Saturday, June 30, 2012

elektor magazine

электроникийн сэтгүүл гаргадаг elektor.com сайтын үнэгүйгээр хүргэдэг нэгэн блог олж үзлээ.
татаж болж байгааг нь татаад хуваалцхаар тавьчлаа. Сонирхож үзэрэй.

Saturday, June 23, 2012

РОБОКОН ЯПОН 2012


Миний хүлээж байсан үр дүн. Санаанд үнэхээр нийцлээ. Олон улсад Өөрийн сургууль Улсыхаа багыг дэмжиж байгаа ч Япончуудыг балешклаж байгаа хүн дээ. Чадвал Япончуудын роботыг аваад ирээрэй манайхаан.

Friday, June 22, 2012

android smart phone - миний нүдээр

Миний ирэх жилийн мөрөөдөл. үзээрэй

Youtube үзэж яваад хятадын нэгэн багийн бичлэг олж үзлээ


Сонирхолтой шийдэл байна. Хамгийн хөнгөн гишүүн нь бодвол эмэгтэй оюутан  нь байсан болтой. Атаархмаар жолоодож байна шүү.

Monday, June 18, 2012

J.Ganssle. Embedded. Systems. WORLD CLASS DESIGN

Суурилагдсан системд гардаг асуулуудын талаар дэлэгрэнгүй бичсэн энэхүү номыг сонирхуулж байна. Мэддэг хүмүүс нь алгаа ташин баярлан гэж найдаж байна. http://www.mediafire.com/?9byt1oywvk77b9y

Гэдрэг холбоотой моторын удирлага

http://www.mediafire.com/?64ruqd0lemrc5rq моторын гэдрэг холбоотой аналог PID удирлагын тухай сонирхвол татаж үзээрэй

Programming 8-bit PIC MICROCONTROLLERS in C

http://www.mediafire.com/?ccpacyvdx4deybv хэрэгтэй хүнд нь үнэхээр хэрэг болох байх татаж авч уншаарай.

Saturday, June 16, 2012

Сонирхуулхад

10 утастай lcd + keypad
ШУТИС-МХТС тээвэрлэгч робот
МУИС-МТС keypad+lcd
МУИС-МТС lcd тэй хавтан
Ер нь робокон тэмцээнд оролцож буй багууд жилээс жилд сайжирч ирсэн. Үүний тод жишээ бол энэ жилийн МУИС - УЛААНБААТАР их сургуулиар жишээ болон харагдсан гэж бодож байна. Үүнтэй адилаар роботууд дээрээ олон төрлийн горим програмчлах арга замуудыг тусаж өгсөн байдаг билээ. Үүнд хэрэглэгддэг LCD + KEYPAD ны хослолыг аль ч сургуулийн роботноос харж болно. Жишээ нь: МУИС-МТС түрүү жилийн хавтангийн зургийг үзвэл ерөнхийдөө lcd -г 8 битээр эсвэл 4 битээр програмчлах универсал схемтэй болох нь харагдаж байна. LCD ний харагдах байдал дээр уг сургууль нь голдуу ногоон дэлгэцтэй lcd сонгон авч backlight буюу арын гэрлийг асаалгүй батренд хэмнэлттэйгээр шийдэж дээр нь keypad холбож өгсөн байна. нийт ойролцоогоор 18 портыг уг lcd + keypad тай модулыг програмчилхад ашигладаг болох нь харагдаж байна. Нийтдээ газа тэжээлийг оролцуулаад 20 утастай лавша кабел залгажээ. ШУТИС-МХТС хувьд адилхан боловч онцлог нь уг робот дээрхи lcd ны хуьд ногоон хөх lcd эрлийзжүүлэн засан сэлбэж улбар шар тод гоё өнгийн онцлог lcd болгон тавьсан нь их санаанд нийцсэн. Миний хувьд контоллёрийн порт хүрэлцэхгүй асуудал үүсч толгойгоо хэсэг маажсны дүнд уг платыг хийсэн. жаахан ажиглаад учирийг нь дорно олчих байх. 10 утастай лавша кабел л залгасан байгаа.

АБЮ РОБОКОН 2012 ТЭМЦЭЭНИЙ Аваргууд ШИТИС-КТМС

Робокон тэмцээнийг үзэж сонирхож чих тавин суудаг олон олон оюунлаг залуучууд Тив дэлхийн өнцөг булан бүрд төдийгүй Монгол улсын маань өнцөг булан бүрт бий билээ. Тэдгээр үзэж сонсож чадаагүй залуус Хэн түрүүлсэн гэж асуухаас хэн хоёр орсон гэж асуудаггүй. Таньд би хэлье. Энэ жилийн АБЮ РОБОКООН 2012 тэмцээний үндэсний ялагч багаар ШУТИС - КТМС түрүүлж аваргийн цомоо шилжин явах туг далбаагаа эргүүлэн авлаа. Ингэснээр ШИУТИС - КТМС -н түүхэнд 4 дэх удаагаа аваргалж Дархан аврага болж байгаа юм байна. Мэдээж түрүүлсэн баг үндэсний тэмцээний тоглолтын талбайг хүлээж авдаг нь уламжлал билээ. ШУТИС-КТМС -н биеийн тамир спортын зааланд талбайгаа засан олон улсын тэмцээнд халз тоглхоор цагийн нарийн хувиарын дор бэлдэж бэлтгэж байна. Олон улсад явах багтаа урьд урьдын жилүүдэд бусад багуудийн зүгээс хүчирхэг мотор хурдан гүйцэтгэл сайтай роботуудаа бэлэглэдэг уламжлалтай билээ. Энэхүү уламжлалыг даган ШУТИС-МИС -н зүгээс ТАНАН багийн 3 роботыг ШУТИС-КТМС д ирүүлээд байгаа нь энэ. Мэдлэг оюунаа дайчлан амны билэгээс ашдын билэгийн ерөөлөөр түрүүлхийг хүсье.

ABU ROBOCON 2012 тэмцээний ерөнхий шүүгч Баттогтох

Хүмүүс энэнхүү хүнийг төдийлөн сайн мэдэхгүй байх. Миний хувьд энэхүү хүнээр бахархмаар санагддаг юм. Одоогоор нас сүүдээр нилээн хэлбийж яваач оюун санааны хувьд оюутан залуусаас дутхааргүй өөрийгөө үнэлэн суралцан дэвшиж явдаг хүн юм. ШУТИС-Эрдэнэтийн технологийн сургуулийн ТОД - ӨНГӨ багийн ивээн тэтгэгч, уг багийн 3 жил програм бичсэн программист хүн. Өөрөө ивээн тэтгээд өөрөө програм бичээд оролцдог гандан буурашгүй робоконд дуртай хоббитой хүндээ. Тэр энэ баг гэж ялгадаггүй бүгдийг нь үнэлж дэмжих дуртай. Робоконы түүхэнд бичигдэхүйц хүний нэг. бие даан ямар ч программын мэдлэггүй байхдаа электроникийг сонирхон судалж atmega32,128 дээр програм бичиж сурсан. Хийсэн роботын удирдлагын хавтангийн хувьд яг л CNC гээр зорсон юм шиг cmt технологиор хийх дуртай. Робоконд нэвтрүүлсэн технлогийн хувьд түрүү жилийн ШУТИС-ЭРДЭНЭТ , ШУТИС-МИС, МУИС -МТС ийн хэрэглэсэн хэдэргээ араа буюу цагаан ремин. Энэ жил МУИС-УЛААНБААТАР сургууль авч ашигласан. Мөн түүнчлэн SHARP ийн зайн аналог 80см -ийн зайн мэдрүүр Түрүү жил ШУТИС-МИС болон ШУТИС-ЭРДЭНЭТ-н багууд хэрэглэсэн. Энэ жил ШУТИС-КТМС авч ашигласан. Геро сенсор буюу X Y Z тэнхлэгээр шилжсэн шилжилтээ мэдэрдэг мэдрүүрийг нэвтрүүлсэн ба энэ жил ШУТИС-КТМС,ШУТИС-ҮТДС болон МУИС-МТС авч судалгаа хийгдсэн. Дараа жил бүрэн нэвтрүүлэх байх гэж бодож байна. Энэхүү мэдрэгчийг хэрэглэж эхэлснээр энкодерийг цаашиж халж хэрэглэхгүй байж магадгүй юм. Мэдээж энэ жил ШУТИС-КТМС контроллёроо dsPIC болгон 16 битийн контроллёр болгосон. Дараа жил мөн сайжруулалт хийх нь тодорхой. Энэ жил PIC32 -н судалгаа хийж зарим зүйлсийг туршиж амжилттай болсон. дараа жил энэхүү 32битийн хүчирхэг контроллёр тавих байх гэж бодож байна. Дээр нь байгаа жижиг модул нь уг pic32 загварын контроллёртой хавтан юм. МУИС-МТС ийн багийн хувьд энэ жил удирдлагын хавтангаа сайжруулан хоёр atmega128 тай хавтан суурилуулсан байсан бөгөөд дараа жил arm хэрэглэх байх гэж таамаглаж байна. Цагаан зараасны мэдрэгч хэрэлэдэггүй онцлогтой баг. Миний хувьд цагаан зураасны мэдрэгчийг төдийлөн ойшоодоггүй хэрэглэх хүсэлгүй ойлгодоггүй зүйлийн нэг билээ. Хэдий тиймч мэдлэг чадвар дутмагаас цагаан зураасны мэдрэгч судлах шаардлага тулгарлаа. Тийнхүү бусад багуудын цагаан зураасны схем зарчмыг сонирхон үзлээ. Цагаан зураасны мэдрэгч болох Камер, бар коде уншигч скайнер, пото диоде, пото транзистор, пото эсэргүүцэл, инфра диод гэх мэт өч төчнөөн мэдрэгчүүдээр хийж болдог юм байна. Миний урьд урьдийн ажиглаж сонсож байснаар 2009 Онд ШУТИС-МИС болон ШУТИС - ЭХИС ийн баг анх цагаан зураасыг камераар дүрс боловсруулан дагуулж байсан. Илүү дутуу компьютер тавилгүйгээр PIC18F452 дээр дүрс боловсруулалт хийж байжээ. Намайг анх робокон дэмждэг байхад ШУТИС-КТМС ийн цагаан зураасны мэдрэгчүүд хөх өнгөтэй LED болон photo diode ашиглан аналог сигнал боловсруулан цагаан зураас дагуулдаг байсан. Мөн тэр онд (2006) МУИС - МТС Улаан led diode болон photo resistor ашиглан хийсэн цагаан зураасны мэдрэгч роботууд дээрээ тавьсан байсан. Боловсруулат нь компратор ашиглан тогтмол хүчдэлтэй жишүүлж логик 0 1 гэсэн үр дүнгээр хүлээж авч боловсруулалт хийгддэг байжээ. ШУТИС-МХТС ийн хувьд олон жил цагаан зураасны програм бичсэн туршлагатайн хувьд улаан led , photo resistor ашиглан аналогиор уншиж eeprom луу хадгалан жишиж бичдэг онцлогтой. Мэдээж өнгө ялган гэдэг гэрлийн хуулиудыг мэддэг байх ёстой. Гол асуудал нь гэрлийн ойлт сарьнал орчны нөлөөлөлд амархан ордог. Эдгээр бэрхшээлийг шийдэх ёстой. Үүнийг хэрхэн сайн шийдсэн багийн цагаан зураасны мэдрэгч илүү сайн мэдэрдэг юмшиг. Энгийнээр бодход цагаан өнгөн нь үндсэн гурван өнгний нийлэсж байдаг. Тиймээс улаан дээрхий цагаан өнгийг улаан led асаагаад мэдхэд хэцүү. Ногоон дээрхи цагаанийг нөгөөн led асаагаад мэдхэд хэцүү. Цэнхэр дээрхи цагаанийг цэнхэр led асаагаад мэдхэд хэцүү гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Иймд энэ жил МУИС-ФЭС ийн хувьд цагаан зураас мэдрэгчээ хөх улаан бүсээс хамаруулан Цэнхэр болон улаан led асаан photo resistor -р мэдэрдэг байсан. Гэхдээ миний бодсноос муу мэдрээд байх шиг санагдсан. ШУТИС-МХТС -н хувьд бусдаас цагаан зурасны мэдрэгчийн програм нь хол илүү гэдгээ харуулж бараг 2м/c хурдтай дагуулж байсан байхшүү. Ер нь бол цагаан зураас хурдтай дагуулхад хэцүү нарийн төвөгтэй эд юм шигээ. ШУТИС-КТМС -н хувьд нартай хурц гэрэлтэй байсан ч ялгаагүй сайн мэдрэн гэж хэлж байсан. Миний хувьд бүх л арга схемийг судалж туршин үзэж дүгнэлт хийлээ. ШУТИС-МХТС -н цагаан зурасны мэдрэгч шиг photo resistor ашиглаж хийн туршиж үзлээ. Лазер гэж хэлэгддэг компьютерийн хулганы гэрэл хугалагч призмийг олноор нь тавьж хийсэн. Орчний нөлөөллийн хувьд гайгүй болсон ч ШУТИС-МХТС -н өөрсдийх нь мэдрэгчээс илүү мэдэрч байсан ч миний санаанд хүрсэнгүй ахиад өөрөөр хийхээр болсон. Энэхүү зураг нь ABU ROBOCON 2011 тэмцээнд ШУТИС-Эрдэнэтийн сургуулийн ТОД ӨНГӨ багийн цэцгийн суурь зөөдөг робот юм. Уг роботын цагаан зураасны онцлог нь цагаан led,photo resistor байхаас гадна програмчлын хувьд aналог сигнал боловсруулдаг ба цагаан зураасан дээр зогсоон нэг товчлуур даран жиших утгаа сонгодог. Ийнхүү утга хадгалсны дараагаар талбайн цагаан зураасыг алдалгүй дагахаар програмчлагдсан. Тиймээс дан ганц цагаан зураасны схем сайн хийхээс гадна түүний програмчлах ур ухаан нь боловсронгуй байх ёстойг харуулж байна. Энэхүү зураг нь МУИС-МТС ийн 2006 оны тэмцээнд роботууд дээрэ тавьж байсан атмел 89с52 төрлийн контроллёртой хавтан. Үүний зүүн буланд олон хувьсах эсэргүүцэл компраторын хэсэг нь цагаан зураасны мэдрэгчийг нэг бүрчлэн жиших тоон сигнал болгох хэсэг юм. Энэхүү зургийг тавьснаар уурлахгуй гэж бодож байна. Миний гол зорилго нь Цагаан зураасны схемийг бүгдэд ил болгож цаашид цагаан зураас ашиглахгуй дэвшилтэт технологи хэрэглээсээ гэж хүссэндээ дэлгэрэнгүй бичхээр шийдлээ. Мэдээж эхний ээлжинд нэтээс будаа иднэ. http://tutorial.cytron.com.my/2012/03/13/mc40se-controller-for-line-following-robot/ Ерөнхийдөө робоконд оролцдог ихэнх багуудийн хэрэглэдэг linix мотор дээр бичигдсэн байхаар нь оруулчлаа. Энэ жилийн хоёрт орсон МУИС - ФЭС цагаан зураас ихэнхдэ дагнаж бичсэн байсан. Дараа жил цагаан зураас тавихгуй байх гэж найдан энэ жилийн программыг нь share хийлээ. Санал гомдол байвал хэлнэ биз. Зөвшөөрлгүй тавьцан байгаа уурлахгуй гэж найдья. Мэдээж өөрийн бичсэн энэ жилийн цагаан зураасны муухан программаа орууллаа. Ганц хоёр цаг бичсэн програм учир алдаа дутагдал зөндөө тул өөрсдөө ур ухаана гарган хөгжүүлэх эсхээ мэднэ биз. Би бол цаашид хөгжүүлэх шаардлагагуй тул ингэсгэд зогсъё.

Friday, June 15, 2012

Үзхэд илүүдэхгүй

Энэ жилийн АБЮ РОБОКОН 2012 тэмцээний өмнөхөн ШУТИС-МИС ийн туршилтын бичлэг нэтэд орсон билээ. Коллектор роботын бичлэгийг энд толилуулъя. Тээвэрлэгч роботын бичлэг сүүлд нэмэгдснээр оруулбал. ШУТИС-МИС -ийн энэхүү робот нь олон улсын роботуудтай энэ зэрэгцхүйц хурдтай найдвартай ажиллаж байгааг нь харад атаархмаар байсан. Туршилтийн бичлэг дээрхи 5,5секундад үйлдлээ гүйцэтгэж байгаа нь одоогоор аль ч улсын коллектор роботоос хол илүү хурд юм. Одоогоор Вьетнам болон Хятадын багийн роботуудын бичлэгийг л нэтээс сураг тавин ажиглаж байна. Үндэсний аврага шалгаруулах АБЮ РОБОКОН 2012 тэмцээний өмнө мөн ШУТИС - КТМС туршилтийн бичлэгээ толилуулсан нь бас нэг сонирхууштай зүйл болж чадлаа. Үүнийг толилуулбал Уг баг маань хэр хүчтэй чадалтай чансаатай байсан нь уг бичлэгийг үзсэн бусад хүмүүст шар ус хуруулж бас айх айдсыг өгсөн байх гэж бодож байна. Энэхүү баг маань түрүүлнэ гэдэгтэй маргах хүн байхгүй бүгд санал нэгтэй байсан байх гэж бодож байна. Тухайн багийн энэ жил нэвтрүүлсэн технологийн хувьд dsPIC30F6014 загварын 16 битийн дижитал сигнал боловсруулхад зориулагдсан 120 MGHz хүртлэх давтамжид ажилдаг контроллёр юм. Сүүлийн хэдэн жил МУИС - МТС болон ШУТИС - МХТС мөн МУИС - Улаанбаатар ба МУИС - ФЭС зэрэг сургулиуд ATMEGA 8, 32, 128 төрлийн 8битийн миккроконтроллёр луу хошуурцгаасан билээ. Үүнд хариу болгон ШУТИС-КТМС , ШУТИС-МИС, ШУТИС-ҮТДС, ШУТИС-ЭХИС ийн сургуулиад МИКРОЧИП-н PIC төрлийн контроллёр хэрэглэн энэ жил ШУТИС - КТМС түрүүлсэн нь ер нь робокон тэмцээнд контроллёрийн хурд хүч загвараас гадна програмчлах ур чадвар электронокийн өргөн мэдлэгтэй туршлагатай багш оюутны чадвараас шуудхан хамаардаг болсон учир тэр энэ тэр контроллёр сайн гэх нь илүүц юм. Гэхдээ бусад багуудад нэгийг бодогдуулсан байх гэж бодож байна.