Thursday, July 5, 2012

FPGA

Уншин суугаа таньд энэ өдрийн мэндийг хүргье. Жил жилийн улсын электроникийн хамгийн хэцүү сорил болох Техникийн даалгаврын нэгд багтдаг SPARTAN 3E хавтан дээр янз бүрийн тоон загварчлал гарган өрсөлддөг билээ. Өнгөрсөн хоёр жил Германы доктрант хоёр өдрийн лекц уншсныг хуваалцхаар шийдлээ.
хэсэг нэг
хэсэг хоёр
онлайн хичээлүүдийг эндээс үзээрэй.
Spartan-3e дээрхи rotary button-г оюутнууд туршлага муугаас шуугиад болохгуй байн гэсэн гомдол гаргадаг тиймээс нэг жишээг орууллаа.
ABU ROBOCON 2011 Тайландад болсон тэмцээний дараа техникийн зөвлгөөнийг сонирхож байхад:
Хятад улсын робоконы баг FPGA д суурилсан интерфес гарган робтоо програмчилсан гэж хариулсан. Учир нь үүн дээрхи програмчлал нь техник хангамжид суурилдаг учир бүх функц процедур нь зэрэгцээ биёлэлттэй байдаг юм. Зэрэгцээ биелэлтийг ихэнх робоконы туршлагтай багууд хүчирхэг контроллёр эсвэл олон хүчин чадал багатай контроллёр олныг тавьж шийддэг.
Япончууд - ARM3-9 хамгийн багадаа arm 3  ашигладаг гэсэн. Одоогийн ухаалаг гар утасны хүчин чадал хэр өсснийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэдэх байх. Тэгвэл энэхүү ухаалаг гар утаснууд нь arm дээр суурилсан загварууд нилээдгүй өргөн дэлгэр байдаг юм. Тиймээс Япончуудын роботон дээрхи дөл хаях шийдлийн хос камерны дүрс боловсруулалтыг энэхүү хүчирхэг контроллероор боловсруулах нь зайлшгүй юм.
Тайлнадын нэг баг arm. Хоёрдугаар баг PIC  төрлийн микроконтроллёр ашигладаг гэсэн нь бидний ашигладаг PIC -н нэр хүндийг харуулсан хэрэг юм. Нэмж сануулхад Тайландын энэхүү багууд олон улсын тэмцээнд нэг хоёрт орсон бөгөөд цэргийн болон үйлдвэрлэллийн технологид PIC-г өргөн хэрэглэдэг учир ямар ч алдаа гардаггүй.
 Бусад багуудын хувьд avr төрлийн контроллёрууд тэр дундаа atmega128 зэргийг ашигладаг гэж хариулж байсан бөгөөд Вьетнамын багаас хэдэн контроллёр ашигладгийг асуухад мотор бүрдээр нэг гэж тодруулжээ.
Өнгөрсөн онд Миний оролцсон ШУТИС-МИС -н багийн роботууд дээр 10 контроллёр тавьсан.
Энэ жил харьцангуй бага нэг робот дээр 6 контроллёр тавьсан.
ШУТИС-КТМС энэ жил өндөр хурдны тооцоололд зориулагдсан dspic30F6012төрлийн 16битийн микроконтроллёр ашигласан харагдсан. Ажиллах давтамж нь 120Mhz.
Өнгөрсөн жил ШУТИС-МХТС биднээс хэдэн контроллёр ашиглаж байгааг асуухад 10 гэж хариулхыг гайхан сонсоод энэ жил мотор удирдлагын хавтангаа шинэчлэн сайжруулж мотор тус бүрд нэг контроллёртой хавтан угсарч тээвэрлэгч робот дээрээ 6 контроллёр тавьсан харагдсан.
Дүрс боловсруулалт болон математик тооцоолол нь техникийн хүчин чадлыг шавхсан нүсэр ажил билээ. Үүнийг хурдан хугацаанд тоолон ухаалаг шийдэл гаргаж чадах роботууд амжилттай ажилдаг билээ. Тиймээс багууд FPGA д хөлс хүчээ шавхан хэдийгээр төвөгтэй ч түүний модулиудыг хөгжүүлсээр байна. Үүний тод жишээ бол Хятадын баг яхын аргагуй мөн юм. Үүгээр хийсэн төхөөрөмжүүдийг үй олноор дурьдаж болно.
Жишээлбэл: Гудамжны урсдаг LED самбарууд болон LED - TV.
Сүлжээны өндөр хурдын төхөөрөмжүүд.
Дуу болон дүрс боловсруулах graphic sound card. гэх мэт.
Дээр дурьдсан төхөөрөмжүүд нь асар өндөр ачаалалтай хурдтай боловсруулалт хийгддэг төхөөрөмжүүд байгаа нь уг төхөөрөмжийн хэр хүчин чадалтайг харуулна.
Түүнд бичсэн програм нь цэвэр электрон схемын загварчилгаа байдаг учир мэргэжлийн техник хангамжийн туршлагтай инженерүүд судалгаа хийн хөгжүүлдэг ба compiler-н техникийн шаардлаг нь core 2 -с дээш. Эмулятор гэж одоогоор байдаггүй. Шууд шаран хөгжүүлдэг учир хөгжүүлэгчид их хэмжээний цаг шаарддаг.
Гол хөгжүүлэгч орон нь: европын орнууд голлон Герман. Мөн Америк,Япон.
Сансрын болон цэрэг дайны технологид өргөн дэлгэр тархсан байдаг.

Enterprise books

ШУТИС-н бүрэлдэхүүн сургуулиудад үздэг англи хэлний хөтөлбөрийн үндсэн сурах бичиг байсан Enterprise сурах бичгүүдийг WORKBOOK -н хамт татхаар тавьлаа.
Хичээл зүтгэлтэй нэгэнд нь номын сан орж ном цүнхэлж явснаас гар утсан дээрээ завтай үедээ хичээлээ уншаад сууж байсан дээр болов уу.
ENTERPRISE1 
ENTERPRISE2 
ENTERPRISE3 
ENTERPRISE4 
Ер нь миний бодлоор хичээлийг бодож сурдаг, ярьж сурдаг гэж хоёр ангилбал. Гадаад хэлийг хэлээ зүгшрүүлэн ярьхыг хичээвэл сурдаг юм шигээ. Уурга нь байвал загас барьчих сэргэлэн хүмүүст зориулав. Цаг заваа алдаад шалгалтандаа хуулчих юмсан гэсэн хүмүүст Teacher book нь орсон байгааг дуулгая. Good luck