бэрхшээл учирдаг дутагдалтай байдаг билээ.
   Аа харин WINDOWS -н үйлдлийн систем дээр ажиллаж байх  явцад зарим нэг яв цав баригдсан зарим С хэлний функц процедурууд нь анхлан суралцагч миний хувьд нилээн барьцадмал юм шиг санагдсан.
Энэхүү алдааг өөрийхөөрөө заримдаа орлуулан нэмэн дэлгэрүүлэх шаардлага гардаг нь мэдээж хэрэг тиймээс энэ талаар сонирхдог С хэлний кодерууддаа зориулж жаахан ч гэсэн хэрэг болох болвуу гээд өөрийн туршиж хэрэглэж үзсэн хэдэн коде сийрүүлье.


16bit Assembler’s compiler with source files name length must be 8 character.
Addressing
1)      Регистрээр     Ex: xor al,ah
2)      Утгаар                        Sub al,30
3)      Шууд              Mov count,4                Шилжлэг хаяг =16 бит хаяг
4)      регистрээр дамжуулан шууд бусаар
mov bx,[si]      шилжлэг хаяг = [si/di/bx]
5)      индекс            mov cx,row[di]           шилжлэг хаяг = [si/di]+8/16 бит хаяг
6)      base addressing mov dx,6[bp]                        шилжлэг хаяг = [bx/bp]+8/16 бит хаяг
7)      base indexed addressing         шилжлэг хаяг = [bx/bp] +[si/di]+8/16 бит хаяг
8)      I/O port addressing                  al,40h
Memory type
·         Tiny – near үсрэлт дуудалтууд хэрэглэгдэнэ. Бүх санах ой 64k эзэлдэг.
·         Small – near үсрэлт дуудалтууд хэрэглэгдэнэ. Коде сегмент, өгөгдлийн болон стек сегментүүд мөн 64k эзлэх боломжтой.
·         Medium – коде сегмент 1М өгөгдлийн болон стек сегментүүд 64к байт санах ойг хэрэглэх боломжтой. Кодонд far, өгөгдөл болон стек сегментүүдтэй харцахдаа near үсрэлт дуудалт ашиглана.
·         Compact – medium-эсрэг
·         Large – коде болон стек сегментэд 1М, far үсрэлт дуудалтууд хэрэглэх боломжтой.
·         Huge – far үсрэлт дуудалтыг өгөгдөл болон кодод хэргэлэнэ.
(near үсрэлт гэдэг нь нэг сегмент дотор буюу 64k)
Data declaretion
DB DEFINE BYTE                           - 1b
DW DEFINE WORD                                    - 2b
DD DEFINE DOUBLE WORD       - 4b
DQ DEFINE QUAD WORD                        - 8b
DT DEFINE TEN BYTES                 - 10b
EQU equal                                          - none
  • Hexadecimal – ends with H
  • Binary – ends with B
  • Octal – ends with Q
  • Decimal – ends with D or none
Intterrupt
Intterrupt                     sys/num           address
Counter/timer (8253)  8                      20-23               high maskable
Keyboard                    9                      24-27               |
Extra                           a                      28-2b               |
Serial port1                  b                      2c-2f                |
Serial port2                  c                      30-33               |
Hard disk                    d                      34-37               |
Floppy disk                 e                      37-3b               |
Printer                         f                       3c-3f                low maskable
-system interrupt: техникийн (гар, дэлгэц г.м), программын (BIOS 10-1F),DOS 20-3F
-users interrupt: none definition (60-6f)
void clrscr()
{
     asm{
            mov ah,6
            mov al,0
            mov bh,70h
            mov bl,0
            mov cx,0
            mov dx,184fh
            int 10h
     }
}

void print(char *msg)
{
    asm{
            mov ah,9
            mov dx,msg
            int 21h
    }
}
void gotoxy(int x,int y)
{
    asm{
            mov bh,0
            mov dx,y
            mov ax,x
            mov dh,al
            mov ax,200h
            int 10h
    }
}
Гартай ажиллах
char advencedKeyFlag()
{
 char a=0;
 asm{
                        mov ah,2
                        //get keyboard flag address 0417h
                        int 16h //bios
                        //return al
                        mov a,al
 }
 /*switch(a)
             {
                         case 2^7: insert
                         case 2^6: caps lock
                         case 2^5: numberic lock
                         case 2^4: scroll lock
                         case 2^3: alt/shift
                         case 2^2: ctrl/shift
                         case 2^1: left shift
                         case 2^0: rigth shift
             }
 */
 return a;
}
int getKey()
{
 //tovch darhiig huleene
 int a;
 asm{
            mov ah,0
            int 16h
            mov a,ax
            //return al,ASCII
            //       ah,SCAN
            // nemelt uuregtei tovch daragdsan bol al,0
 }
 return a;
}
int getKey1()
{
 //tovch darhiig huleehgui
 int a;
 asm{
            mov ah,1
            int 16h
            mov a,ax
            //return al,ASCII
            //       ah,SCAN
            // nemelt uuregtei tovch daragdsan bol al,0
 }
 return a;
}
void printl(char *msg,int len)
{
            asm{
            mov ah,40h//output display extended type
            mov bx,01 //out display type mode
            mov cx,len //max length
            mov dx,msg//disarea
            int 21h
            }
}
void insertl(char *area,int max)
{
            asm{
            mov ah,3fh
            mov bx,01h
            mov cx,max
            mov dx,area
            int 21h
            }
}
Desplay type
Monochrom – хар цагаан дэлгэц 4к дэлгэцийн буфертэй. Start Address: b0000h
            2к 25*80 тэмдэгт
            2к анивчилт, урвуу видео горим, анивчилт, нарийвчлал, доогуур зураас заах аттрибут зэрэг орно.
Colorr/Graphics monitor adapter – Start Address: b8000h
16к өнгөт дэлгэцийн санах ой, 8к тэмдэгтүүд, 8к тэмдэгтүүдийн аттрибутад хэрэглэгдэнэ.
80*25 өнгөт дэлгэцийн адаптер нь 4к хэмжээтэй 4хуудас хадгална.
40*25 баганатай форматтай ажиллах адаптер нь 2к хэмжээтэй 8хуудас хадгална.
Enhanced graphics adapter – 320*200, 640*200,640*350 гэсэн 3 горимтой. өнгөт дэлгэцийн горим нь текст ба график 2 горимтой.
Graphic mode
CGA:  1. 160pixel(picture elements) 100row. 1pixel –г 4bite-р 16 өнгө харуулна.
2. 320 pixel 200row. 1pixel –г 2bite-р харуулна.
3. 640 pixel 200row. 1pixel –г 1bite –р харуулна. Хар цагаан 16к санах ой.
Дэлгэций аттрибутыг 10h тасалдал ашиглан өөрчилж болно. Горит тогтоох, тэмдэгтийн аттрибут унших, дэлгэцэнд тэмдэгт мөр хэвлэх үйлдлүүд орно. DOS-21h тасалдал ашиглаж болно. Санах ойд тэмдэгтийн код тэгш хаяг дээр түүнд харгалзах код нь сондгой хаяг дээр байрлана.
Горим тогтоох үед курсор алга болдог тул 10h тасалдлын 2-р функцаар байрлуулдаг.
void graphic(char a)
{
            asm{
                        mov ah,0         //delgetsiin gorim togtooh
                        mov al,a
                        /*
                        switch(al)
                        {
                                    case 00:  40*25 har tsagaan text
                                    case 01:  40*25 16 ongotoi text
                                    case 02:  80*25 har tsagaan text
                                    case 03:  80*25 16 ongotoi text
                                    case 04:  320*200 4ongotoi graphic
                                    case 05:  320*200 har tsagaan graphic
                                    case 06:  640*200 har tsagaan graphic
                                    case 07:  80*25 har tsagaan standart
                                    case 0dh: 320*200 16 ongotei EGA graphic
                                    case 0eh: 640*200 16 ongotei EGA graphic
                                    case 0fh: 640*350 har tsagaan EGA graphic
                                    case 10h: 640*350 64 Ongotoi EGA graphic
                        }
                        */
                        int 10h //bios
            }
}
void putchar(char *a,int len)
{
            asm{
                        mov ah,13h
                        mov al,3
                        /*
                                    switch(al)
                                    {
                                                case 0:atribut hereglene kursor shiljuulehgui
                                                case 1:atribut hereglene kursor daraagiin bairlald shiljuulne
                                                case 2:ehleed temdegt daraa ni attribut kusor shiljuulehgui
                                                case 3:ehleed temdegt daraa ni attribut kusor shiljuulene
                                    }
                        */
                        mov bh,0//choise page number
                        lea bp,a//es:bp temdegtiin hayag
                        mov cx,len//repeat type
                        mov dx,0//start point
                        int 10h
            }//sain oilgoogui!
}
void putchar1(char cc)
{
            asm{
            mov ah,0ah//cursoriin bairlald temdegtiig attributgui hevlene
            mov al,cc //character
            mov bh,00//choise page#
            mov cx,1         //repeat
            int 10h//bios
            }
}
void putchar2(char cc)
{
            asm{
            mov ah,09h//cursoriin bairlald temdegtiig attributgui hevlene
            mov al,cc //character
            mov bh,00//choise page#
            mov bl,01000011b      //attribut iRGBiRGB
            mov cx,1         //repeat
            int 10h//bios
            }
}
long getcursor()
{
            long a;
            asm{
            mov ah,03
            mov bh,0//page#
            int 10h
            //return row dh
            //return col dl
            //return ch cursor start point
            //return cl cursor start point
            mov word ptr a,dx
            mov word ptr+2 a,cx
            }
            return a;
}
void setCursorSize(short int tp,short int tl)
{
            asm{
             mov ah,1 //engiin cursor '|' or '_' helbertei baidag
             mov ch,tp       //baga 5bited deed tal
             mov cl,tl         //baga 5bited dood tal
                                                                                    //if monochrom then max_size(0,13)
                                                                                    //else max_size(0,7)
             int 10h
            }
}
int readchar()
{
 int a;
 asm{
             mov ah,8 //cursoriin bairlaldah attribut temdegt unshina
             mov bh,0        //page#
             int 10h
             //return al character
             //return ah attribut
             mov a,ax
 }
 return a;
}
void setFontColor(char color,boolean t)
{
            asm{  //delgetsiin huree bolon ar fonii ongo bl registriin utgaar togtoono
            mov ah,0bh
            mov bh,t
            /*if bh then pale togtoono
                        else delgetsiin huree bolon ar fonii ongo tavina*/
            mov bl,color //0<=bl<=0fh
            int 10h
            }//gehdee ajilaagui
}

Та азтай хүн

Та үнэхээр азтай хүн юм. Ийшээ ороод үзээрэй.
WWW.ESTD.MN
мөн мэдээж it's little joke Бидний мэдэх Гооглэ бүсгүй нэг иймэрхүү ганхаж байна.
Балайг нь авч байна. ххэ :-)
http://mrdoob.com/projects/chromeexperiments/google_gravity/

Embedded System club нээгдлээ


                                                                WWW.ESTD.MN
        Embedded System  буюу Суурьлагдсан систем гэж юу вэ?
Бидний өдөр тутмын хэрэглэж байгаа гар утас, комьютер, гэр ахуйн тоног төхөөрөмж, робот
гээл эдгээр бүгд Эмбэддэд систем буюу суурьлагдсан систем гэх ойлголтонд бүгд хамрагдах зүйлс билээ.
        Монголын электроник сонирхдог залуус болон Комьютерийн ухааникын чиглэлээр сурдаг, сонирхон судалдаг бүхий л найзуудыхаа урд тулгардаг тулгамдсан асуудал түүнийг хэрхэн шийдэх талаар асуудал гарвал бидэнд хандаарай. Яг энэ асуудлын хариуг олхын тулд "Бид хамтдаа Монголыг хөгжүүлнэ." Уриан дор Монголд Эмбэддэд системыг хөгжүүлье гэсэн зорилгын дор ESTD club буюу Суурилгадсан Систем Технологийг Хөгжүүлэгчидын клуб 2009 оны 9 сарын 29 ны өдөр амжилттайгаар үндэслэн байгуулагдлаа.
       Энэ өдөр ШУТИС-н КТМС дээр Эрдэм шинжилгээний хурал болж өнгөрсөн бөгөөд бидний
ESTD club клубын нээлтэнд хүрэлцэн ирсэн хүндэт Доктор Пропессор оюутан залуустаа талархлаа илэрхийлье. Удахгуй шинэ шиэн мэдээ сонирхолтой туршилтуудаар вэб сайтаа чимэн хянаж сайжруулах болно. Үүнд та бүхний тусламж дэмжлэггүйгээр бүтэшгүй билээ.
Тиймээс та бүхнийг сэтгэл гарган бидний вэбэд зочилж байхыг уриалж байна.

      Энэхүү Зураг нь бүтээгчийн өгснөөр "Эргэлдэх электрон дэлгэц" гэж нэрлэгдэх ба гадаадаар "Propeller Display" гэж бий. Энэхүү бүтээл нь Өнгөрсөн Хаврын Улсын Электроникийн 2009 оны Олимпиадын бүтээлийн уралдаанд түрүүлсэн бөгөөд. Бүтээгч нь манай клубын гишүүн Уранчимэг хийж гүйцэтгэсэн болно. Энэ талаар дэлгэрэнгүйгээр нь хянан www.ESTD.mn дээр тун удахгуй тавигдах болно.

    
Энэхүү зурагны зүүн дээд буланд байгаа төхөөрөмж бол Бидний 2 хоногийн дотор угсарч туршин  гүйцэтгэсэн PIC төрлийн схемыг шардаг универсал програматор юм. Гадаадаас худалдан авах үнэ өртөг нь 200-300$ өртөгтэй бөгөөд манай клубын хоёр гишүүн Намнандорж, Ганхуяг нар хямд хөсөр зардлаар хийж туршин гүйцэтгэсэн болно.
    Зурагны доод талын гурван хавтан буюу сургалтын тренэрүүд нь манай контроллерын хичээлийн лабораторын ажилд PIC г туршихад ашиглагддаг МА загварын тренэр юм.

Энэ зураг нь манай клубын гишүүн Отгонбаярын өмссөн хөх подболканы энгэр дээрхи Эбмлэм.
Эцэст нь та бүхэн бидэнд нягт нямбай хамтран хамтдаа Монголд Эмбэддэд Системыг хөгжүүлцгээе.                                      WWW.ESTD.MN

Sunday, September 27, 2009

   Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.
Шинэхэн блог нээсэн болохоор туршлага муутайхан байгаад хүлцэл өчье.
За тэгээд ойрд болсон болох гэж байга зүйлүүдийг товчхон сийрүүлье.
     Талбай дээр мэргэжил сургуулиа сонгох гэж байгаа хүүхдүүдэд туслах үүднээс 2 хоног ШУТИС болон бусад сургуулиуд хамтран өдөрлөг зохион байгууллаа. Нилээд дажгүй болох шиг боллоо. Миний бие өөрийн биеэр эхний өдөр нь талбай дээр зогсон үзэсгэлг үзэж сонирхсон.
Ганди ани хүртэл ирээд биднийг үзэж сонирхоод явсаан:-).
 Тэнд төрсөн нэгэн гоё зүйл нь ШУТИС-н Үйлдвэр Дизайны сургуулийхны хийсэн үндэсний хувсцас болон орчин үеийн хувтас нь үнэхээр сэтгэлд хүрхүйц хийц дизайнтай байсан.
Нэг найз маань Дунд нь орсон загвар үзүүлж харагдана лээ. Хонхны баярынхаа хувьцсыг Үйлдвэр Дизайны найзаараа хийлгэвэл нилээн дажгүй итгэл даахаар санаанд хүрхээр гоё хийнэ гэсэн найдвар нилээн төрсөн.
     Мөн ШУТИС-н Механик Инженерийн Сургуулийхны өнгөрсөн жилийн 3 төгсөгчийн хамтарч хийсэн машин нь нилээдгүй олны нүдийг хужирлахаар дажгүй болсон байна лээ. Бүх л хийцийг  нь гараар хийж гүйцэтгэсэн байсан.
     Саяхан манай сургууль дээр linux  ийн instalfest болж өндөрллөө. Би өөрийн биеээр байгаа тул түүн дээр болсон зүйлүүдийг тодруулан дараа тавьхыг бодно. http://dusal.blogmn.net/23971/
үүн дээр хэрхэн болж өнгөрсөн талаар зурагтай мэдээ тавигдсан байна.
Манай сургуулийн Хашаа багш энд байсан бол гэдэг бодол нилээдгүй төрсөн. Би өөрөө багшийн хичээл нь бараг суугаагүйч хийсэн зүйлүүд нь нилээдгүй сэтгэл татдаг тул тэнд байсан бол үнэхээр гоё зүйл үзүүлж харуулах байсан байх гэж бодлоо.
 Аа гэхдээ нэг зүйлд баярлаж байгаа нь(багш өөрөө уншиж байгаа бол хүлцэл өчье) Эрдэнэбат багш Линук төрлийн үйлдлийн системийг нээх хэрэглэдггүй Виндоус төрлийн үйлдлийн систэм түүнийг программыг газар дээр гартал магтдаг хүн энэ жил Хашаа багшийн хичээлийг заан өнөөх Линуксийн хэрэглэгч болж байгаад миний магнай хагартал баярлаж байгаа. :-)
   Шэлл програмчлал гэж юу ийн гээл Виндоусаас давуу гарах зүйлийг тоочоод магтаад байвал мэдээж барагдахгуй ээ. Гэхдээ нөгөө талаас Олон жил вирус хакар кракруудад дарлагдан нилээдгүй шинэчлэгдэн сайжирч ирсний хувьд мэдээж виндоуст буюу Микрософтыхонд талархах хэрэгтэй байх.
Аливаа зүйлийг манайхан туйлширч хар таамгаар дөвийлгөх нь мэдээж буруу. Харин түүний доторхыг уудлан аль нь сайн аль нь муу гэдгийг мэргэжлийн нүдээр харан илрүүлж байх нь чухал. Тиймээс өнөөх удаан хэрэглэсэн виндоусаа далд ортол муулаад байх нь хаашаа ийн.
  Би жоохон линуксыг хальт магтаадхы.
Юу вэ гэвэл:
   Надад тулгардаг нэг бэрхшээл бол сургуулиудын маань компьютер дээр deep freeze гээд про суулгачаад нэг талаар давуу ч юм шиг нэг бодлоор дутуу ч юм шиг байгаад нэг л болж өгөхгүй байсын. Плашгүй юмаа хадгалж амжаагүй байхад тог тасарвал хамаг хийж байсан зүйл тэгээл баяртай шүү дээ.
Тэгээд линуксын интсталл пестивалаас олж авсан увунту9,04 өө суулгаад комыхоо С дискэнд нь нэг файл хуулаадхлаа. Тэгсэн өнөөх гай болоод байсан deep freeze маань яаж ч чадахгуй байна лээ. Тэгхээр увунтугаа магтах газар нь магтмаар ч юм шиг. ххэ
   За тэгээд эцэст нь Бидний хэдэн нөхөд санаа нийлэн Монголыхоо Электроник сонирхдог залуус оюутан сурагчидыгаа дэмжин тэдний сурлага ажилд нь жаахан ч гэсэн тус нэмэр болох үүднээс Монголыг бид хөгжүүлцгээе Гэдэг Уриан дор Монголд EMBEDDED SYSTEM TECH DEV буюу Монголд суурилагдсан систем хөгжүүлж дэлхийд танигдана гэсэн том зорилгын дор Энэ сарын 29нд ШУТИС -н 50 жилийн ой болон КТМС байгуулагдсны 25 жилийн ойн билэгт сайн өдрийг сонгон ESTD club нээлтийг хийхээр бэлтгэж байгаа бөгөөд үүнтэй холбоотой санал хүсэлтийг бидний орон зайн холоос үл хамааран нягт нямбай хөгжүүлэх үүднээс WWW.ESTD.MN сайтыг энэ мөн өдөр нээж ажиллуулхаар төлөвлөж байнаа.
Та бүхэн жижиг гэлтгүй бидэндтэй хамтарж ажиллан тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Монголын электроникч , эмбэддэд системийн хөгжүүлэгчид маш олон болох болтугай.  

Sunday, September 13, 2009

Зугаа


                                                                  Алдааг зассан нь
вирус

Дэлхий Сөнөхгүй.

намайг 1999 онд 3 ангид байлаа.
Намрын нэг өдөр хичээлдээ суугаад багш ширээнийхээ урд нэг юм хичээнгүйлэн бичиж байгаа болтой. Толгой өөд татах сөхөөгүй байсым. Би нэг найзыхаа номын зургийг ихэд сонирхон харж байсан санагдана.
Тэр номон дээр үс авах , зурхай зэрэг өч төчнөөн зүйл байсан. Их гоё зурагтай. Цагаан дээр цэнхрээр зурчихсан. Тэгээд найзаасаа яагаад энэ номыг ангид авчирсан талаар ярилцаад сууж байлаа. Нилээн ярилцаж байгаад яагаад ч юм дэлхийн талаар есөн журын юм ярилцаал.
Тэгээд гэнэтхэн нөгөө найз маань 2000 онд дэлхий сөнө гэсэн гээл их л итгэлтэй надад хэлж байна. Тэгхээр нь миний инээд хүрээд (Дотроо яагаад тийм итгэлтэй байгаад нь гайхаж) дэлхий сөнөхгүй гээд хэлчихлээ.
Тэгсэн нөгөө найз маань нүдээ бүлтийлгээд чи ийм зүйлд итгэдэггүй юм гэж ирээд багшийн ширээ лүү яваад "багшаа Дэлхий 2000 онд сөнөн тэ" гээл их л итгэл хүлээсэн шинжтэй харав. Багш над руу хархад нь би "Багшаа дэлхий сөнөхгүй тэ? Энэ дэлхий сөнөн гээд маргаад байна" гээл хэлчихсэн. Тэгсэн багш гэнэтхэн дүрс хийгээд нөгөө найзыг маань учир зүггүй загнаад ширүүн гэгч нь нэг цохиод уйлуулчихсан. Багшийн буруу ч миний хувьд лав багшийн зөв гэж одоог хүртэл боддог.
Ер нь ямар ч шинжлэх ухааны нотолгоогүй зүйлийг тэгнэ ингэнэ гээд олон нийтийн санааг ямар нэг байдлаар миний найз шиг төөрөгдүүлэх нь буруу гэж боддог. Үүгээр юу хэлэх гээд байнаа гэвэл.
Өнөөдрийн лекцийн төгсгөл дээр Носдрадамус ч билүү Ванга эмгэн ч билүү тэгэж хэлсэн нь биелэх эсэх нь ирээдлүй л харуулах хэрэг.
Харин түүнд үнэхээр тийм зүйл болох мэтээр даган итгэх нь буруу хэрэг гэж бодож байна.
Магадгүй Алдартай зөгнөгчдийн тайлал нь гарцаагүй үнэнийг хэлдэг бол түүний цаг хугацаа нь магадгүй 2000 эсвэл 2012 он гэдгийг хэлэхийн аргагүй. Магадагүй 40,000,000,000 жил ч юм билүү.
Мөн өөр нэг жишээ дурдсан нь. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэж. Үүний эсрэг шүүмжийг би сонсож байсын байна. Хүнээс бусад зэрлэг амьтан ер нь ямар ч амьтан ойд төөрдөггүй л байхгуй юу. Тиймээс энэ жишээ ердөө л хүний санааг түрхэн зуур хөдөлгөх төдий худал зүйл юм.
Ер нь тоон дунд үсэг цохиж явна гэж дээр байсан шиг. Инженерүүдэд түүх заах нь миний хувьд бидний цагийг барсан зүйл гэж хувьдаа боддог. Та лекцэн дээр та нарын мөнгө гээд л байхын. Бид баян ч биш ядуу ч биш. Бидэнд мөнгө хэрэгтэй ч Цаг хугацаа бас л хэрэгтэй.
Тиймээс бидний цаг мөнгөнөөс илүү үнэтэй. Магадгүй таны цаг ч биднийхээс дутуугүй үнэтэй.
Түүх заахыг буруутгаагүй. Харин бид түүхээ мэдчихсэн 10жилднь заачихсан гэж үзэх хэрэгтэй л гэх гээд байгаа юм.
Ер нь сламын шашинтай хүмүүсээс бид айх ёсгүй. Тэдэнд бид одоогоор гэм хийгээгүй. бидний хэдэн монголд слам шашинтай хүмүүс баян-өлгийгөөс эхлүүлээл байгаа. Тиймээс манай улс слам шашинтай улсын тоонд ордог гэж би сонссын байна. Бид хэдий либралчлагдаж байгаа ч гэсэн Америкийн дайсан дэлхийн дайсан гэдэг ойлголт монголдбайж болохгуй. Америкийн дайсан америкийн л дайсан. Түүний эрх ашиг нь америкт л ашигтай болхоос бусад орнуудаад ашиггүй байдаг.
Үнэн хэрэгтээ Садамыг америкчууд л дэмжиж хүчирхэг болгочоод. Дараа нь өөрсдийх нь хяналтаас гарангуут эд баялагт нь шунаж л Ираклуу дайрсан. Түүний ул мөр нь тэгээд эцсийн эцэст тэр улсад юу үлдээв. Эцэс төгсгөлгүй иргэний дайн. Яагаад иргэний дайн гэж хэлэх болов. Иракаас америкчууд цэргээ татсан ч одоог хүртэл иракт байнгын дэлбэрлт тэмцэл үргэлжилсээр л байна.
Дэлхий даяарчлагдаж байгаа нь үнэн. Тэр хэмжээгээр хавтгай болж байгаа нь ч үнэн.
Гэхдээ одоогийн энэ тэхник технологи бидэнд дэвшилтэт хүртээмжтэй байгаа хэдий ч бид түүний бүтэц нарийн ширийн зүлийг одоо болтол мэдэж чадахгуй байна. Яагаад гэвэл тэр нууц нь тэдгээр хөгжингүй орнуудын хөгжлийн мөн чанар байдаг учираас үүнийг хэзээ ч ил тодоор хаа нэгтэй тавихгуй нь ойлгомжтой.
Герман Японы алдартай брендүүд үнэн хэрэгтээ бусад орнуудад салбар нь байдаг гэж хэлсэн. Энэ үнэн.
Аа гэхдээ түүний амин сүнс болох герман мотор япон чипийг зөвхөн герман японоос л нийлүүлдэг. Түүнээс бусдыг нь бусад орнууд хийж чадах боловч хэзээ ч герман мотор япон чипийг тэдэн шиг сайн хийж чадахгуй. Энэ бол бодит үнэн. Хийлээ гэхэд хугацаа мөнгө хэрэгтэй.
Бид тэр технолигийг нь эзэмшлээ мэдлээ гэхэд тэр үед бидний мэдлэг үнэгүйдсэн байх болно. Тиймээс үүнийг хавтгайрч байгаа дэлхий гэж хэлхээсээ илүү бас нөгөө утгаараа магадгүй хаалттай болж буй дэлхий ч гэж хэлж болох юм.
Техник технолигийн хөгжил ирээдүйд зөвхөн нөгөө wall-e гээд хүүхэлдээн кинон дээр төсөөлдөг шиг болно гэж хэлдэг байсан.
Тэр нь юунд хүргэж буйг бид харж байна. Энэ нь магадгүй биднийг бие биенээсээ тусгааралж байгаа ч юм билүү.
Нүүдлийн соёл иргэншлийн мөн чанар нь багахан хүнтэй монголыг уудам талтай найрсаг дотонсог өнөөх глобалчлалын үндэслэгч ч болгосон байж магадгүй юм.
Аливаа түүхийн мөчлөгийн үүднээс хархын бол(би жоохон худал буржига шүү мэддэг хүн нь инээд хүрч байгаа байлгүй) соёл иргэншил нь тухайн он жилүүддээ үнэхээр бусдаасаа давамгай байдыг харуулдаг. Одооны үзэл бодлоор хэт барууны шинжтэй үзэл бодол нийтэд дэлгэрсэн учираас мөн бага жижиг соёл иргэншилтэй хүний тоо мэдээж хэрэг бага ичираас нүүдлийн соёл иргэншил буурангуй мөхөж байгаа гэж хэлж харагдаж болхын....
заза 01,04 мин уншсан талархая

Хариу: Сэрдарам багшаас...

hehehe mash sonirholtoi yum. Minii bodol gevel Delhii sonoh ni sonono. Hezee sonoh ni hyn torolhtond hamaatai, bidend hamaagyi gej bodsoor baigaad bid sonoh on tsagiig naashluulaad baigaam sh dee. Bid delhii margaash sonoh baisan ch onoodor alimnyi mod tari gedeg ygiig bodoj oodrog setgeltei baisan ni deer bolov uu?

2012 онд Галав юүлэх үү?

Дэлхий ертөнц шуугиж байна. 2012 онд ертөнц мөхнө мөхөхгүй, үлдэнэ үлдэхгүй хэмээн шуугиж байна. Инээдтэй мунхгаас сүрдмээр үнэмшилтэй хүртэлх хоёр хязгаарын дунд мянга мянган таамаг таавар дунд хүн төрөлхтний толгой эргэж гүйцээд байна. Галав юүлэх үү, гараг мөхөх үү, соёл иргэншил устах уу, дэлхий дээр амьд хүн үлдэх үү гэхчлэн мянга мянган асуулт хөвөрнө. Үүнд нь мянга мянган янзаар хариулна. Энэ бүхнийг багцалж тоймлон харах гээд үзье.

Майячуудын зөгнөл
Бүх зүйл майя нарын цаг тооны бичгээс үүдсэн гэж хэлж болно. 2006 оны тавдугаар сард “2012 он: Кетцалькоатель буцаж ирнэ” гэдэг ном хэвлэгдэн бөөн шуугиан дэгдээж, мөн оны эцсээр алдарт Мэл Гибсон эртний майячуудын соёл иргэншлийн тухай өгүүлсэн “Апокалипсис” хэмээх кино бүтээснээр 2012 онд чухам юу болох вэ гэдэг асуудал анхаарлын төвд орж ирсэн юм.
Майя нарын сүмийн хананд сийлж үлдээсэн цаг тооны бичээсийг судалсан эрдэмтэд тэдний 13 бактуны тоолол МЭӨ3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлснийг тогтоожээ. Нэг бактун гэдэг нь 114 мянган өдөртэй тэнцэх хугацаа бөгөөд 13 бактун 5125 жилтэй дүйдэг. Энэ нь одон орны 26 мянган жилийн давтамжтай прецесс хэмээх үзэгдлийн тавны нэг (Прецесс гэж аливаа эргэлдэгч объектын тэнхлэг нь өөрчлөгдөх үзэгдлийг хэлдэг). Тэгэхээр 13 бактуныг МЭӨ 3113 оны наймдугаар сарын 13-нд эхэлсэн гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд дуусах аж. Майягийн цаг тооны бичгээр бол энэ өдөр 13.0.0.0.0 гэж бичигдэнэ. Ингэж цаг тоолол тэглэх тохиолдол бүрт онцгой үйл явдал болдог учраас Болон Йокте Ку бурхан тэнгэрээс яг ийм л үед бууж ирдэг гэж майячууд үздэг байжээ.
Майячуудынхаар бол 13.0.0.0.0 өдөр Дөрөвдүгээр нарны эрин өндөрлөж, Тавдугаар нарны эрин буюу Цагаан ирвэс(ягуар)-ийн эрин эхэлнэ. Улаан, цагаан, хар, шар ирвэс гэж байдаг бөгөөд бүх үндэстэн, соёл иргэншлийн эцэг нь ирвэснүүд байдаг. Харин эрт дээр үед Цагаан ирвэс хүүхэдгүй байсан бөгөөд түүний янз бүрийн өнгийн арьстай хүүхдүүд хамгийн сүүлд төрж, газар дэлхийн өнцөг булан бүрт амьдрах болно гэж индианы домогт өгүүлдэг.
Индианы домог туулиар бол хүмүүсийг эхлээд шавраар бүтээтэл усанд норчихдог, бодож сэтгэж чаддаггүй байсан учраас мод хулсаар хийжээ. Тэд өсч үржин өнөр өтгөн болоод өөрсдийгөө бүтээсэн ачтанаа мартсан учраас галав юүлүүлж газар дэлхийг цэвэрлэжээ. Ой модонд амьдрагч сармагчнууд энэхүү хоёр дугаар үеийн хүмүүсийн үлдэгдэл аж. Гуравдахь удаагаа хүмүүсийг эрдэнэшишээр бүтээж тэнгэрийн цус судсаар нь гүйлгэжээ.
Цаг хугацааны хувьд гэвэл ус, ирвэс, салхины эрин өнгөрч өдгөө газрын (бас хөдөлгөөний ч гэдэг) эрин өндөрлөх гэж буй аж. Эрин солигдох бүрт ихээхэн сүйрэл болж, газар хөдөлж, хүмүүс үхэж, таагүй зүйл болдог гэж индианууд үздэг.

Бусад зөгнөл
“Шинэ гэрээс”-ийн сүүлчийн ном гэгддэг “Апокалипсис”-т Христ дахин ирэхээс өмнө газар дэлхийд аймшигт сүйрлүүд болно гэж зөгнөсөн байдаг. “Тавдугаар элч бүрээ татахад тэнгэрээс од унахыг би хармуй…Тэрбээр ёроолгүй худаг нээж, худгаас асар том зуухных мэт утаа савсав. Худгийн утаанд нар харанхуйлагдаж, тэнгэр бүрхэв…
…Би тэнгэр, шинэ газар харлаа. Урьдын тэнгэр, өмнийн газар оджээ. Далай ч бас алга…” гэхчлэн уг номонд үгүүлсэн байдаг.
Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож яваад ухаан алдсаныхаа дараа далдыг хардаг болсон германы Ирлмайер “Сүйрлийн дараа цаг уур өөрчлөгдөнө. Дулаан болж манай энд халуун газрын ногоо ургана. Хүмүүст гай тарьдаг хуулиуд үгүй болно” гэсэн бол италийн зөнч лам Пий “Галан шуурга, утаа тэнгэрээс ирнэ. Газар хөдөлнө. Тэнгэрээс гал завсаргүй унана” гэсэн байдаг. Америкийн Вероника Люкен “Манай эриний сүүлийн өдрүүдэд нар шиг галт бөмбөлөг газарт унана” гэж хэлжээ.
Халх удган Уртаагийн нэгэн онгод 2008 оны наймдугаар сарын эхээр хэн ч асуугаагүй байхад “Газар дэлхий донсолсон гай гамшиг гарна. Харийн улсад юм уу гэтэл хажуу дэргэд байна. Дэлхий хагарч дэв босох нь байна. Хуй салхи хуйлран эргэж хурсан олонд гамшиг тарих нь. Бага багаар давалгаалж буй нь бай нь ойртсоны шинж” гэж хэлсэн бөгөөд чухам хэдийд гэдгийг тодруулан асуутал хариу өгөөгүй билээ.
Халхын наймдугаар богдын “Аяа гайхамшигт бошго оршвой” хэмээх ирэх цагийг тольдсон сударт “Хувцас эд юм байвч эдлэх өмсөх хүнгүйд зовж байна. Идээ ундаа байвч идэх хүнгүй учир зовж байна. Явах газар байвч зорчих хүнгүй учир зовж байна. Луу жилээс зайлахад хэцүү учир зовж байна. Хэрэв луу жил өнгөрсөн хойно хөгшин хүн бүгд богд мэт тахигдана” гэсний луу жил нь 2012 он биш биз?

Сүйрлийн тухай баримтууд
Галав юүлсэн тухай домог үндэстэн бүрт бий. Энэ нь эрт нэгэн цагт дэлхийн хэмжээний томоохон сүйрэл болжээ, энэ нь дэлхий ямар нэгэн галт биеттэй мөргөлдсөнөөс болжээ гэсэн дүгнэлтэд хүргэдэг. Плиний “Байгалийн түүх”-дээ эртний сурвалжуудад түшиглэн “Бүх цаг үеийн эзэн Тифон өөрийн нэрийг өгсөн аймшигт сүүлт одыг Эфиоп, Египтийн ард түмэн харжээ. Тэрээр харахаас аймаар агаад могой мэт мушгиран эргэлдэнэ. Энэ бол од биш, харин галт бөмбөлөг гэвэл илүү онохсон билээ” гэж бичсэн байдаг.
Аполлодар энэ од Дэлхий рүү хэрхэн ойртож ирснийг “Түүний нэг гар нь өрнө, нөгөө нь дорно зүг рүү сарвайж, лууны зуун толгой цухуйжээ. Сүвээнээс нь аварга том утаан цагариг унжиж, тасралтгүй исгэчин дуугарна. Түүний бие нь далавчтай, нүднээс нь гал гялалзана. Шатаж буй чулуунуудыг шидлэхдээ амнаасаа гал дөл цацруулан исгэчин орилно” гэж бичжээ.
Эртний эх сурвалжуудад өгүүлж буйгаар бол тэр одыг ойртон ирэх үед газар хүчтэй хөдөлж, галт уулс сэрж, далайн ус хуурай газар руу хүчтэй түржээ. “Ус хоёр мянган метр орчим өндөрт гарч, Дэлхийн бүх хүн харж болохоор байлаа” (Мидраш), “Ёроолгүй гүнээр Чи түүнийг хувцас мэт бүрхэж… Давалгаа тэнгэрт хүрлээ” (Псалом) гэж энэ тухай өгүүлсэн нь бий.

Дэлхий тэнхлэгээ өөрчилдөг
Эхлээд жаахан түүх ярья. Эртний эх сурвалжуудад дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн тухай баримт олон. Энэ үеэр дэлхийн тэнхлэг хэсэг зуур нар руу харсан бололтой. Өөрөөр хэлбэл Дэлхийн нэг хагаст нь тасралтгүй өдөр болж, нөгөө хагаст нь шөнө тасралтгүй үргэлжилжээ.
Африкийн ганда омгийнхон Ванга гэдэг бурхны тухай домог хэлэлцдэг. Энэ бурхан нэгэн арал дээр амьдардаг байж. Нэг удаа Нар явчихаад эргэж ирсэнгүй. Харанхуй болоод хэд хонолоо. Жуко хаан нарыг эргүүлэн авчирч өгөөч гэж Ванга бурхнаас гуйснаар сая нэг юм нартай болжээ гэж энэ домогт гардаг.
Перугийн индианууд яг таван өдөр, таван шөнө тэнгэрт нар гараагүй учраас харанхуй нөмөрч, энэ зуур тэнгис далай хуурай газар руу асгаран бууснаар асар их сүйрэл болон дэлхий ертөнцийн төрх эрс өөрчлөгдсөн гэж хуучилдаг.
Хятадууд болохоор нар арван өдрийн турш хөдлөлгүй зогсож, мод ургамал шатсан гэдэг. Энэтхэг мөн арван өдөр, Иран есөн өдөр, Египет долоон өдөр нартай байсан бололтой байдаг.
Египетэд энэ талаар бичсэн эх сурвалж олон байсан нь эртний мэргэдийн үгнээс тодорхой байдаг. “Жинхэнэ сурвалжуудаас тэдний оршин буй эхлэлээс хойш одод хөдөлгөөнөө дөрвөн удаа өөрчилж, Нар эдүгээ жаргадаг газраасаа хоёронтоо мандаж, манддаг газартаа хоёронтоо жаргажээ” гэж газар зүйч Помпоний Мела бичжээ.
Дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродот болохоор Египетийн мэргэдтэй хөөрөлдсөнийхөө дараа “Энэ зуур Нар дөрвөн удаа жирийнхээсээ эсрэгээр манджээ (тэд надад тэгж хэлсэн). Өдгөө жаргадаг газраасаа хоёр удаа мандаж, эдүгээ манддаг зүгтээ хоёронтоо жаргажээ” гэж тэмдэглэсэн нь бий.
Манай Дэлхийн соронзон талбайн туйл хэд хэдэн удаа 180 градус өөрчлөгдсөнийг эрдэмтэд нотолдог. Манай Галактикийн нас ойролцоогоор 12.5 тэрбум жил, нарны аймгийнх таван тэрбум орчим гэж үздэг. Энэ зуур дэлхийн тэнхлэг багаар бодоход 14 удаа өөрчлөгдсөн бөгөөд хамгийн сүүлд 11-13 мянган жилийн өмнө энэ үзэгдэл болсон гэдгийг геологийн судалгаа тогтоожээ. Энэ нь Атлантидын соёл усан дор орсон цаг үетэй дүйдэг. Библид өгүүлдэг галав юүлсэн тухай мэдээ ч үүнтэй мөн дүйцдэг.
Өмнө өгүүлсэн Тифон сүүлт од дэлхийтэй мөргөлдөж сансрын сүйрэл болсон цаг үе нь одоогоос 12580 жилийн өмнө гэсэн тооцоог эрдэмтэд бас гаргаад байна. Тэр үед манай дэлхий дээр 670 сая хүн амьдарч байсан бөгөөд сансрын сүйрлийн улмаас 100 хүн тутмын 99 нь үхсэн гэж Английн эртний судлалчид үзэж байна.
Бүр саяхан, ердөө 3500-3600 жилийн өмнө Дэлхийн туйл солигдсон байх магадлалтай гэсэн хувилбар ч бас бий. Үүнийг нотлох түүхэн сурвалж, үлгэр домог ч цөөнгүй олддог. Тэгвэл 2012 онд энэ үзэгдэл давтагдах магадлалтай гэж зарим эх сурвалж үзэж байна. Тэд Дэлхийн цахилгаан соронзон талбайн хэмжээ тэг болох түвшин рүүгээ ойртож байгааг анхааруулдаг. Дэлхий өөрийн эргэлтээрээ цахилгаан соронзон талбайгаа идэхжүүлж байдаг бөгөөд тодорхой хугацааны дараа энэ эргэлт удаашран богинохон хугацаанд зогсолт хийнэ. Өөрөөр хэлбэл Дэлхийн цахилгаан соронзон орны хэмжээ тэгтэй тэнцэнэ. Дараа нь эсрэг чигт хурдаа аван эргэж эхэлнэ. Ийм үзэгдэл хэд хэдэн удаа болсныг өмнө өгүүлсэн баримтууд нотолдог. Тэгэхээр энэхүү тэг цэгийн зогсолт 2012 оны 12 сарын 21-нд болно гэж хэсэг эрдэмтэд үзэж байна.
Үүнтэй зэрэгцээд Үндсэн резонансын давтамж хэмээх бас нэгэн чухал параметрт өөрчлөлт ажиглагдаж байна. Үндсэн резонансын давтамж гэдэг нь нэг ёсондоо Дэлхийн зүрхний цохилт юм. Үүнийг анх 1899-1900 онуудад хэмжсэн бөгөөд тэр үед секундэд 7.8 удаа лугшиж байжээ. Энэ үзүүлэлт 1980 он хүртэл тогтмол байв. Дэлхий даяар түүнийг хөдөлгөөнгүй тогтмол үзүүлэлт гэж хүлээн зөвшөөрөөд байтал байдал биш болж 1980-аад оны сүүл үеэс сонирхолтой зүйл ажиглагдаж эхэллээ. Үндсэн резонансын давтамж нэмэгдэж 1990-ээд 8 Герц, дараа нь 8.2 Герц болжээ. 1996 онд энэ үзүүлэлт секундэд 8.7 боллоо. Цаашид секундэд 13 Герц болно гэж эрдэмтэд үзэж байгаа аж.
Соронзон талбай багасч, резонансын давтамж нэмэгдсэнээр өнөөдөр манай Дэлхий фазын хувиралд орж, бидний бие организмын эд эс бүр энэхүү дээд шатны хувиралд дасан зохицохоор оролдож байна. Тэгэхээр майя нарын цаг тооны бичиг 2012 оны 12 сарын 21-ноор дуусч буй нь энэ хувирлын оргилыг зааж буй хэрэг хэмээн зарим эрдэмтэд тайлбарлаж байна. Энэ өдрөөс эхлэн Дэлхий буруу эргэж, нар хойноос гарч эхлэвэл тэд л лав гайхахгүй бололтой.

Сансрын сүйрэл
Өмнөх удаагийн галав юүлэлт Тифон (Триптон ч гэх нь бий) сүүлт од дэлхийтэй шүргэлцсэнээс болсон гэж үзэгсэд олон. Түүнийг нейтрон од байсан гэдэг. Манай Галактикт тэрбум орчим нейтрон од бий гэж одон орончид таамагладаг ч одоогоор 700 орчмыг нь л олж тогтоогоод байгаа билээ. Нейтрон одод өөрийн тойрог замаараа Нарыг бүтэн тойрох хугацаа нь 25920 жил гэсэн тооцоо ч бий. Энэ нь одон орны прецессийн үзэгдэлтэй хугацааны хувьд давхацдаг. Энэ хугацаанд нейтрон од нарны системийг хоёронтоо дайрч өнгөрөх бөгөөд тэдгээрийн хоорондын хугацаа нь 12600-13320 жил гэдэг. Энэ нь өмнөх их сүйрэлтэй цаг хугацааны хувьд тохирч байгаа бөгөөд нейтрон од дахин эргэж ирэх цаг хэзээ мөдгүй болсон гэж үздэг.
Италийн гоц мэдрэхүйтэн Орфео Анжелусс 1953 онд “Дэлхийг сүүлт од хөнөөхийг завдана. Гэвч түүнийг цөмийн цэнэгт пуужингаар устгаж болно” гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Америкууд ийм туршилтыг аль хэдий нь хийгээд үзчихсэн, гагцхүү сансрын уудамд тархах цөмийн хаягдлыг хэрхэхээ мэдэхгүй байгаа тухай мэдээ байна.
Ер нь бол Дэлхийд аюул учруулж болзошгүй биетийн даяллыг өөрчлөх, устгах талаар эрдэмтэд янз бүрийн санаа оноо гаргасаар байгаа байгаа болохоор “Сүүлт од нь ирээ ч үү, үгүй ч үү. Ирлээ гэхэд мөргөлдөө ч үү, үгүй ч үү” хэмээн “монгол” маягаар тайвшрах боломж бас бий юм.

Метаны дэлбэрэлт
Дэлхийн дулаарлаас болж мөнх цэвдэгтэй газрууд гэсч метан их хэмжээгээр ялгарч байна, мөн 2012 оны эцэс гэхэд Хойд туйлын мөс хайлж дууссанаар түүний дор маш өндөр нягттайгаар шахагдаж байсан метан агаар мандалд дэгдэж Дэлхий ертөнц дарьтай торх болно гэсэн таамаг хүчтэй яригдаж байна. Хойд туйлд нийтдээ 500 тэрбум тонн метан бий гэж тооцдог. Аянга цахилгаан, өөр бусад эх үүсвэрээс болоод агаар мандалд буй метан дэлбэрэх аюул ойрхон, сүйрлийн үр дагаврыг нь тооцох гэж оролдох ч хэрэггүй хэмээн зарим эрдэмтэд анхааруулсаар байна.
Өмнөх удаагийн их сүйрэл далайн ус халснаас болж метан их хэмжээгээр ялгаруулж, агаар мандалд энэ хийн эзлэх жин хэт нэмэгдсэнээс болсон гэж үздэг судлаачид бас бий. Энэ хувилбар үнэн бол тэр үед метан далайн гүнээс аажмаар ялгарч байсан бол энэ удаад агаар мандалд шууд дэгдэж байгаа, хүмүүсийн үйл ажиллагаа үүнд ихээхэн хувь нэмэр өгч байгаа учраас түгшүүрийн “улаан гэрэл асах” хугацаа нь хамаагүй эрт болно.

Квантын үсрэлт
Сүүлийн үед зарим эрдэмтэд 2012-2013 оны заагаар Дэлхий дээр квантын үсрэлт (Quantum leap) болж гараг ертөнц ер бусаар өөрчлөгдөн хувирна гэж мэдэгдэх болов. Энэ шилжилт 20-24 цагийн дотор явагдах бөгөөд ихэнх хүн үхэж мэдэх гэнэ. Энэ нь гарагийн хэмжээний сүйрэл бөгөөд бие махбодь ийм өөрчлөлтөд эсийн түвшинд бэлэн бус байгаа, мөн хүмүүсийн сэтгэл оюун гэгээн бусаас (өөрөөр хэлбэл сүсэг бишрэлгүйн улмаас) болох аж.
Манай гараг чухам энэ өдөр илүү өндөр давтамжийн энергийн түвшинд шилжих бөгөөд гурван хэмжээст бодит байдлаас дөрвөн хэмжээст орчинд очих гэнэ. Өөрөөр хэлбэл физик биеийнхээ хэрэгцээг хангах төдий амьдрал хэрэггүй болж, амиа хичээсэн, хэрэглээг шүтсэн хуучинсаг байдалдаа үлдэхийг хүсэгчид өмнөх квантын үсрэлтийн үед динозаврууд сөнөсөн шиг устаж их цэвэрлэгээ хийгдэх аж.

Шинэ эриний эхлэл
Майячууд 2012 оны 12 сарын 21-нд нэг эрин төгсөнө гэснээс биш, ертөнцийн төгсгөл ирнэ гэсэнгүй. Одон орны гайхамшигтай мэдлэгтэй байсан энэ ард түмэн шинэ эрин эхлэхийг Сүүн зам буюу Тэнгэрийн заадастай холбон тайлбарлажээ.
Сүүн зам галактикийн диаметр нь 7000 гэрлийн жилтэй тэнцэх бөгөөд түүний төв хэсэгт нь 400 орчим тэрбум од бөөгнөрсөн байдаг. Энэ бөөгнөрөл энгийн нүдэнд харанхуй тэнгэрийн дундуур зүссэн зураас мэт үзэгддэгээс сүүн зам гэгддэг. Гэтэл энэ их бөөгнөрөл дунд, галактикийн яг төв дунд нь жинтэйхэн хэмжээний хар нүх байдгийг эрдэмтэд орчин үеийн дуран авай ашиглан нээгээд алмайран гайхжээ. Яагаад гэвэл тэдний харсан зүйл эртний майячуудын домогт өгүүлдэгтэй тун төстэй байжээ. Үлгэр үнэн болж, шинжлэх ухаан домог хоёр яв цав нийцэв. Учрыг өгүүлье.
Эртний майячууд Тэнгэрийн заадсыг бүх амьдралыг үүтгэгч Сансрын агуу ижий гэдэг утгаар ойлгодог, хүлээж авдаг байж. Төв хэсгийн гүдгэрийг Сансрын умдаг (“Central Bulge”) гэж тэд үзнэ. Түүний төв хэсэгт хар хонгил мэт үзэгдэгч хэсгийг майячууд янз янзаар нэрлэдэг ч хамгийн түгээмэл нэр нь birthing pace буюу “төрөхөөр дүлэх хөдөлгөөн” гэсэн утгатай байж. Дөрөвдүгээр эриний төгсгөл буюу 2012.12.21-нд нарны зам Тэнгэрийн заадастай огтлолцоно. Өөрөөр хэлбэл тухайн оны хамгийн богинохон өдөр нар Сансрын агуу ижийгийн умайнаас шинээр “мэндэлнэ”. Энэ бол 26000 жилд нэг удаа давтагддаг үзэгдэл.
Христ дахин мэндэлнэ, Майдар ирнэ, архадууд газарт бууж ирнэ гэхчлэн янз бүрийн шашинд өгүүлдэг нь хэрэг дээрээ энэ үйл явдлыг хэлсэн байж ч мэдэхээр байна. Ер нь бол нарны систем Галактикийн төв рүү 1980-аад оны эцсээр орсон бөгөөд 2020 оны орчимд энэ төвөөс гарна. Өөрөөр хэлбэл шинэ эрин хараахан эхэлчихээгүй, хуучин нь дуусчихаагүй завсрын үедээ яваа аж. Ингэж эрин солигдох үед өвчин зовлон, нийгмийн эргэлт, хувьсгал, байгалийн гамшгийн тоо эрс ихэсдэг зүй тогтолтой гэмээр үзэгдэл ажиглагддаг бөгөөд үнэхээр л 1980-аад оны сүүлээс дэлхий ертөнцийн хаа сайгүй янз бүрийн үзэгдэл болсоор байгаагийн гэрч нь та бид өөрсдөө билээ. Энэ бүхэн 2020-иод он гэхэд төгсгөл болж, сая нэг амар амгалан Дэлхий ертөнцөд ноёлно гэж хэлж болох юм. Бумбын эрин гэж үүнийг хэлж байж ч мэдэх. Ийсүс дахин мэндэлж хүн төрөлхтнийг аварна гэдэг ч үүнийг л хэлж буй бололтой. Монголын бурханы шашны тэргүүн Богд Жибзундамбын өгүүлсэн хорин дөрвөн цөвүүн цагийн төгсгөл ч мөн л энэ үетэй ойролцоо санагдана.
Майя нар болохоор газар цөмөрч гай зовлон ирэх юм биш ээ, харин Цагаан ирвэсийн хүүхдүүд энэ цагаас төрж хүмүүст амьдралын үндсийг нь эргүүлэн авчирна гэдэг. Энэ хүүхдүүд илүү ухаантай, оюун санааг дээдлэгч, ертөнцийг энергийн төвшинд хүлээн авагчид байх болно гэдэг. Үүнтэй холбоотойгоор Крайоны тухай өгүүлж болно.

Крайоны өчил
Крайон бол физик биегүй, бидний оюуныг хөгжүүлэхийн тулд Дэлхий ертөнц дээр оршин буй этгээд. Тэрээр Калифорнийн метафизикч Ли Кэрроугаар дамжуулан хүн төрөлхтөнд мэдээллээ хүргэдэг. Хүн бол бурхны боол биш, түнш нөхөр нь байх ёстой гэж үздэг. Түүний тухай дараагийн дугаартаа тодорхой өгүүлэх тул түр орхиод үндсэн сэдэвтээ эргэж оръё.
Крайон 1995 онд НҮБ-ын байранд анх ченнелинг хийсэн юм. Ченнелинг гэдэг нь channel хэмээсэн үгээс гаралтай сувгаар мэдээлэл дамжуулах гэсэн утгатай үг. Тэрээр гадаад ертөнцийн оюун ухааныг сонгосон тодорхой хүмүүсийн тусламжтайгаар хүн төрөлхтөнд дамжуулдаг. Энэ ченнелинг дээр тэрээр хүн төрөлхтөн өөрийн орон гэр болсон эх дэлхийдээ хатуу харгис хандаж буйг анхааруулж, үүний төлбөр нэн хүнд гэдгийг сануулсан юм. 1996 онд НҮБ-ын байранд хоёр дахь удаагаа ченнелинг хийхдээ тэрээр “танай гараг өнөөдөр хөдөлж буй энэ энэ давтамжийн түвшинд та нар дайн хийх ёсгүй. Эргэн тойрноо харагтун. Ертөнцийн мөхлийн тухай эртний зөгнөлүүд биелсэнгүй. Та нар энх тайван устах ёстой тэрхүү парадигмын хүрээнээс нэгэнт гарчээ. Хуучин дайны энерги өнөөдөр хэрэггүй болж, шинэ мянган та бүхэнд энх амгалан, тэвчээр, хайрыг амлаж байна. Гэхдээ үүнийг зөвхөн та нар өөрсдөө л хийж чадна” гэж хэлсэн юм.
Хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудад Крайон хариулахдаа 2012 оныг бас хөндсөн байдаг. “Та бүхэн хэрвээ эртний зөнд итгэдэг бол 2012 он цаг хугацааны төгсгөл болох ёстой. Энэ юу гэсэн үг вэ? Нэг хэсэг нь энэ бол ертөнцийн мөхөл, төгсгөл гэсэн үг гэж байна. Хэрэг дээрээ энэ онд чухал өөрчлөлтүүд л гарна, эрхмүүд ээ. Бид энэ тухай та нарт яриагүй гэж үү? Хүн төрөлхтний энергийн давтамж нэмэгдэж, хүмүүс хуучин энергийн үеийнхээсээ өөр болохын цагт, Дэлхий өөр түвшний чичирхийлэлтэй болохын цагт та нарын баримжаа авдаг цаг хугацааны систем өөрчлөгдөнө. Хайр(шинэ ухамсар)-ын энергийн нөлөөн дор физик бодит байдал өөрчлөгдөж, атомын бүтэц өөрчлөгдсөнөөр гараг дээрх цаг хугацааны баримжааны шинэ систем бий болно гэж бид өмнө нь олон удаа ярьсан. Оюун санааны бусад үйл явдлын нэгэн адилаар энэ нь яг 2012 оны нэгдүгээр сарын 1-нд болчихгүй учраас өөрчлөлтийг мэдрэхийн тулд шинэ жилийн шөнө бүх багаж хэрэгслээ асаах хэрэггүй…” гэсэн байдаг.

Гараг эрхсийн жагсаал
Энэ өдөр үнэхээр нэгэн гайхамшигт учрал тохионо гэдгийг шинжлэх ухаан батлаад буй. Тэр бол гараг эрхсийн жагсаал. 2012 оны 12 сарын 21-нд Санчир, Бархасбадь, Ангараг, Дэлхий нэг шугаманд жагсана. Өмнө нь ч ингэж жагсаж л байсан л даа. Гэхдээ 2012 оны 12 сарын 21-нд зөвхөн нарны аймгийн гарагууд төдийгүй бусад оддын систем ч бас Галактикийн төвөөс шугам үүсгэн жагсах юм. Энэ бол орчлон ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ гэсэн үг.
Нар 26000 жилийн дараа Сүүн зам буюу Тэнгэрийн заадсыг мөн энэ өдөр дайрч, майя нарын хэлснээр бол Сансрын умайнаас дахин төрнө.

Төгсгөл үг
Одоогоор Дэлхийн сүйрэл болох, тэр нь ямар маягаар явагдах тухай барим тавим баталгаа нотолгоо алга. Боллоо гэхэд энэ нь сайн цагийн өмнөх их цэвэрлэгээ учраас өөрчлөлтийн золиос их бага хэмээх нь утгагүй бөгөөд гагцхүү сэтгэл оюунаа ариун байлгаж, хорт муу бүхнээс ангид зөв мөртэй байх нь чухал гэнэм. Үүнийг аль ч үеийн зөнч мэргэд, аль ч шашны судар номонд өгүүлсэн байдаг болохоор нүгэлгүй нэгэн бол сэтгэл амар байж болох нь ээ.
Ер нь бол 2012 оны энэ өөрчлөлт ямар нэгэн сүйрэл гамшиг гэхээсээ хүмүүсийн оюун санааны үсрэлт, шинэ төлвийн эхлэл гэдэг утгаараа илүү түлхүү яригдаж байгаа нь тохиолдлын хэрэг биш байх. Индиго, кристалл хүүхдүүд төрөх болсон, бясалгагчид, цагаан, ногоон хоолтны тоо нэмэгдэж байгаа, шинжлэх ухаан урьдын хатуу хязгаарлалтаасаа татгалзаж, оюун санааны нууцыг тайлах гэж оролдож эхэлсэн, шашны физик анхаарал татах болсон, хүн төрөлхтөн амьд байгальтай дэндүү харгис харьцаж байсандаа гэмшиж эхэлж байгаа гээд олон хүчин зүйл ингэж үзэхэд хүргэж байна.
Майя нарын цаг тоололд итгэх аваас тавдугаар нарны эрин буюу дээд оюуны эрин 7137 он хүртэл үргэлжилнэ. Харин түүнээс цааш юу болохыг эртний ухаантнууд бидэнд хэлж өгсөнгүй дээ.
“Зууны мэдээ”-гийн хавсралт “Гэрэлт Цалиг” сонин 2009.IX сар. № 15
нийтлэгч Б.Галаарид http://sonin.mn/2009/09/08/2012-онд-галав-юүлэх-үү/ -ээс авав.