Friday, September 2, 2011

Robocon 2012

Энэ өдрийн мэндийг хүргье. Өнгөрсөн 8,28 нд олон улсын робокон тэмцээн амжилттай өндөрлөжээ.
Манайхан шөвгийн 8д үлдээд хэрхэн азгүйтэн хожигдож байгааг эндээс үзэрэй.

Урд хөрш Хятад ясныг гайхаад барсангүй шөвгийн найм д ч үлдээгүй азгүйтсэн юм шиг байна. Ихэнх багийн роботууд Индонез, Вьетнам , Япон, Монгол гэсэн багуудын роботууд бүгд гацаад хожигдож байгаа нь тэмцээний талбай мөн л алдаатай засагдсан юм болвуу. Тайландын баг өөрийн тэмцээний талбай дээр хэр их туршиж бэлдсэн нь шүүд утгаараа аваргын төлөө Тайландын хоёр баг үлдсэнээс тод харагдаж байна.
Ирэх жилийн наадам хол байндаа. Гэхдээ тэмцээний дүрэм журам аль хэзээний нээлттэй болчихсон байна. эндээс

Албан ёсны сайт нь http://aburobocon2012.hk/ юм байна.
Энэ жил 2009 онд шатаар өгсөн бөмбөр цохих шийдэлийг тусгаж өгсөнч тухайн жил ямар ч робот шат өгсдөг хийгдээгүй байсан. Энэ жил хүссэн хүсээгүй шатаар өгсөн даалгавраа биелүүлэх юм байна.
Мөн гар роботыг бүрэн утгаар нь гар робот болгосон байгаа ба оператор нь робот дээрээ суун жолоодох юм байна. Мөн түүнчлэн Уул гэдэг бол зарим сургуулийн багийн хувьд хүндхэн даваа байсан билээ. Өнгөрсөн тэмцээнд уул гардаг баг дөрөв(4) хөн сургууль байсан. Энэ жил уул гараад буцан уруудах юм байна. Улам л гоё болоод байх юм. Мэдээж жингийн хязгаар тавин(50кг) киллограмм гэж заагдсан бол олон ч багийн жин хэтрэх байхдаа. Анхнаасаа бат бөх хөнгөн жинтэй робот хийхийг чармаагаасай гэж хүсэж байна. Үүгээрээ л энэхүү тэмцээн ямар их сорил дагуулж байгаа ойлгох хэрэгтэй. Шинээр орж байгаа авьяас чадвартай инженер болох залуустаа амжилт хүсье. Бүх сэтгэл оюунаа дайчлан энэхүү тэмцээндээ оролцоорой.

Friday, July 1, 2011

Robocon 2011 review

Сайн байцгаан уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Олон улсын робокон тэмцээн 2011-8-28 нд болох юм байна. холбоос нь http://aburobocon2011.com/
энэ тэрүүгээр вэб хуудас үзэж яваад майлайзын нэг робоконы хуудас үзлээ. http://utmrobocon2011.blogspot.com/
энд бичсэнээр биднийг болон Хон Конг -ийн робокон тэмцээний пиналтийг оруулсан байх юм.
Монголын үндэсний робокон тэмцээний аваргын төлөөх тоглолт youtube -д орсноор хүргэвэл.

харин Хон Конгийн пиналтыг үзвэл.

Вьетнамын пиналтыг үзвэл.

Индонезийн багийн туршилт

Саяхан тэмцээн нь болж өндөрлөсөн байна. Удахгуй пиналтын бичлэгүүд нь орох байх гэж найдья.
Малайзын хувьд гоё бичлэг олдсонгүй. Гэхдээ тэмцээн нь болоод өндөрлөж.
Хятадын саяхны нэтэд тавигдсан нэгэ багийн тоглолтын бичлэг. Үнэхээр гайхалтай.

Казакстан, Япон,Солонгосын хувьд ямар нэг чимээ алга байна. мэдвэл хэлэрэй.:d

Энэ жилийн робокон тэмцээнийг дүгнэж хэлэхэд.
ШУТИС -аас бүрэлдэхүүн сургуулиудын чансааг дээшлүүлэх үүднээс 5-29нд ШУТИС-МИС дээр бүрэн хэмжээний тоглолтын талбай засан 6 сургууль өрсөлдсөн хаалттай тэмцээн зохиогдсон.
1 тэнцэж 5 хожиж I Компьютер Техник Менежментийн сургууль
2 тэнцэж 4 хожиж II Механик Инженерийн сургууль
1 тэнцэж 1 хожигдож 4 хожиж III Холбоо Мэдээллийн Технологийн сургууль
2 хожиж IV Үйлдвэрлэл Дизайны сургууль
1 хожиж V Эрдэнэтийн Технологийн сургууль
VI Математик Технологийн сургуулиуд оролцсон энэ тэмцээнд энэхүү дарааллаар байр эзэлсэн.
Тэмцээний дараагаар багууд тэмцээний бүтэн талбай дээр турших хугацаа байсан боловч яамны элсэлтийн шалгалтаас болж ШУТИС-МИС ийн сургуулийг лацдан түгжиснээр багуудад туршилт хийж чадахгуй харамсалтай зүйл болсон. Энэ тэмцээнд ШУТИС -КТМС болон ШУТИС-МХТС ,ШУТИС-МИС -ийн багууд гал гарсан тоглолтууд хийж байсан ба үнэхээр хүчтэй өрсөлдсөн. Тиймдээ ч энэ жилийн үндэсний робтын Робокон тэмцээнд Энэхүү чансаагаа хадгалж шөвгийн 4 энэхүү гурван сургуулийн дөрвөн баг үлдсэн билээ.
Дараа жилийн сорил тэмцээнд ахин ингэхгүй гэж найдаж байна.
Багуудыг дүгнээд өөрийхөө ажигласнаар бичвэл.
Эхлээд өөрийн өрсөлдөгч олон жил дараалан түрүүлснээр МУИС-МТС ийн талаар бичье.
Ашигладаг контроллёрын хувьд ихэнхдээ AMTBEGA 8-32-128 болон atmel 2051-8051-8052,AVR , GPLD ,PC хэрэглэдэг
Мотор драверын хувьд -H-BRIDGE Реле транзистор
Ашигладаг программын хэрэгсэл - AVR-STUDIO, LAB-VIEW,MATLAB,SOLIDWORKS,.NET(C#),xlinx12.1 зэрэг
Ашигладаг програмчлалын хэл - C,C#,labview,matlab,VHDL-VERILOG
Энэ жилийн шинээр туршилт хийсэн технологи - Машины залалтын системыг PC тэй холбоотой камер ашиглан удирдах болон тооромзын систем,
мөн Хий хувиарлагч систем,
Spartan GPLD төхөөрөмж дээр дизайн боловсруулахад зарцуулсан.
Дараа жилийн зорилт - Хийн хувиарлагч болон машины залалт мөн Gpld , avr -ийн технологио сайжруулах.
Ашигладаг технологи - digital PID loop motor control(моторын гэдрэг холбоотой дижитал удирлага) хэрэглэдэг ба түүнийг Rotary Encoder, speed encoder -ийн тусламжтай моторын хурд болон чадлыг удирддаг. Алдаагүй найдвартай ажиллагатай.
Ашигладаг мэдрүүрүүд - аналог зайн мэдрүүр, зайн sensor,камер, байршлийн мэдрүүр(gps), printer encoder гэхмэт.
Алдаа дутагдал - Спартан төхөөрөмж буюу GPLD дээр дизайн гаргах болон машины залалт болон тооромзын системийг бүрэн дууриалгаж чадаагүй. Судалгаа дутуу хийгдсэн ба цаг хүрэлцээгүй.
Туршилтын талбай хомс. Бүрэн хэмжээний талбай засаж туршиж чаддаггүй.
Мөн нийлээд цагийг хий хувиарлагчид судалхад зарцуулсан.
Давуу тал - Шинэ буюу I, II курсын оюутнуудаар энэ жил багийн гишүүдээ бүрдүүлсэн.
Програмчллын хувьд багийн гишүүд биеэ даан роботын програм бичсэн.
Роботын хийц - Хөнгөн цагаан болон Дан нерж оролцуулан боловсруулалт хийж өөрсдийн роботыг бүтээдэг. Дараа жил Титанаар хийж болзошгүй:D.
Ашигладаг дугуй - Хөнгөн цагааны хайлшаар хийсэн дугуй болон согтуу дугуй, омни виль.

Одоо өөрийн хөндлөнгөөс харж ажигласан ШУТИС-ҮТДС ийн талаар бичье.
Ашигладаг контроллер - atmel 2051-8051-8052,pic16f84-877-873-876
Ашигладаг програмчллын хэл - pic-basic,atmel - asembler
Програмчлалын хэрэгслүүд - PIC-BASIC-PRO,solidworks,autocad,3dmax гэхмэт
Мотор дравер - H-BRIDGE RELE MOSFET TRANSISTORS,
Энэ жилийн шинээр туршсан зүйл - Зам дээр байрлуулан эргэлт зөв хийх хар цагаан мэдрэгч энкодер.
Дараа жилийн зорилт - камераар дүрс боловсруулах
Ашигладаг технологи - Аналоги моторын ПИД удирлага болон цагаан зураас дагагч схем
Ашигладаг мэдрүүр - цагаан зураас мэдрэгч photoresistor, хар цагаан мэдрэх infra optocoupler
Роботын хийц - хөнгөн цагаан болон нерж мөн тавуир хийдэг булан төмөр, шкафны гүйлтын зам
Роботын дугуй - жил уламжлан хэрэглэдэг трансент болон согтуу дугуй.
Дутагдалтай тал - Удирдагч багш нь програм бичдэг. програмчллал талдаа дутмаг, хэрэглэдэг контроллёрын хүчин чадал бага талдаа туршилтын талбай хомс. Ивээн тэтгэгч муу.

Өөрийн төгссөн ШУТИС-КТМС -ийг бичвэл.
Ашигладаг контроллёрын хувьд ихэнхдээ pic18f452 болон atmel 2051-8051-8052,ARM , GPLD ,PC хэрэглэдэг
Мотор драверын хувьд -H-BRIDGE Реле транзистор, full h-bridge mosfet transistor
Ашигладаг программын хэрэгсэл - MPLAB,PICC,PIC-MICROC, LAB-VIEW,MATLAB,SOLIDWORKS,.NET(C#),xlinx12.1 зэрэг
Ашигладаг програмчлалын хэл - C,C#,labview,matlab,VHDL-VERILOG,JAVA(J2EE)
Энэ жилийн шинээр туршилт хийсэн технологи - Роботын хөдөлгөөний PC тэй холбоотой камераар удирдсан ба өнгөрсөн жил эхлүүлсэн моторын Дижитал ПИД гэдрэг холбоотой удирлагыг амжилттай хэрэгжүүлсэн.
Spartan GPLD төхөөрөмж дээр дизайн боловсруулахад зарцуулсан.
Дараа жилийн зорилт - Хийн хувиарлагч болон олон тэнхлэгийн залалт Gpld , 16 битийн ДИЖИТАЛ СИГНАЛ ПРОЦЕССИНГ контроллёрын бүрэн роботын дравер шинэчлэн хийх, технологио сайжруулах.
Ашигладаг технологи - digital PID loop motor control(моторын гэдрэг холбоотой дижитал удирлага) хэрэглэдэг ба түүнийг Rotary Encoder тусламжтай моторын хурд болон чадлыг удирддаг. Алдаагүй найдвартай ажиллагатай.
Ашигладаг мэдрүүрүүд - зайн sensor,камер, байршлийн мэдрүүр(gps), linesensor, black white check sensor гэхмэт.
Алдаа дутагдал - Спартан төхөөрөмж буюу GPLD дээр дизайн гаргаж амжаагүй. Мөн Микрочипийн шинэ хүчирхэг контроллёр 16 битийн dsPIC33F128 dsPIC30F4011 болон dsPIC-ийн 100 болон 200 хөлтэй контроллёруудын судалгаа хийгдсэн. ARM дээр дүрс боловсруулалт амжилттай хийгдсэн боловч дравер танигдаахгуй цаг алдаж сүүлд PC ашигласан. Олон тийш залагдах дурын тэнхлэгт явдаг систем хийж цаг алдсан. Судалгаанд их цаг зарцуулсан.
Туршилтын талбай хомс. Бүрэн хэмжээний талбай засаж туршиж чаддаггүй.
Давуу тал - Програмчллын хувьд багийн гишүүд бүгд биеэ даан роботын програм бичсэн ба хоёр багийн хийц болон програм нь бие биенээсээ эрс ялгаатай сэтгэж бодож бүтээн давуу талуудаа авч ашигласан.
Роботын хийц - Хөнгөн цагаан болон Дан нерж оролцуулан боловсруулалт хийж өөрсдийн роботыг бүтээдэг.
Ашигладаг дугуй - хуванцар болон төмөр гар хийцийн дугуй болон согтуу дугуй, омни виль.

Одоо өөрийн хамтран оролцсон ШУТИС-МИС -н хувьд бичвэл.
Дараа жилийн зорилт - Хийн хувиарлагч ,Програмчллын чадварыг дээшлүүлэх.
Ашигладаг мэдрүүрүүд - аналог зайн мэдрүүр
Давуу тал - багийн ихэнх гишүүдийг II Курсын оюутнуудаар бүрдүүлсэн. Биеэ даан хоёр багийн роботыг хийж бүтээсэн. Бүрэн хэмжээний талбайн засагдсан.
Дутагдалтай тал Биеэ даан програм бичих боломж муу. Багийн гишүүд хомс хүн хүч дутмаг.
Роботын хийц - Хөнгөн цагаан болон Дан нерж оролцуулан боловсруулалт хийж өөрсдийн роботыг бүтээдэг.
Ашигладаг дугуй - төмөр болон хөнгөн цагааны хайлшин дугуй болон согтуу дугуй, омни виль.

Холбооны талаар дараа үргэлжлүүлэн бичье.

Monday, June 27, 2011

Амьдралд тавтай морил. Шинэ эхлэл

Сайн байцгаан уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.
Миний бие нилээд хэдэн сар ямар нэг бичлэг нэмэлгүй өдийг хүрлээ.
Өдийг хүртэлэх хугацаанд сайн ч муу ч олон амжилт гаргасан нь хоёр жил түрүүлж чадаагүй Үндэсний Роботын Робокон тэмцээнд дэд байранд орсон билээ. Анхны жилүүдэд дараа жил заавал түрүүлэн гэсэн хор шарандаа орж байсан бол энэ жилийн хувьд мөн адил бүхий л зүйлийг ардаа орхиод энэ тэмцээнд зүрх сэтгэл цаг хугацаа заран байж орлоо. Дэд байр гэдэг чамалхааргүй амжилт. Гэхдээ түрүүлэх байсан юм. Боломж хэзээд байдаг. Байх ч болно. Байсаар ч ирдэг. Боломжийг гагцхүү алдаж болохгуй.
Дараа жил гэж байсан бол түрүүлэх ч юм билүү:p. Гэхдээ энэ жил бидний гурван найзууд ШУТИС-МИС ийн нэрийн дор энэхүү тэмцээнд төхөөрөмжийн програм бичиж оролцлоо. Үндэсний тэмцээний байруудыг жагсаавал.
Гранпри - ШУТИС МХТС (HIGH TECH I)
I - ШУТИС МИС (SkyMasters I)
II - ШУТИС КТМС (MOBINET I)
III - ШУТИС МИС (SkyMasters II)
Гэсэн үр дүнтэй өндөрлөсөн ба бидний сургуулийн багууд шөвгийн 4 үлдсэн нь бахархалтай бөгөөд бидний баг ШУТИС МХТС -г эс тооцвол гурвуулаа шөвгийн 4 үлдэж аваргын төлөө өрсөлдсөн нь бахархалтай билээ. Дараа жил дүү нараа дэмжээд байж дээ.
Мөн одооноос ажил хайнаа гэж. Дипломо авчлаашдээ. Шинэ эхлэл шинэ ирээдүй шинэ хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе. Боломж хэзээд байдаг. Шинэ эхлэл шинэ амжилтын төлөө. Ялалтын төлөө.

Monday, January 24, 2011