Thursday, December 3, 2009

Зүүд

Зүүдээ 16 долоо хоног өнгөрөөд ярина гэж бодож байгаад тэсэлгүй одоо бичиж эхэлдиймүү.

   Гадаа салхи сэвэлзээд л намуухан зөөлөн бодол болон зүлэг нь халцарсан хуучин савлуур дээр суугаад нааш цааш ганхана. Нүдний өмнө хэсэг болжмор ангаахайгаа дагуулан нисч сургах аядан жомбоотол суучихсан эхээсээ бүдүүн бүдүүн дэгдээхэй нүүд нь биеэ арай хийн даан хэсэг дээш дэвээд буцаад л газартаа суучихна.
Энэ хэдэн болжмор жил бүр л дээврийн саравч банзан,хаяж овоолсон тоосгон дунд яаж ийгээл үүрээ засаад л суучихдаг. Хоёрхон долоо хоногийн өмнөхөн санагдана. Дээврийн хөндийд шаагалдаад л байж байсан даг. Өдийд ингээд миний хөл дээр нааш цааш дэгдээд явж байх гэж.
Өдийд миний муу шар Арслан маань байсан бол энэ хэдэн болжмор ч тэсэхгүй л байх байсан даа гэж бодогдоно. Шатан дээр авираад нисч гарсан орсон хэдэн болжморыг шүүрээд дуусгадаг байж билээ.
Хэдий бусад шувууд өвөл дөхөөд ирхээр халуун орныг зорьдог ч энэ хэдэн болжморын үр удам жил бүр л дээврийн хөндийд өвөлжин намайг өглөөд жиргэн сэрээж байх юмдаа. Иймэрхүү бодол болон суун ойр орчны сайхан ногоорон байгаа байгалийг хараад сэтгэл амар сууж байлаа. Тэнгэр хүржигнээд их л айхтар нүргэлсэн дуу чимээ газар дэлхийг цочоон дуугарсаар...
Дээшээ харвал их л хурч гэрэл цацруулсан зургаан юм араасаа их утаан зам үлдээн хойноос урагш чиглэн дээгүүр явж байна. Хэмжээ онгоцноос үл ялиг том. Зай нь их өндөрт байгаа бололтой.
Хурд нь айхтар хурдан. Түүний тийрэлт нь газар дэлхийг чичрүүлэн их л муухай дугарсаар алга болов. Удалгүй Өмнө зүгээс түүнтэй адилхан хоёр Зүйл нисч ирэн нэг нь Богд уулын араар юу юугүй унаад ирлээ. Нөгөөх нь нисээд Арын уулсыг даваад алга болов.
Удалгүй Ар өврийн уулсын тэндээс гал манарсан утаан үүл тэнгэр багандан оргилсоор.
Аймшигаас амь тэмцэн зугтсаар...
газар дэлхий доргисоор л . Түрхэн зуур нар харанхуйлан тэнгэр халхалсан бөөн үнс нурам нөмрөн авав. Хүмүүс яахаа мэдэхгүй сандралдан балмагдан гайхсаар л.
Нагасаки, Хирошима гэж дуулж байснаас гэнэтхэн ойрхон бидний дээгүүр тэр аяулын сум нисэлдэн нааш цааш сүлжилдэн гэж санаж зүүдэлсэнгүй.
  Лав ур хойноос нисэлдэж байхыг бодход Орос, Хятад хоёр арай цөмийн дайн хийж байгаан биш байгаа гэж бодхоос өөр арга байсангүй. Үнс нурам наашилсаар Өдрийн хурц нар төд удалгүй алга болон халхлагдан харуй бүрэнхий нөмөрсөөр л.
 Хойноос урдаас айсуй хар бараан үүлсийн цаана юу нуугдаж буйг тааварлаж төсөөлхөд ч бэрх тул өөр тийшээ холдож зайлы гэж бодхоос өөр юм санаанд орсонгүй.
  Ах ч гарч ирэн өөрийн гайхуулаад байдаг мотоцихлныхоо ард сундлан хар хурдаараа давхилаа.
хичнээн нь ч зам өнгөрөв хичнээн ч гүүр давав бүх л зүйл байдгаараа. Санаанд энэ бүхэн бодитой гэхэд итгэж өгөхгүй л байв. Хаана л бол хаана хав харанхуй бүрхсээр л. Өнөөх айхтар исгэрээн дээгүүр эцэс төгсгөлгүй нисэлдсээр л. Хар хурдаараа давхиал байлаа.
  Нэгэн гүүрэн дээгүүр гарах гэтэл нуран унсан нь холоос харагдана. Энэ хүрээд зам үгүй гэж ү?
Гүүрний дэргэд очоод дэмий л алсыг ширтэнэ.
Олзлогдов 
Тэнгэрийн баруун хягаараас харанхуйд үл харагдах хөшиг аажмаар тэнгэрийг бүрхсээр...
Өнөөх исгэрээн шуугиан тоос манан аажмаар алга болон нам гүм болов.
Өөрийн сайн найзуудтайгаа суугаад гадаад ертөнцөд юу болж байгаа бол гэж бодон өөрийн эргэн тойрны айдас хүргэм жихүүн зүйлсийг харан хөл доохоо нүд цавчилгүй харж байлаа.
  Усны могой ч юм шиг далай усанд хөвдөг нялцгай залхаг ч юм шиг том том сарсан багваахайнууд нисээд ч байгаа юм шиг бидний эргэн тойронд юу нь үл мэдэгдэх зүйлс нисэлдэн  нааш цаас хөвсөөр. Анхандаа үл анзааран нүдэнд ямар нэг хий зүйлс үзэгдэж байна гэж бодож байлаа.
 Хөлөнд доогуур нарийхан биетэй зүйл аажмаар хөвөн гараад явчлаа. Дээшээ харвал далай дор байгаа юм шиг сонин мэдрэмж төрнө.
 Тэнгэр бүрхэг бөгөөд саарал түүний доохон янз бүрийн зүйлс нааш цааш хөвсөөр л.
Бид хаа нь ч юм нэгэн байшингийн тагтан дээр дээшээ харан яг л бүгдийг хараад жингүйдэх мэт байлаа. Миний баруун талд улаан цамц, торомгор нүд, жимбэгэр уруултай, хар хүрэн үс нь хойш зөөлөн хийсэн байгааг нь харвал Марлаа , зүүхэн талд цагаан цамцныхаа ханцуйг хойш нь шуусан, халимаг үс нь мөрөн дээр нь шүргэх төдий хойш үе үехэн намиран дээгүүр өнгөрөх хачин зүйлсийн учирыг нь олох гэж байгаа болтой байгааг нь бодвол Анхилуунаа. Түүний цаахан туранхай бие савхин куртк духдуулсан малгай, тамхины цог гялалзуулан гүн бодолд дарагдан зогсохыг үзвэл Цэ бололтой.
to be continue...

1 comment:

  1. sonirholtoi bichsen baina shyy! Oortoo bichsen zyilee gololgyi busadtai huvaaltsaj baigaarai! Chinii bichsen zyilyyd olon hynii yzel bodold nolooloh yum baina gedegt ergelzehgyi baina

    ReplyDelete