мэдээллийг эндээс үзнэ үү.
Friday, September 24, 2010
Loy Krathong, Lighting Happiness with Friendship
ABU ROBOCON 2011 тэмцээний дүрэм маань энэ жилийн тэмцээн болж өндөрлөөд залгуулаад шиэн дүрэм тавигдлаа. 2011 жил ТАЙЛАНД -н БАНКОК хотноо болох LOY KRATHONG, ГЭРЛИЙН БАЯР ХӨӨРТЭЙ НӨХӨРЛӨЛ уриан дор зохиогдох юм байна.
мэдээллийг эндээс үзнэ үү.
мэдээллийг эндээс үзнэ үү.
Чимээ чагнав
За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.
9,21 нд Зүүн бүсын Азийн орнуудын олон улсын РОБОКОН тэмцээн болж өнгөрлөө. Юу болсон талаар нилээн хайлт хийж үзлээ.
Урд хөрш маань түрүүлсэн тоогоороо нэгдүгээрт бичигдэх рекорд амжилт үзүүлж байгаа гэнэ дээ.
Харин нилээн хэд түрүүлсэн Вьетнамын хувьд энэ удаад дэд байранд орсон байна.
Манайхан хаа явааг сайн олж чадсангүй. Удахгуй мэдээллүүд тавигдана гэж хүлээе.
ЭНД байгаа мэдээллээр:
Энэ жил Египедийн Каир хотноо 9,21 нд 16 улсын 17 баг орсоноос Вьентнамын баг Япон , Малаизтай нэг D бүсд таарч шөвгийн 4т Эзэн орны баг болох Египттэй таарч хагас final д Хон-Конг -ын багтай учирч Аваргы төлөө манай урд хөрч Хятадтай таарч ялагдсанаар энэ жил дэд байранд орсон байна.

Friday, September 10, 2010
Бидний Араншин
Энд өөрсдийн 4сарын турш ямархуу байдалтай байсан зурагнууд бичлгийг оруулы гэж бодлоо.
Бидний араншин зурагнууд
Бидний туршилт
http://www.youtube.com/watch?v=8aP4br860FM
Холбоо
http://www.youtube.com/watch?v=h-NDiAhmwWo&feature=rec-LGOUT-real_rev-rn-1r-5-HM
Хон конг
http://www.youtube.com/watch?v=Smc3NSzfzMU\
ВЕТНАМ
http://www.youtube.com/watch?v=aeZHExbU53s&feature=rec-LGOUT-real_rev-rn-1r-1-HM
Тайланд
http://www.youtube.com/watch?v=Aw1dM7J1UTE&feature=rec-LGOUT-real_rev-rn-2r-6-HM

МУИС
http://www.youtube.com/watch?v=J6VHLrbH7r4&feature=rec-LGOUT-real_rev-rn-1r-2-HM
Хон конг
http://www.youtube.com/watch?v=Smc3NSzfzMU\
ВЕТНАМ
http://www.youtube.com/watch?v=aeZHExbU53s&feature=rec-LGOUT-real_rev-rn-1r-1-HM
Тайланд
http://www.youtube.com/watch?v=Aw1dM7J1UTE&feature=rec-LGOUT-real_rev-rn-2r-6-HM
Sunday, May 30, 2010
Тэмцээн дууслаа
Сайн байна уу? энэхүү нийтлэлийг уншин суугаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье.
Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа болон сонирхогчдын анхаарлын төвд байдаг зүйл бол яахын аргагуй АБЮ Робокон тэмцээн байдаг билээ.
Би өөрөө энэ жил энэ тэмцээнд гар бие оролцсоны хувьд жаахан зүйл бичюүү гэсийн.
Тэмцээны дэвжээг 5,4 ны өдөр бөхийн өргөөнд засах ажилаар эхлэн. 5,5 ны оройн 11 цагийн үед бүрэн засч дууссан. Үргэлжлүүлээд тэмцээнд оролцох багууд 5,6 ны өглөөны 9цаг хүртэлл бөхийн өргөөнд үндсэн талбай дээр гарч өөрийн багуудын роботыг туршин зүгшрүүлж өдрийн 1цагаас эхлэх тэмцээндээ бэлдэн жаахан ч гэсэн амарч авсан. Энэ жилийн тэмцээний дүрмийн хувьд Алдарт Ертөнцийн долоон гайхамшигийн нэг Египтийн парамидыг хэрхэн барьсан шиг барих даалгавар байсан. Багуудийн хувьд маш сайн бэлтгэлтэй үнэхээр сайн роботуудыг бүтээн авч ирсэн харагдсан.
Миний бодож байгаагаар ШУТИС-ҮТДС хамаагүй сайжирсан байсан. Мөн МУИС-ФЭС ийн роботууд мөн хамаагүй сайжирсан байсан. Мэдээж ШУТИС-МХТС сургууль болон ШУТИС-МИС ийн роботууд усны дусал шиг ижилхэн хийц дизайны хувьд гайхалтай сайхан болсон байлээ. Харин МУИС-МТС болон манай ШУТИС-КТМС ийн хувьд мөн сайн сайн роботуудыг авчирсан харагдсан. Доор өөрийн багийн туршилтйин бичлэгийг орууллаа.
http://www.youtube.com/watch?v=8aP4br860FM
энд ШУТИС -МИС ийн туршилтийн бичлэгийг орууллаа.
http://www.youtube.com/watch?v=3hLfMRmupao
http://www.youtube.com/watch?v=FZH2TOdto_g
http://www.youtube.com/watch?v=v2asmYkodTY
үлдсэн өөрийн болон тэмцээний бичлэгийг хожуу оруулах болно.
За ингээд гол өөрийн сэтгэгдлийг одоо бичье.
Тэмцээний хувьд ямар баг түрүүлэх нь ёстой тэр өдрийн аз эз мэддэг гэхэд хэлсдэхгүй.
Тэмцээний талбайг засалцахад Холбоо болон Манай сургууль идэвхийлэн оролцсон шиг бусад багууд идэвхилэн оролцох хэрэгтэй болвуу гэж бодож байна. Тэмцээний дэвжээ засах ажил удаашралтай байснаас болж роботууд турших хугацаа шөнөөр явагдан үргэлжилсэн билээ.
Зохио байгуулагчийг үүнд бурутгаж болохгуй. Хэхэ ганц Ганзориг ах л бараг зохион байгуулсан талархах хэрэгтэй.
Мөн тэмцээний дүрмийг ганц үг өгүүлбэр зөрчилгүй ягштал баримталхыг уриалж байна.
Миний хувьд энэ тал дээр их харамсаж байгаа. Хэд хэдэн шалтгаан дурьдваас. Роботын жин хэтэрсэн. Дүрмийн дагуу бүх робот нийлээд 50 киллограмм байх ёстой. Талбайн блокны жин хэтэрсэн. Дүрмийн дагуу 750грамм. Талбайн блокны хэмжээ алдсан. өндөр нь 30мм байх ёстой блокууд 28мм тэй хийгдсэн. Роботууд урьчилан ачаалсан блокыг тэмцээны үед тавих эсвэл унагавал ахин ачаалхыг хориглосон дүрмийн заалтыг хэрэгсээгүй. Мөн тэмцээний шүүгчид дүрмээ төдийлөн сайн мэдэхгүй зэрэг шалтгаанууд байсан.
Би дараа бичлгийг нь оруулна. Жишээлбэл ШУТИС-МИС болон МУИС-МТС ийн тоглолтон дээр хамгийн сүүлийн пирамидыг МИС ийн автомат робот алтан блокыг хазгай тавсан боловч түүнийг МТС ийн автомат робот мөргөөд гүйцээгээд оруулсан. Энэ үед цаг дуусагүй болхоор нэгэнт МИС ийн автомат зорилгоо биелүүлсэн тул оноог нь өгөх зайлшгүй юм. Гэхдээ шүүгчид тэрүүхэн тэндээ будилж хэрхэн дүгнэхээ шийдэж чадахгуй байсан.
Мэдээж ивээн тэтгэгчийд ач буяанг орхиж болохгуй. МИС ийн хувьд хэрэглэж байгаа багаж техник хийсэн хийц дизайнаараа илт ялгаран үнэхээр гайхуулж байсан. Гэхдээ гол дутагдал болох жин хэтэрсэн удаан ажиллгаатайгаасаа болоод тэмцээний өмнөхөн жин хасаж найдвартай ажиллагаа нь багассан тал ажиглагдсан. Энэ мөн МХТС д хамаатай.
Дээрхид багуудын давуу тал болон сул талыг дурды гэвэл. Эхэнд ҮТДС буюу Үйлдвэр технологи дизаины сургуулийн гар робот чамлхааргүй чанга харагдана лээ.
Суурийн дээрээ аль тийшээ явж болдог дугуй. түүний электроникийн шийдэл нилээн гайгүй болсон харагдсан. Мэдээж МХТС сургуулийн багийн электроник МИС ийн механик сайн болсон нь харагдаж байна лээ. Харин ФЭС ийн тухайд роботын цэнэглэгч тэжээлийн блокуудыг ярайтал өрцөн цэнэглээд сууж байгаа нь элэктрон болон механикдаа нилээд мөнгө зарсан нь харагдаж байна лээ. Хийсэн хийцийн хувьд МТС ээс нилээд суралцсан нь тодорхой.
Бэлтгэлийн хувьд чамгүй цаг үрсэн нь харагдсан.
Ингээд төгсгөлд нь МТС ийн тухайд туршилт эхэлж байхад хамаг юм нь салж унан салан задгай харагдаж байсан бол туршилт дуусч байхад талбайдаа зүгширсэн бүх үүргээ чадхаараа гүйцэтгэж чадаж байгаа нь авууштай зүйл байсан. Хийцийн хувьд хоёр робот хэлхэгдэн нэгэн жинтэй болж блокуудыг түлхэж байгаа нь их оновчтой. Хугацааны хувьд жаахан удаан.
Хэрэглэж байгаа моторуудын хувьд нилээн хурд хүч сайтай мотоорууд байна лээ.
Харин электроникийн тухайд хэрхэн хийснийг нь хархад төвөгтэй байсан тул хэлэх зүйл алга.
Гэхдээ манай багт байсан асуудал шиг роботууд нь мөн адилхан ресет хийгдэж байсан нь мөн төдийлөн бүрэн сайн биш байгааг илтгэнэ. Гэхдээ бусад багуудаас суралцах заах зүйл мэдээж энд зөндөө харагдана лээ.
Програмчлалын тухайд багууд нотебүүкээ залган шууд бичсэн програм аа шарж байгаа нь шинэ техналогийг сайн судалж нэвтрүүлсэн нь харагдсан. Прорам бичиж буй хүнл хаана нь ямар алдаа байгааг толгойдоо бясалгаж суух биш шууд туршин ажиллуулж байхдаа харж чадаж байгаа нь энэ асуудлыг их хөнгөн болгож өгсөн байсан.
Сүүлд нь манай багийн тухайд унасан бөхөд шалтаг мундахгуй гэж шалтгаан хэлүүл хэлнэ.
Гэхдээ энэ жил сайн байлаа. Бусад багууд ч сайн байлаа. Хамгийн хурдтай бөгөөд хамгийн шилдэг шийдэлтэй баг байж чадсан.
Та бүхнийг үүнийг уншаад өөрийн баг гэж өөрснийгөө магталгүй бусад баг гэж бусдийг муулалгүй ирэх жилийн тэмцээнд энэ жилийн туршлагаасаа юуг авхыгаа тунгаан зохимжтой шүүмж өгхийг хүсэж байна.
Аврага болсон багтаа баяр хүргье. Олон улсад одоо байгаагаасаа хурдан хүчтэй найдвартай робот хийж түрүүлээсэй гэж ерөөе.

Thursday, December 3, 2009
Торт
За тэгхээр найзтайгаа торт ярьж байгаад гэнэтхэн юм бичмээр санагдаад ороод ирлээ гэж.
Хоолны жорны номноос тухайн хоол үнэртдэг гэж уншиж байсын байна.
Тэгээд гэнэтхэн ингэж бодогдлоо. Өлссөн үед бодож байсан хичээлээ бодоод төсөөлөөд хоол хийгээд идчихээр шууд толгойд орчдог бол мөн гоё оо нтр. Мөрөөдийлдөө жаахан.
Тэр хоол нь тухайн хичээлийн бүх л зүйлийг амь орцыг нь тааруулаад л ...
Тэгсэн би өөхөн дургүй мургүй нтр гээд ялгаад идчихсэн хамаг мэдэх ёстой юмаа мэдэхгүй үлдээчвэл шатлаашд. хха
Тэгсэн Цэ хажуунаас хайрлаж явдаг охиноо торт болгож хийгээд хуваагаад идчих гэнээ.
Уруул муруул нь амтагдаж ирээдүйн амьдрал нь жигдэрхийн байхөө. ххэ
За тэр ч яахав. Өнөөдөр гурван найзын маань төрсөн өдөр найз охиныхоо зурагтай сайхан торт хийж идээрэй.
Өөр юу хэлэхэв. тэ.

Зүүд
Зүүдээ 16 долоо хоног өнгөрөөд ярина гэж бодож байгаад тэсэлгүй одоо бичиж эхэлдиймүү.
Гадаа салхи сэвэлзээд л намуухан зөөлөн бодол болон зүлэг нь халцарсан хуучин савлуур дээр суугаад нааш цааш ганхана. Нүдний өмнө хэсэг болжмор ангаахайгаа дагуулан нисч сургах аядан жомбоотол суучихсан эхээсээ бүдүүн бүдүүн дэгдээхэй нүүд нь биеэ арай хийн даан хэсэг дээш дэвээд буцаад л газартаа суучихна.
Энэ хэдэн болжмор жил бүр л дээврийн саравч банзан,хаяж овоолсон тоосгон дунд яаж ийгээл үүрээ засаад л суучихдаг. Хоёрхон долоо хоногийн өмнөхөн санагдана. Дээврийн хөндийд шаагалдаад л байж байсан даг. Өдийд ингээд миний хөл дээр нааш цааш дэгдээд явж байх гэж.
Өдийд миний муу шар Арслан маань байсан бол энэ хэдэн болжмор ч тэсэхгүй л байх байсан даа гэж бодогдоно. Шатан дээр авираад нисч гарсан орсон хэдэн болжморыг шүүрээд дуусгадаг байж билээ.
Хэдий бусад шувууд өвөл дөхөөд ирхээр халуун орныг зорьдог ч энэ хэдэн болжморын үр удам жил бүр л дээврийн хөндийд өвөлжин намайг өглөөд жиргэн сэрээж байх юмдаа. Иймэрхүү бодол болон суун ойр орчны сайхан ногоорон байгаа байгалийг хараад сэтгэл амар сууж байлаа. Тэнгэр хүржигнээд их л айхтар нүргэлсэн дуу чимээ газар дэлхийг цочоон дуугарсаар...
Дээшээ харвал их л хурч гэрэл цацруулсан зургаан юм араасаа их утаан зам үлдээн хойноос урагш чиглэн дээгүүр явж байна. Хэмжээ онгоцноос үл ялиг том. Зай нь их өндөрт байгаа бололтой.
Хурд нь айхтар хурдан. Түүний тийрэлт нь газар дэлхийг чичрүүлэн их л муухай дугарсаар алга болов. Удалгүй Өмнө зүгээс түүнтэй адилхан хоёр Зүйл нисч ирэн нэг нь Богд уулын араар юу юугүй унаад ирлээ. Нөгөөх нь нисээд Арын уулсыг даваад алга болов.
Удалгүй Ар өврийн уулсын тэндээс гал манарсан утаан үүл тэнгэр багандан оргилсоор.
Аймшигаас амь тэмцэн зугтсаар...
газар дэлхий доргисоор л . Түрхэн зуур нар харанхуйлан тэнгэр халхалсан бөөн үнс нурам нөмрөн авав. Хүмүүс яахаа мэдэхгүй сандралдан балмагдан гайхсаар л.
Нагасаки, Хирошима гэж дуулж байснаас гэнэтхэн ойрхон бидний дээгүүр тэр аяулын сум нисэлдэн нааш цааш сүлжилдэн гэж санаж зүүдэлсэнгүй.
Лав ур хойноос нисэлдэж байхыг бодход Орос, Хятад хоёр арай цөмийн дайн хийж байгаан биш байгаа гэж бодхоос өөр арга байсангүй. Үнс нурам наашилсаар Өдрийн хурц нар төд удалгүй алга болон халхлагдан харуй бүрэнхий нөмөрсөөр л.
Хойноос урдаас айсуй хар бараан үүлсийн цаана юу нуугдаж буйг тааварлаж төсөөлхөд ч бэрх тул өөр тийшээ холдож зайлы гэж бодхоос өөр юм санаанд орсонгүй.
Ах ч гарч ирэн өөрийн гайхуулаад байдаг мотоцихлныхоо ард сундлан хар хурдаараа давхилаа.
хичнээн нь ч зам өнгөрөв хичнээн ч гүүр давав бүх л зүйл байдгаараа. Санаанд энэ бүхэн бодитой гэхэд итгэж өгөхгүй л байв. Хаана л бол хаана хав харанхуй бүрхсээр л. Өнөөх айхтар исгэрээн дээгүүр эцэс төгсгөлгүй нисэлдсээр л. Хар хурдаараа давхиал байлаа.
Нэгэн гүүрэн дээгүүр гарах гэтэл нуран унсан нь холоос харагдана. Энэ хүрээд зам үгүй гэж ү?
Гүүрний дэргэд очоод дэмий л алсыг ширтэнэ.
Олзлогдов
Тэнгэрийн баруун хягаараас харанхуйд үл харагдах хөшиг аажмаар тэнгэрийг бүрхсээр...
Өнөөх исгэрээн шуугиан тоос манан аажмаар алга болон нам гүм болов.
Өөрийн сайн найзуудтайгаа суугаад гадаад ертөнцөд юу болж байгаа бол гэж бодон өөрийн эргэн тойрны айдас хүргэм жихүүн зүйлсийг харан хөл доохоо нүд цавчилгүй харж байлаа.
Усны могой ч юм шиг далай усанд хөвдөг нялцгай залхаг ч юм шиг том том сарсан багваахайнууд нисээд ч байгаа юм шиг бидний эргэн тойронд юу нь үл мэдэгдэх зүйлс нисэлдэн нааш цаас хөвсөөр. Анхандаа үл анзааран нүдэнд ямар нэг хий зүйлс үзэгдэж байна гэж бодож байлаа.
Хөлөнд доогуур нарийхан биетэй зүйл аажмаар хөвөн гараад явчлаа. Дээшээ харвал далай дор байгаа юм шиг сонин мэдрэмж төрнө.
Тэнгэр бүрхэг бөгөөд саарал түүний доохон янз бүрийн зүйлс нааш цааш хөвсөөр л.
Бид хаа нь ч юм нэгэн байшингийн тагтан дээр дээшээ харан яг л бүгдийг хараад жингүйдэх мэт байлаа. Миний баруун талд улаан цамц, торомгор нүд, жимбэгэр уруултай, хар хүрэн үс нь хойш зөөлөн хийсэн байгааг нь харвал Марлаа , зүүхэн талд цагаан цамцныхаа ханцуйг хойш нь шуусан, халимаг үс нь мөрөн дээр нь шүргэх төдий хойш үе үехэн намиран дээгүүр өнгөрөх хачин зүйлсийн учирыг нь олох гэж байгаа болтой байгааг нь бодвол Анхилуунаа. Түүний цаахан туранхай бие савхин куртк духдуулсан малгай, тамхины цог гялалзуулан гүн бодолд дарагдан зогсохыг үзвэл Цэ бололтой.
to be continue...

Wednesday, December 2, 2009
Би, бид болон дэлхий хаашаа явж байна вэ?
Бид яг одоо хаашаа явж байгаагаа сайн мэдэхгүй л байгаа шүү дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй гэдэг. Би нэг юманд дандаа санаа зовдог. монгол улс авилгалаараа дэлхийд дээгүүр байр эзэлдэг улсуудын нэг шдээ. бүх албан тушаалтан тодорхой хэмжээний хээл хахуулид өртсөн байгаа. Монголын нийгэм н өөрөө ийм ядуу учраас хүмүүс н хүртэл мөнгөнд сонирхолтой авилгалд өртөмтгий дорой болчдог юм шигээ. Миний бодлоор авилгал үүсэх нэг шалтгаан нь үндсэн хуульд маань хуулийн цоорхой маш их.Аливаа үйл ажиллагаа явуулж байгаа хүн албан байгууллага болон хөрөнгө оруулагчид хуулийн цоорхойг нь эхэлж судалсны дараа тэр цоорхойг овжноор ашиглах төлөвлөгөөгөө гаргадаг. Бас улсын байгууллагад ажилдаг хүний цалин бага байдагтай холбогдуулан хяналт тавьдаг хүмүүс нь худалдагдах явдал газар авж байгаа. Хамгийн наад захийн жишээн дээр тайлбарлахад : Төв банкнаас нэг банкний үйл ажиллагааг шалгахаар 3 ажилтан томилогдовоо тэгээд мэдээж шалгуулж байгаа газраас зөрчил илэрэхээр нь хүн тус бүрд н доод тал н 5 5н сая төгрөг өгөөд хэвйин гэсэн тодорхойлолт бичүүлээд л бүх юм цэвэрхэн үлдэх жишээтэй... Тэгээд хэн хэнээсээ хамааралтай хэн хэндээ ашигтай амьдарсаар л байгаад байгаа юмдаа. Эдийн засаг өсөх болон ядуурал буурах нь шууд хамааралтай гэж олон улсын практик, онол судалгаа нотлож чадахгүй байгаа юм. Харин эдийн засгийн өсөлт нь ажил эрхлэлтээр дамжин ядуурлыг бууруулах бололцоотой гэж үздэг.Хэрэв эдийн засгийн өсөлт нь ажлын байрыг нэмэгдүүлж чадаж байвал тэр нь ядуурлыг бууруулах суваг юм. Гэхдээ бас учиртай. Буй болж буй ажлын байр нь чанартай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэгтэй газар нь, хэрэгтэй салбарт, хэрэгтэй цаг үед гэсэн шалгуур байх ёстой. харамсалтай нь энэ механизм Монголд үйлчлэхгүй байна. Тэгээд ер нь монголыг хэдхэн том олигархууд л атгачихсан байгаа шдээ улс орноо гэсэн нэрийн дор цаагуураа хамаг эд баялгийг н өөрсдөдөө хувааж авах гээл хороо найруулж жүжиг тоглоод хэрэг алга байна шд. Эрүүл нийгэмд амидарж үзэх юмсан гэж дандаа боддог боллоо. Бас өөр нэг жишээ дурдахад гадаадад хуулийн сургуулид олон жил сурсан хүн монголын газрын албанд ажилд ороод шалгалт явуулахад хуули ёсоор олгосон лиценз маш цөөхөн байсан учир хуу;ли бус бүх лицензийг хураажилдээ. Тэгсэн яахавдээ тэр хүн удалгүй халагдах тушаалаа авсандаа.Тэр лицензүүдийг зарсан дарга нар н асар их хэмжээний өрөнд орох н ойлгомжтой. Ийм нөхцөлд хүн яаж шударга амидрах болж байна аа.
Гэхдээ нөгөө талаас н авж үзвэл арай гэгээлэгээр яриж болох байх л даа. Монгол улсын хүн амын ихэнх хэсэг залуу хүмүүс, тэр дунд боловсролтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа болхоор удахгүй энэхүү хямралаас гарах замаа олох байхаа л гэж найдаж байгаа. найдаж байгаа ч юу байхав би өөрөө залуу хүн болохоор энэ байдлаас гарахын тулд идэвхтэй тэмцэйиг уриалж байгаа. 2070 онд монгол улс ямар байх вэ? билүү тийм захиаг уншаад уг нь гоё л санагдаж байсан гэхдээ тийм болохоос өмнө бид али нэг улс руу уусчих байх гэж дандаа айх юмдаа. ядаж манай 76 ухаантайхан хоорондоо эв найрамдалтай нэгдээд ажиллаж чадвал тусгаар тогтнолоо хадгалж чадах байх.Даанч шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болохоор найдлага алга оо. Монгол улсын цаашдын талаар нэг иймэрхүү л бодолтой явна.
Харин одоо өөрийнхөө талаар товч дурдья. Миний бие яг сонирхсон мэргэжлээрээ сураагүй гэж өөртөө дүгнэлт гаргаад байгаа гэхдээ одоо төгсөхийн оронд ийм юм яриад ч яахав хүнд чинь дээд боловсрол диплом хэрэгтээ шүү дээ. Дараа н өөрийгөө арай чиглэлээр хөгжүүлэх талаар санаа тавинаа. Хүнд хэр олон нийгмийн Статус байна хүний хүгжих боломж төдий нэмэгдэнэ гэж өөрөө өөртөө шинэ хэллэг зохиогоод байгаа.ер н нийгмийн олон салбар луу хөрвөх чадбартай тийм мэргэжилтэн болохын тулд одооноос бүх боломжийг судалж туршлага хуримтлуулах хэрэгтэй болж таарж байна. Заримдаа өөрийгөө бодохоор тогтвор муутай ч юм шиг , ямар ч нөхцөлд урсгалаараа идэвхгүй явах ёстой дургүй. Тийм болохоор хүнд ямар нэг гарц байж л байгаа тэрийг өөрт ашигтайгаар ашиглаж чадвал чи санасандаа хүрнэ эс чадвал чиний хохь...
Дэлхий бол яахавдээ мөхөл рүүгээ л явж байгаа. харин мөхөл ирэхээс өмнө амжиж мод тарицгаая хүмүүс ээ!!!

Subscribe to:
Posts (Atom)