Monday, June 27, 2011

Амьдралд тавтай морил. Шинэ эхлэл

Сайн байцгаан уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.
Миний бие нилээд хэдэн сар ямар нэг бичлэг нэмэлгүй өдийг хүрлээ.
Өдийг хүртэлэх хугацаанд сайн ч муу ч олон амжилт гаргасан нь хоёр жил түрүүлж чадаагүй Үндэсний Роботын Робокон тэмцээнд дэд байранд орсон билээ. Анхны жилүүдэд дараа жил заавал түрүүлэн гэсэн хор шарандаа орж байсан бол энэ жилийн хувьд мөн адил бүхий л зүйлийг ардаа орхиод энэ тэмцээнд зүрх сэтгэл цаг хугацаа заран байж орлоо. Дэд байр гэдэг чамалхааргүй амжилт. Гэхдээ түрүүлэх байсан юм. Боломж хэзээд байдаг. Байх ч болно. Байсаар ч ирдэг. Боломжийг гагцхүү алдаж болохгуй.
Дараа жил гэж байсан бол түрүүлэх ч юм билүү:p. Гэхдээ энэ жил бидний гурван найзууд ШУТИС-МИС ийн нэрийн дор энэхүү тэмцээнд төхөөрөмжийн програм бичиж оролцлоо. Үндэсний тэмцээний байруудыг жагсаавал.
Гранпри - ШУТИС МХТС (HIGH TECH I)
I - ШУТИС МИС (SkyMasters I)
II - ШУТИС КТМС (MOBINET I)
III - ШУТИС МИС (SkyMasters II)
Гэсэн үр дүнтэй өндөрлөсөн ба бидний сургуулийн багууд шөвгийн 4 үлдсэн нь бахархалтай бөгөөд бидний баг ШУТИС МХТС -г эс тооцвол гурвуулаа шөвгийн 4 үлдэж аваргын төлөө өрсөлдсөн нь бахархалтай билээ. Дараа жил дүү нараа дэмжээд байж дээ.
Мөн одооноос ажил хайнаа гэж. Дипломо авчлаашдээ. Шинэ эхлэл шинэ ирээдүй шинэ хөгжлийн төлөө хамтдаа зүтгэе. Боломж хэзээд байдаг. Шинэ эхлэл шинэ амжилтын төлөө. Ялалтын төлөө.