Monday, October 5, 2009

Багш нарыхаа блогоор хэсч яваад

Аливаа зүйлийг Оюутан бид багш нараасаа, найз нараасаа л сурч мэдэж авдаг билээ.
Ялангуяа сайн оюутан сайн багшаас өөрт хэрэгтэй бүхий л мэдлэгийг нь өвлөн авч үлдэхийг хичээдэг нь үнэн юм.
За ингээд хэдэн блог хэсч яваад юу олсон талаар доор үлдээе.
Эхлээд Эрдэнэбат багшийн блогоор зочиллоо. www.erdenebat-chuluun.blogspot.com
Маргааш буюу 2009 оны 10 сарын 6ны өдөр ШУТИС -н нэгдсэн номын сангийн нээлт болох гэж байгаа юм байна. Өнөөдөр дотор нь орж үзлээ давгүй юм байна.
5 давхар. Гадны сургуулийн оюутнууд ч орж болох бололцоотой. Төв номын сан шиг үйл ажиллагаа явуулах юм байна гэж ойлголоо. Бүхэл бүтэн 5 давхар номын өргөөтэй болно гээд боддоо. Үнэхээр гоё санагдаж байна.
Маргааш нээлт энэ тэр гэж үзэсгэлэн болох юм байна. Сургуулийхаа талаар үзүүлж харуулах хүний нүд хужирлахаар юу байдаг билээ гэж хэлэлцэж ярьж байгаад хэдэн роботоо хийсэн ганц хоёр төслийн ажилуудыг үзүүлж харуулхаар тогтлоо. Маргааш очиж үзээрэй 2 хоног өглөө 9 цагаас орой 6 цаг хүртэл үзэсгэлэн тавигдана гэж байна.
Харин дараа нь Хүдэр багшийхаа блогоор зочиллоо. www.sw40.blogspot.com
Өдөр найздаа нэг лабрторын ажилд нь туслах санаатай онлаин шалгагчийн хэсэгт нь орсон юм л даа.
энэ www.spoj.pl
Тэгсэн 3 дахь бодлого нь Онлайнаар бодлого нээх бодоод байдгүй миний худьд жоохон сандраагаад авлаа. :-) Тэгсэн оролт гаралтыг нь буфэрлэж байгаад болгочихдог гэж найзаасаа зөвлгөө аваад одоо туршиж үзэх гээд байж байна. Тэгээд цааш нь блог дээр нь нэгэн зүүлт нэмэгдэж орсон нь Хашаа багшийн вэб байна. энд http://sunlab.csms.edu.mn/serendipity/ нилээн саатлаа. Цаашид ч саатах байх. Угийн сайн кодер хэл шинжлэлийн тал дээр нилээн нухацтай ханддаг болхоор нийтлэл мэдээг нь уншихад сэтгэл нилээн өндөр байдаг тул та бүхнийг зочлоорой гэж урьж байна.
Багшийн вэб нь өгөгдлийн сан удирдах талаасаа нилээн уян хатан хүнд харагдах байдал талаасаа нилээн сайн болсон. Вэб хөгжүүлэх болсон зорилого нь http://sunlab.csms.edu.mn/serendipity/index.php?url=archives/125-unknown.html&serendipity[csuccess]=true#feedback энэ юм байна.
Тодруулбал бидний хэрэггүй болсон зүйл өөр бусад хэн нэгэнд хэрэг болж магадгүй тиймээс шал дэмий байгалиа хордуулж бохирдуулаад юугхэв. Харин хэрэгтэй хүнтэй нь холбож өгье л гэж бүтээсэн гэнэ. Энэ ажилыг нь хамтдаа дэмжээд туслаад мэдээж хажуугаар нь хичээлийхээ зүйлсийг ч хараад байя.
Chiyeh багш бидэнд зориулж ном авчирч сургуулийн номын санд өгсөн байна. Эндээс үзээрэй.
http://sunlab.csms.edu.mn/serendipity/index.php?/archives/126-Chiyeh.html#extended
Бидэнд ирж нэг жил багшлахдаа үнэхээр их юм үлдээжээ.
Тэнэгүүдийн дунд тэнэг гэдэг шиг бидний хэдэн оюутнууд commutive буюу бүдүүлгээр хэлбэл нийгэмшиж чадаагүй байснаас ганцаардуулан биднийг гэж заах урмыг нь ихээр хугалсан.
Нөгөө царцаа намжилын үлгэрээр багшийн хэлсэн ганц үгийг нь санаж энэ хэдэн номыг нь уншиж судлахыг бодно. Та бүгд ч бас харна бизээ.

No comments:

Post a Comment