Wednesday, November 4, 2009

Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран сууж байжээ.

Сая нэг найз маань үлгэр ярих гээд эхэлсэн чинь гэнэт өчдөрийн лекц санаанд орчив.
Тэсэлгүй блогтоо ороод ирлээ. Заа байз ямар үлгэр ярий гэж бодож байлаа.
Эртээ урьдын цагт юм гэнэ
Энэ манай дэлхийд юм гэнэ
Сүмбэр уулыг дов байхад
Сүн далайг шалбааг байхад... Ххэ гол нь энэ биш л дээ Өмнө нь дэлхий сөнөх талаар нэг л чухал зүйл ярьж байсан санаанд орчлоо. Сая зурагтаар 2012 оны 11 сарын тухай кино хийгдсэн гээл ярьж байна. Юу вэ гэвэл дэлхий маань туйлаа солхын байхаа. тэгээд ийм үлгэр санаанд оров.
Яагаад Он тооллын хуанлиг зохиох гээд тэгсэн Эхний жил тодордоггүй Тэмээ , Хулган хоёр өрсөлддөг дөө?
Тэгсэн тэмээ баруун зүг рүү харчаал нар мандана гээл зогсоод байдаг.
Хулган яах ч аргагуй зүүн зүг рүү хараад зогсдог доо.
Энэ үлгэрийг зүгээр дээрхитэй холбоод бодоод үзвэл Үнэхээр тэр үед нар баруунаас манддаг ч байсын билүү. Тэгээд он тоолол эхлэх гээд байга нь их сонин.
Үнэхээр өнөөх майя билүү ямар овог билээ тэдний он тоолол үнэн бол одоо дэлхий яг туйлаа солих цаг нь болсын гэнэ лээшд. Тэгсэн аз нь таарч дэлхий туйлаа солиод нар зүүнээс мандчихдаг байхгуй юу. Тэгээгүй бол тэмээ нар баруунаас манддаг би энэ тэр. Би тэмээн жилд төрсөн энэ тэр гээд ярьж байхгуй юу.
Үүнээс харвал бидний "Нар баруунаас гарна" гэдэг хэлц бараг биелэлээ олж ч магадгүй юм шигээ.

Аа бас би ямар үлгэр яры гэж бодож байлаа.
Аа тийн. Эртээ урьдын цагт
                Энэ манай дэлхийд
                Аг буурал хааны ач
                Үйзэн алдар хааны хөвгүүн
                Үеийн өнчин (жангар билүү гэсэр билүү) ххэ гол нь энэ бас л биш.
Энэ дээр гардаг яагаав Гадаад тал биеийг нь
                                       Гажиг шилээр өнгөлсөн
                                       Дотоод тал биеийг нь
                                       Догшин болдоор товчилсон
                                       Ур талаар нь явсан хүн
                                       Олз омогтой яваг гээд
                                       Ооно бугын арьс тавсан .... (ташаа байж магадгүй шүү)
                                                                                       (санаж байгаагаараа дөхүүлчлээ)
                                        Далан давхар барилга
                                        Дайснаа сүрдүүлэн
                                        Дүнхийгэд байдаг          
гэж гардаг даа. Үүнийг хэл шинжлэлийн талаас нь ярихдаа. Хэтрүүлэг егөөдлийг ашигласан
гэж ирээл их сүртэй сүртэй юм ярьдаг даа.
Би үүнийг бодохдоо. Гадаад тал бие гажиг шилтэй гэхээр Одоогийн шилэн барилга санаанд ороод. Дотоод тал биеийг нь догшин болдоор товчилсон гэхээр. Төмөр араамтай барилга санагдаад. Их баян юм шиг байгаан. Гол нь Далан давхар барилага их холоос сүндэрлэн харагддаг гэхээр Магадгүй бодитой байсан ч юм билүү?
Тэр үед үнэхээр тийм шилэн барилага байсан ч юм билүү?
Тэгээд ч 30метр урт аврага хүний яс мас олсон гээд байдаг биздээ(зүгээр яриа шүү). Магадгүй энэ бүхэн үлгэр домог биш хэтрүүлэг биш. Үнэхээр тэр үед бодитой байсан бол ямар вэ?
Бас өнчин цагаан ботгоны домог байна. Гал голыг туулаад
                                                                     аврага мэлхий дээр сундлаад гээл гардаг даа
Гал гол гэдгийг нь өнөөх Газар дундын тэнгис билүү Улаан тэнгис билүү тэр юм шиг байгаан.
Монголын үлгэр зохиол дандаа эртний перс, эгиптын ч билүү үлгэр домогтой адилхан юм шигээ. Гэхдээ би судалж үзээгүй болхоор мэджийгаа хүн нь гоё тайлбар хийгээрэй.
За орой болж унтаж амрах цаг боллоо. Үргэлжлэлийг маргааш болы доо. Ххэ:-) (1001 шөнийн үлгэр)

2 comments:

  1. Дэлхий мөхөх нь тодорхой гэхдээ , бид нарын үед тийм зүйл болохгүй байх аа. Үлгэр үргэлж аз жаргалтай төгсдөг болохоороо л бусдааса өөр шүү дэ.

    ReplyDelete
  2. Би монголын эдгээр үлгэр домогуудыг үнэн гэж боддог.
    үнэн гэж логик ээр баталж чадна асуувал бичие

    ReplyDelete