Saturday, August 11, 2012

Инфра удиарлага хэрхэн хийх вэ?

Намайг оюутан робоконд ордог байхад инфра удирдлага хийх талаар судал гээл даалгавар өгч билээ. Тухайн үед одоогийн блогчид шиг нийтлэл бичдэг хүн монголд ховор байж дээ. Одоо ч сансанд хүрхээр тийм их биш л байна. Энэхүү  нийтлэлийг уншаад тэр үед үүнийг олж үзсэн бол гэж бодогдох юм. Энэхүү нийтлэлд эхлээд тэр яршиг төвөг болж угсардаг схемийх  нь талаар дурьдаад хэрхэн хялбарчлах талаар дурьдсан бол дээр болвуу гэж бодсон юм. Аливаа зүйл давуу тал байдаг ч бас дутагдалтай тал байдаг. Ер нь миний хувьд аливаа диодыг шууд портонд холбохыг хүсдэггүй. Ямар нэг шалтгаанаар хэлхээ 25ma гүйдлээс их ачаалал учирвал порт шатаах аюултай. Мэдээж ачааллыг хэтрүүлэхгүй сайн тооцоо хийгдсэн бол гайгүй л дээ.
Миний хувьд дан ганц портоор ганц инфра диод тавиад мэдээллийг цуваагаар дамжуулахаас илүү нэгээс олон диод тавиад транзистороор удирдаад диодоор гүйх гүйдлийг хантал нь нээгээд өгвөл  гэрлийн эрчмийн хувьд мэдээлэл илүү өргөн хол дамжих үндэс болдог гэж боддог. Моторыг pwm буюу өргөний модулицаар удирддаг шиг аливаа зүйл давтамжаас хамаарсан гүйдлийн хамаарал байдаг. Электроникт амплитуд давтамжийн храктристик гэж түгээмэл тохиолддог. Тиймээс инфра диодны эсэргүүцлийг заавал 100ом байлгах албагүйгээр 50-20ом болгон бууруулж болох юм. Ингэснээр гэрлийн эрчим нэмэгдэх үндэс болно.
инфра мэдээлэл хүлээн авагч

инфра мэдээлэл цацруулагч
Мэдээж диод үргэлж on буюу асаалттай ажиллахгуй учир гялс анивчилтанд тийм амархан шатчихгүй юм. Түүний 38kHz давтамжаас хамаарсан гэрлийн эрчим нь хэвийн үед энгийн on  байх үеийн эрчимтэй дүйх юм.  Нөгөө талаар программын аргаар үүсэгсэн цуваа дамжуулалтын эрсдэл нь програм дунд гэнтийн тасалдал орж ирэх үед мэдээллийн өргөнийг өөрчилж орхидог. Тиймээс миний хувьд тийм ч найдвартай арга гэж үздэггүй. Хялбархан энгийн урьтамж багатай алсын удирлага хийх төдийд бол өмнө заасан нийтлэл дээрхи схем нь илүү тохиромжтой юм. Дээр дурьдсан нийтлэгчийн санааг ашиглан энгийн шалгалтын алгоритм хэрэгжүүлбэл тийм ч хүнд асуудал биш юм. Яг ямар нөхцөлд ашиглах гэж байгаагаас хамааруулаад аль нэг схемыг тохируулан сонгох хэрэгтэй. Өөрийн хийсэн яршиг төвөгтэй инфра цацруулах хүлээн авах схемын олон янзын хувилбарын нэг жишээний зургийг орууллаа.
Гэхдээ заавал ийм схем угсрах албагүй. Хүн болгон өөрөөр сэтгэдэг.

No comments:

Post a Comment