Friday, June 15, 2012

Үзхэд илүүдэхгүй

Энэ жилийн АБЮ РОБОКОН 2012 тэмцээний өмнөхөн ШУТИС-МИС ийн туршилтын бичлэг нэтэд орсон билээ. Коллектор роботын бичлэгийг энд толилуулъя. Тээвэрлэгч роботын бичлэг сүүлд нэмэгдснээр оруулбал. ШУТИС-МИС -ийн энэхүү робот нь олон улсын роботуудтай энэ зэрэгцхүйц хурдтай найдвартай ажиллаж байгааг нь харад атаархмаар байсан. Туршилтийн бичлэг дээрхи 5,5секундад үйлдлээ гүйцэтгэж байгаа нь одоогоор аль ч улсын коллектор роботоос хол илүү хурд юм. Одоогоор Вьетнам болон Хятадын багийн роботуудын бичлэгийг л нэтээс сураг тавин ажиглаж байна. Үндэсний аврага шалгаруулах АБЮ РОБОКОН 2012 тэмцээний өмнө мөн ШУТИС - КТМС туршилтийн бичлэгээ толилуулсан нь бас нэг сонирхууштай зүйл болж чадлаа. Үүнийг толилуулбал Уг баг маань хэр хүчтэй чадалтай чансаатай байсан нь уг бичлэгийг үзсэн бусад хүмүүст шар ус хуруулж бас айх айдсыг өгсөн байх гэж бодож байна. Энэхүү баг маань түрүүлнэ гэдэгтэй маргах хүн байхгүй бүгд санал нэгтэй байсан байх гэж бодож байна. Тухайн багийн энэ жил нэвтрүүлсэн технологийн хувьд dsPIC30F6014 загварын 16 битийн дижитал сигнал боловсруулхад зориулагдсан 120 MGHz хүртлэх давтамжид ажилдаг контроллёр юм. Сүүлийн хэдэн жил МУИС - МТС болон ШУТИС - МХТС мөн МУИС - Улаанбаатар ба МУИС - ФЭС зэрэг сургулиуд ATMEGA 8, 32, 128 төрлийн 8битийн миккроконтроллёр луу хошуурцгаасан билээ. Үүнд хариу болгон ШУТИС-КТМС , ШУТИС-МИС, ШУТИС-ҮТДС, ШУТИС-ЭХИС ийн сургуулиад МИКРОЧИП-н PIC төрлийн контроллёр хэрэглэн энэ жил ШУТИС - КТМС түрүүлсэн нь ер нь робокон тэмцээнд контроллёрийн хурд хүч загвараас гадна програмчлах ур чадвар электронокийн өргөн мэдлэгтэй туршлагатай багш оюутны чадвараас шуудхан хамаардаг болсон учир тэр энэ тэр контроллёр сайн гэх нь илүүц юм. Гэхдээ бусад багуудад нэгийг бодогдуулсан байх гэж бодож байна.

No comments:

Post a Comment