Monday, November 30, 2009

Oyutnii amidralaa gj...

net uhaj yawaad neg iim sonirholtoi zuil olloo. Unen funny l yum bn. zarim neg n uzsen l bh ldaa sonirhson neg n shagaigaad uzne biz


http://weatherman.blog.banjig.net/post.php?post_id=204420

hi shu

hamgiin idewhgui admin mendchilj bn hehe. nugu 2iinhoo oruulsan bichlegiig unshhaas bish bichleg oruulsangui neleen udaj shuu ntr. Hun er n uuriiguu yalj bj busdiig yaldag gdg dee Oird uuriiguu yaldag dree jhn gatsaad bgaa.Manai 2 neleen oyunlag bolowsroltoi holbootoi bichleg oruulsan bolhoor bi jhn uuriinhuu tuhai bichchii.Hun uuriiguu magtah bolomj garwal aldalgui magtaj bai gdgiinshdee muulahiig n busad n hiichdeg bolhoor ter l dee. unuudur buyu 30ni oroi 6 tsagt csms iin zaaland Holboo medeelliin surguuli bolon manai surguuliin hoorond nuhursug toglolt bolj ungurluu. 71:61 haritsaatai holboo yalalt awsan. Ug n manaih sain beltgeltee bsan bol hojih bolomj ih bsiimoo geel unasan hund shaltag mundkuu gegcheer uuriiguu umuuruul hehe. Ghde manai surguuliin beltgel gj zgr l 2 tsag zaaland togloh bdag bhgui yu. Holboonii surguulid SHUTISIIN SHARKS bagiin dasgaljuulagch Amraa bagsh shiljij ochson. Tgeel huuhduudee beltgeleer daramtalj ehelj bgamdaa. manaih bol taawaaraashdee dur hurwel toglochood durguigee hurwel tasalchaad bhaar chin yaaj amjilt uzuulhewdee.Jhn hatuu helehed 2iin hoorond saarmag tamirchin nertee. Mongoloos busad orond sportdoo hurungu hairlahgui l tetgedeg shuudee tamirchid n ch amidralaa zuwhun sportod zoriultsan. uuriihuu ar taliig ulsdaa daatgatsan bdag shd. Mongold bol esregeere shde zuwhun sporto huuguul yawchuul hugshruud irhiin tsagt chinii zaluu nasnii erch huch sulrah ued chi hend ch hereggui zuwhun nertee l ulddeg bhgui yu.Tegheeer hun zaawal dawhar bodoltoi bh heregtee bolj bgamdaa Sport uu Amidral uu? yalanguya oyutan hund ene neleed hund tusdag shu. Bi ch zohitsuulah gj neleen l uzej bgaamdaa ghde yag ch bolomjgui zuil bish l dee... 2 tuulai huuhuur hooson hotsordogdoo bi ch goloor n tuuchij bh shg bn. Tgeel baahan beltgel hiicheed gertee ireel net uhaj ingej oroithooroo l ugluu boskuu jinken uurteeguu zodoldoj bgamdaa. tgeel uuriiguu yaldag dree jhn gatsaad bga bhgui yu hehe...

Friday, November 27, 2009

Бид хаашаа явна вэ?

За тэгхээр нилээн хэсэг хугацаанд блогтоо бичлэг оруулсангүй.
Дүн мүн дөхөөд ч тэр ү. Гэхдээ би дүн мүн гэж хөөж үзээгүй болхоор 15-16 долоо хоног надаас холуур өнгөрөх байхөө гэж.
Тэгхээр яг одоогоор ихэнх хүүхдүүд энэ хоёр долоо хоног дүн рүү л явж байгаа байх гэж бодож байна. Дараа нь шалгалт шалгалт шалгалт. Тэгээд нэг сайхан сэтгэл амар амрах шахна.
Юу юугүй шинэ жил болохнээ. Ологтой ч цас орчихгуй. Ологтой ч хүйтэрчихгүй.
Бид хаашаа явна вэ гэж? үүнийг өөрөөсөө эхлээд асуулаа.
Миний оюун санаа хаашаа явна вэ? гэж.
Шөнийн одот чуулганыг хараад эцэс төгсгөлгүй зэрэглээтсэн ар араасаа урсан өнгөрөх гоё гоё бодлуудаар аялаал.
Бусдын хийж чадаагүй хүрч чадаагүй зүйлийг хийж хүрч мөрөөдөж суугаад л баймаар.
Та бүхэн миний бичсэн цаг хугацааны талаархи бичлэгийг сонирхсон байх.
Бид ухран урагшлаж буй цаг хугацааны нэгхэн агшинд ирээдүй өнгөрсний дунд л зогсож байдаг.
Та өнгөрсөнд амьдарч байна уу? эсвэл угтан ирэх ирээдүйд амдарч байна уу?
Би хувьдаа эдгээрийн алинд нь ч үл найдан өөрийн зогсож буй цаг хугацаандаа амьдархыг хичээсээр ирсэн.
Нэгэн найз маань надаас: хэрвээ тусламж гуйгаад ямар нэг зүйл асуувал - Өөрийн юу хийж байсан бүгдийг орхиод би түүнд тусалхыг хичээдэг. Ингэснээр би юу ч алдахгуй. Магадгүй бусад хүн намайг чи өөрийгөө гаргуунд нь гаргалаа л гэж хэлэх байх. Гэхдээ Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг шиг хариуд нь би тэр хүний мэдэж чадаагүйг мэдэж сурч чадаагүйг сурдаг.
Би жаал одоо өөрийгөө ярьмаар санагдлаа.
Арван жилдээ би бусдаас илүү зүйл нэг ч байгаагүй.
Гэхдээ бүгд надаас хийж чадахгуй зүйлээ асуудаг байсан. Би түүнийг мэдэхгүй ч тухайн үед нь биш юмаа гэхэд дараа нь заавал хэлж өгдөг.
Би өөрийн сайндаа 10 жилээ сайн төгсөж их сургуульд ороогүй.
Би өөрийн найз нөхдийн ачаар их сургуульд амжилттэй элссэн.
Хэрэв тэд надаас ямар нэг зүйл хэзээ ч асуудаггүй байсан бол. Хэрэв тэд надаас тусламж гуйдаггүй байсан бол. Хэрэв тэд баяр баясал зовлон гунигаа надтай хуваалцдаггүй байсан бол
Би өдийд ингээд сууж байхгуй байсан болвуу гэж боддог.
Магадгүй найз нар маань тухайн үед элсэлтийн шалгалт гээд бэлдээд явж байдаг байсан бол
би хувьдаа компьютерийн тоглоом эргүүлээл явж байлаа. Дүү нартаа хэлхэд тэгэж болохгуй шүү!!!
Манай ангиас 3 хүүхэд л их сургуульд элсэж чадаагүй л дээ.
Одоогийн шалгалтын тест гэхч зүйл байгаагүйсэн бол би хувьдаа бараг тэнцэхгүй байсан болвуу.
Яагаад гэхээр бодлогыг бодож хариуг нь гаргаснаас хариунаас нь хараад боломжит хувилбарыг нь сонгоод орлуулж бодхоор хамаагүй хурдан хариуг нь олж чаддаг байсан болхоор нээх хэцүү биш байсан болвуу.
Хүн болгон л анх сургуульд орж дараа нь их сургуульд явж хүнээс дутхааргүй сайхан амьдархыг л хүсч мөрөөдөж тэмүүлдэг.
Миний амьдарлын зорилого үүнтэй л ижил. Гэхдээ жоохон илүү нь
Би арай өөр замаар явж
гичгээгүй талаар алхаж
очоогүй газар үзэж
Хүрээгүй мэдлэгийг нээнэ л гэж боддог. :-)
Орсууд сансарт, Америкчууд саранд гархыг хүсч байсан бол би тэдний хүрч чадаагүй зүйлсийг бодож
нээж чадаагүй зүйлсийг өөрийн оюундаа нээхийг хичээдэг.
Магадгүй орчлон ертөнцийг хүмүүс хягааргүй л гэж хэлэх байх.
Эсэргээр нь би хягаартэй гээд хэлчихвэл тэнэг мангараараа дуудуулах байх.
Тэртээ дээр үед филисофчдийн дүгнэлтээр орчлон ертөнц хягаартай. тэр нь нэгэн бүрхүүлд байдаг гэж үздэг байсан. Гэхдээ Коперник манай ертөнц үнэхээр хягаартай л бол аялан ирж буй солир хязгаарт нь хүрээд сөнөх ёстой гэж ажиглаж л дээ. Гэхдээ тэрний санаснаар болсонгүй. Солир нарнын хажуугаар өнгөрөөл явчихсан.
Мэлхий намагнаасаа өөр газар байхгуй гэж үздэг шиг. Бид үзсэн мэдсэнээсээ өөр газрыг зах хязгаартай гэж хэлдэг л дээ.
Тэгвэл тэр хягааргүй гэж хэлээд байгаа зүйл нь хаа нэгтээ очоод замхрана гэдгийг даанч үл мэднэ.
Үүн шиг одоо байгаа зүйлээ арай өөрөөр сайжруулан хийж өөрийн ая тухын төлөө шинийг хийж бүтээн зохиосоор л байна.
Энэ нь магадгүй ирээдүйн гахайлтай зүйлс рүү хүрхэд нэг алхам ойртуулж байгаа ч Бидний амьдрах орчныг нэг алхмаар хумьсаар л байна.
Бид ирээдүйн сайн сайхан амьдарал руу алхаж байна уу? Бид ирээдүйн мөхөж буй ертөнц рүү алхаж байна уу гэдгийг хараад хэлхэд бэрх.
Хэрэв ирээдүйн сайн сайхны төлөө дэнчин тавиад чи тэр Шевцарт баригдаж байгаа хурдасгуурыг барьхыг дэмжиж байна уу гэвэл би хувьдаа хоёр гараа өргөөд бүхий л зүйлээ дэнчин тавиад гар сунган чадах зүйлээрээ оролцход бэлэн гэж л хэлнэ.
Яагаад гэвэл бидний мэдэхгүй шинэ зүйл. Шинэ мэдлэг. Шинэ ертөнц.
Төсөөлхөд ч бэрх зүйлсийн оньсогыг тайлхад туслах түлхүүр болхоор би түүнийг дэмжинэ.
Магадгүй тэрнээс чинь болоод дэлхий бүү хэл манай ертөнц мөхөж мэдэнэ шүү дээ гэж хэлэх байх.
Тэгвэл би эсэргээрээ бидний ертөнцийн оршин тогтнох үндэс болох галактын төвд хар нүх л байдаг шүү дээ гэх байсан байх. Энэ зүгээр тоглоом л доо. Үүнийг хэн ч баталж эсвэл няцааж хэзээ ч чадахгуй.
Бид хаа нэгтээ явхын тулд очих замаа мэддэг байх хэрэгтэй. Очих замаа мэдэхгүй бол түүнийг олж мэдэх нь зайлшгүй билээ.
Бид хаа нэгтээ хүрхээсээ өмнө хаана амьдардагаа бодох нь чухал.
Би хаана амьдарч байна вэ?
Дэлхий хэмээх гариг дээр хуурмаг тооллын системд хуурмаг цаг хугацааны будлиан дунд амьдарч байна. Санамсаргүй чухал нээлт эсвэл орон зайн хаалга болон цаг хугацааны зангилааг олж нээвэл
Магадгүй бидний амьдарч буй газар бодит байдал дээр хуурмаг зүйлсийн бодит биелэл бизээ.
Яагаад? Үелэх систем 108 элементтэй.
Энгийн атом 108 эерэг сөрөг электронтой байх бололцоотой. Магадгүй лам нарийн эрхи 108 байдаг билүү.:-)
Гол нь дээрхи биш л дээ. Бидний ертөнц 108 зэргэлдээ ертөнцтэй гэж байж магадгүй гэж филисофчид физикчид таамагладаг. Үүнийг сонссон хэн нэгний толгой нь эргэх байх.
Гэхдээ үүнийг ойлгоход их амархан. Бодис биетэй биетэй. Тэр бодитой оршин байдаг.
Гэхдээ түүнийг ямар нэг долгион нэвтэлдэг. Рентген туяагаар харвал хоосон.
Физикт ямар ч бодис атомыг гэрэл болгоод сарниулж чаддаг. Тэгэх бололцоотой. Тэгхээр
Та бол хуурмаг ч байж ч магад.
Бидний амьдарлын эх сурвалж болсон нар одоогоос 2 тэрбум жилийн өмнөх дэлхийг одоо байгаа шиг нь гадаргын зузааныг хоёр дахин нэмэгдүүлж чадсан. Энэ юуных вэ.
Гэрлээр дамжин ирсэн энергийг ургамлын ачаар агаар,хөрс, ус болгож чадсан.
Физикт энерги хэзээ ч устаж алга болдоггүй мөнхийн зүйл болхоор Нарнаас ирсэн тэр их энерги бидний одоогийн амьдарч буй дэлхийн эзэлхүүнийг хоёр дахин нэмсэн ч юм билүү.
Гайхалтай. Хэн гэгч филисофич Бүх зүйл гэрлээс үүссэн гэдэг билээ дээ. Мартчиж.
Бас нэг нь шороо. Пифагор болхоор тооноос ч гэдийн.
Гол нь бидний ирсэн зам дээрхи бол бидний явсан зам ч бас дээрхитэй ижил байх болвуу.
Ялгаатай нь бид өмнөх үеийхнийхээ хийснийг бараг л давтан арай өөрөөр явж байгаад л орших байх.
Чийдэнг бид хэдэн ч удаа сайжруулан хийв.
Тооны машин явсаар байгаад одоогийн комьютер болчлоо.
Ирээдүйд бидний эргэн тойронд бодлоор дамжин удирддагддаг болох байх.
Аз жаргалтай төгсгөл гэдэг шиг бид өөрснийхөө аз жаргалын төлөө л урсан өнгөрөх цаг хугацааны үргэлжлэл рүү бид ирээдүй рүү явж байгаа.
Би нэг сансрын хөлөг хийгээд сансраар аялаал явж байж л дээ.
Тэгсэн нэг яг дэлхий шиг нэгэн гариг дээр очлоо. Яг бүх л зүйл нь дэлхий, нар, ус, газар, бүр түүн дээр амьдардаг хүн нь хүртэл бидэнтэй ижил гээд боддоо.
Тэгээл би тэр гариг дээр буугаад явсаар байгаад өөртэйгөө таарсан. Энэ хар дарсан зүүд биш
Энэ зүүд зэрэглээ биш. Бидэндтэй ижилхэн амьдрал бидний яг эсрэг талд бидэндтэй хэзээ ч уулзхааргүй газар толин тусгал мэт биднийг дуурайн оршдог. Энэ бол физикийн нээлт хийгдээд батлагдсан зүйл. Би өөртэйгөө таарснаас болоод Бидний ертөнц болон Бидний толин тусгал болох ертөнц бүхэлдээ мөхөж эргээд тэг цэг буюу эхлэлийн цэгтээ ирнэ гэж таамаглал байдаг.
Энэ зүгээр ч нэг таамаглал биш юм.
Анх эрдэмтэд анти электроныг гаргаж авсан. Түүнийгээ позитрон гэж нэрэлсэн.
Анти портоныг гаргаж авсан. Тэгээд давраад анти атомыг гаргаж авсан. Гэхдээ тэд нэг л зүйлээс маш айсан. Яагаад вэ гэвэл позитрон электронтой таархаараа шууд л гэрэл цацруулаад юу ч гүй алга болж байсан. Магадгүй эхлэлийн цэгтээ очсон байх л даа.
Хэрвээ тэд анти бодисыг хийж чадаж байгаа бол. Бидэнтэй ижилхэн анти дэлхий анти галактик байхыг үгүйсгэхгүй. Бид тэдэнд хүрч болохгуй. Бид тэднийг нээж болохгуй.
Тэр анти атом бидний мэдэх атомнаас юугаараа ялгаатай вэ гэхээр. Электрон нь төвдөө. Протон нь гадуураа эргэлддэг. Түүнээс тогтсон гариг болон одод яг бидний мэдэх гариг ертөнц шиг эргэлдэх боловч туйл нь өөр. Түүнд үйлчлэх соронзон орны үйлчлэл ч бас өөр.
Эндээс юуг хэлэх вэ гэхээр бид ирээдүй рүү явж байгаа боловч бид ирээдүйг тэгтлээ хүсч мөрөөдөх юм бол бид анх байсан эхлэлийн цэгтээ эргээд очих болно.
Бүх л зүйл анхнаасаа ахиал давтагдан арай өөрөөр л өрнөж эхлэнэ.
Цаг хугацаа ирээдүй гэж юу юм бэ? аливаа процессын эхлэлээс төгсгөлийг л цаг хугацаа гэж үздэг.
Тэгхээр тэр үргэлжлэх процесс нь байхгуй бол цаг хугацаа ч байхгуй. Үнэндээ цаг хугацаа бол бодит зүйл биш гэх гээд байгаа юм. Бид ирээдүй рүү ч өнгөрсөн рүү нэгэн зэрэг л алхдаг.
Эхлэл бол төгсгөл. Төгсгөл бол эхлэл. Энэ хоёрын дунд бидний амьдрал байдаг.
Би эхлэлрүү ч биш төгсгөл рүү ч биш одоо байгаа амьралдаа л сайн сайхыг хичээх болвуу.
Энэ миний болон бидний явах зам билээ.

Wednesday, November 25, 2009

Бичлэг

Хаж мөргөл гэдэг зүйл нь эхлэв бололтой. Таньж мэддэг ислам шашинтнууд бүгд харагдахаа болилоо гээд худлаа яриад ч яахав.
Монгол улс алсын зайн сургалт явуулах туршлага хуримтлуулж буй хэрэгт миний бие гар бие оролцож байгаадаа онгирч байна нтр хэхэ. Манай байгууллага тэр вэбийг нь хийсиймлдаа. Эх орныхоо хүүхдүүдийн төлөө би бээр нэлээд хэдэн хичээл тасаллаа тэр яахвээ хэхэ. Одоо нэг хэлий гэж бодож байсан зүйлээ хэлье сүртэй юм биш л дээ тэгэхдээ сүртэй. Алсын зайн хичээл эхлэхээр мэссэнжэрээр багш нар асуултанд нь хариулах ёстой байсын, тэнд 15 орчим МЭДЭЭЛЭЛЗҮЙН багш нар цугласан байлаа, гэтэл гэнэт нэг yahoo хаяг үүсгэх шаардлага гардын байна тэгтэл юу болсон гээ ч юу ч болоогүй зүгээр л тэдний нэг нь хаягаа үүсгэж чадахгүй байсан тэгээд л болоо. Үгүйэ тэд буруугүйэ, тэднийг ажилд авсан хүн буруутай байж магадгүй, эсвэл тэдэнд диплом өгсөн хүн буруутай хэхэ тэгэхдээ ер нь хэн буруутай гэж бодож байна санаа оноо байвал сэтгэгдэл дээр сэтгэлийн углуургын үгээ үлдээгээрэй. Багшийн саяхны семинар дээр багш онигоо яриад байсандаа тэгсэн би нэг онигоо яримаар санагдаад нэг багш л ярьж байсан санагдана. Тэгдэг байхгүйюу гадаадаас нэг лаг бизнесмен гар ирдийн, тэгсэн ярилцлага авах гээд зөндөө сурвалжлагч нар ирсэн байж л дээ. Тэгсэн нэг сурвалжлагч эх орныхоо төлөө хэрэгтэй асуулт асуудын ингэж : Манай улс 2 сая хүнтэй, 20 сая малтай улс байгаа ийн манай улс яавал хөгжих вэ? яагаад хөгжиж чадахгүй байна вэ? манайх ер нь ямар улс вэ? гэдийн тэгтэл хариулт: Танай улс 22 сая малтай л улс байна гэдгийн ... хэхэ уг нь инээдэмтэй тэгэхдээ зөндөө хүнийг хэлмэгдүүлцэн байгааз жишээ нь ? Зааз тэр яахав. Бичий гэж бодож байсан зүйлсээ тэмдэглэсэн дэвтрээ гэртээ орхичиж...

Saturday, November 7, 2009

Time Mashine


Үүнийг үзэн суугаа уншигч авхайд энэ өдрийн мэндийг хүргье. Магадгүй түүх гэдэг цаг хугацааны машинд суугаад заавал өнгөрсөнд зорьчих биш Төсөөлөл гэдэг цаг хугацааны машинд суугаад ирээдүй рүү хамтдаа аяалцгаая.
     Цаг хугацааны талаар бага ч атугай эрэгцүүлий гэж бодлоо.
Жюль Верний зохиолыг мэдэхгүй хүн үгүй байх. Түүний биелэгдээгүй зохиол гэж байхгуй байх. Цаг хугацааны бодит биелэлийг урьдаас харан уран сайхнаар гайхалтай дүрслэх хүн түүнээс өөр байхгуй байх. Гэхдээ түүний зохиол дээр гардаг Гайхамшигтэй Натиулус хөлөг онгоц одоог хүртэл хийгдээгүй нь хүн төрлөхтний одоогий соёл иргэншлийн хөгжлийг ичээх шиг.
    Түүний бичсэнээр: Гайхалтай Натиулус усанд шумбагч хөлөг онгоц нь далайн нүүрснээс цахилгаан гарган авдаг.
Далайн гүний хэдэн мянган тонн атмосперийн даралтийг даадаг. Яаж вэ гэхээр энгийн ган төмрөөр хуягийг нь хийхдээ Т хэлбэрийн болгож хоёр давхар хуягласан. Ингэж хийсэн бүрхүүлийн даралтыг тэсвэрлэх чадвар нь гайхалтай сайн гээл. Нэг ёсондоо Шинжлэх ухааны асар нарийн мэдлэгтэй байсан нь харагддаг.
Цаашилбал: Натиулус шумбагч хөлөг онгоц нь цахилгаан хамгаалалттай. Гэж гардаг. нэг удаа далайн дундах арал дээр гараад зэрлэг омгийхноос зугтаан хөлөгтөө ирхэд тэд орж ирж чадахгуй шидэгдэж байгаа тухай бичсэн байсан нь Цахилгааны мөн чанрыг хүн төрлөхтөн мэдээгүй байхад таниулсан гэлтэй.
Ахиад цаашилбал: Гайхалтай хөлөг онгоц нь нэгэн том номын сантай (Одоогийн шумбагчин дотор тийм том номын сан байхгуй л дээ) ханан талдаа Болроор хийсэн шилэн цонхтой. Далайн харанхуй гүний нууцыг тайлах мэт урьд өмнө байгаагүй сонин амьтадыг цонхоор бишрэн харж байлаа гэж гардаг нь Тэр үед зөвхөн далайн эрэг орчмын гүехэн хэсэг дээр байсан амьтадын тухай мэдлэгтэй байх үед далайн гүний амьтадын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг нь бүр гайхалтай.
    Гол нь дээрхи биш л дээ. Энэ алдарт зохиолчийн бичсэн зүйлсд биелэгдээгүй мөрөөдөл гэж байхгуй бөгөөд ирээдүйг гар дээрээ байгаа юм шиг дэлгэн үзүүлсэн нь түүнийг нэг ёсны ирээдүйн ҮЗМЭРЧ байсныг харуулдаг.
  Тэгхээр ирээдүйд юу юу байхыг урьдаас таамаглан мэдэж чаддаг энэ сонин авьяас үнэхээр байдаг бол бидэнд цаг хугацааг мэдэж болно гэдгийг нэг ёсондоо баталж байна.
                                                                                             үргэлжлэлийг тун удахгуй...

Мөнхийн хөдөлгүүр:
  Их л сүрхий мэдлэгтэй хүмүүс ингэж ярьхыг хальт сонссын. Дөрөөлж байгаад ярьнаа гэж.
 За тэгхээр байнаа Одоогийн бидний сэтгээд байгаа 3 хэмжээс (3D хуурмаг огторгуй) огторгуйд дээр + (plus) цаг хугацааг (time) оролцуулаад 4D буюу Бодит огторгуй болдын гэсэн.
 Дотор нь задалбал. Нэг хэмжээст нь Цэг
                                   Хоёр болхоор Шулуун
                                   Гурав болхоор Огторгуй гээд байгаа. Яаг үнэндээ Огторгуйн геометр гэдэг чинь энэнээс шаал өөр байдаг байхгуй юу.
Худлаа өөрснийхөө Дөрвөлжин хананы сэтгэлгээрээр сэтгэцэн.
Манай уламжлалт сэтгэлгээгээр бол. Өнөөх Туйлын координат систем билүү Цлиндр хэлбэрийн Координатын систем байнаа. Тэрнээс шаал өөр/*  :-) */ Бөмбөрцөг координатын систем байдаг байхгуй юу. Энштэйны Харцангуй онолоор бол бүхий л зүйл харьцангуй гээд байгаа. Цаг хугацаа ч бас харьцангуй. Тайлбарлавал. Би нээх сүртэй жижиг сансрын хөлгөөр өөрийгөө мааш жижигхэн хэдхэн грамм болгож хувиргаад гэрлийн хурдаар дөххүйц хурдаар нисжээдэг байхгуй юу. Тэгсэн яасан миний масс хэвийнхээсээ хэдэн сая дахин  (за байз томьёог нь мартчиж)  ихсээд Хэвийнхээсээ хэд дахин сунаад бараг одоогийн би ямар хэмжээтэй тэрэн шигээ болчдын гээл үү. Тэгээд гол нь энэ биш л дээ. Юу вэ гэхээр Хэрэв би яаг одоо дэлхийгээс хөлгөндөө суугаад хамгийн ойр одлуу нисч очоод очиж л дээ. Тэгээл миний хувьд гэлийн хурдаар ниссэн болхоор надад ямар ч цаг хугацаа өнгөрөөгүй ердөө л дэлхийгээс гарлаа Хамгийн ойрхон одны дагуул гариг дээр буулаа. Тэгээд нэг чулуу өшиглөөд нэг атга шороо авчаад буцаад дэлхийдээ ирсэн чинь яасан аль хэдийн дэлхий бараг сөнчихсөн байвал яахуу? Би үнэндээ секундч болоогүй буцаад ирсийшд.
 Цаг хугацааны мөн чанар нь Энштейны харьцангуйн хуулиар өндөр хурдттай хөдлөх биед удааширан бараг зогсож. Асар бага хурддтай хөдлөх биед бараг одоогийн хэвийн хэмжээний үйлчлэл үзүүлдэг гэж үздэг. Тэгхээр бидний туйлийн үнэн гэж шахуу үзээд байдаг цаг хугацаа маань ердөө харьцангуй болоод хувирчдаг юм байжээ.
    Тэгсэн толгойд нэг ийм бодол гялс гээд ороод ирдийн байна. (яг ч миний ч бодол биш л дээ)
Манай алдарт цөмын физикч Академич Намсрайн онолоор бол Хэрвээ тэр муу Эйнштейны хурданаас илүү хурдаар биеийг хөдөлгөчүүл яадын гэсэн бодол орж л дээ.
Тэгээд яахав сэтгээд үзий л даа. байж болох ч юм билүү?
   Хурдыг юугаар тэмдэглэгдэг билээ? аа тийн V;
тэгхээр одоогийн цаг хугацааны нөхцөлд бие хөдөлж байгаа гэе.
 V - const; ->THEN ->  time ~ continue болж таарах нь. /*Хэвийн хурдттай нөхцөлд цаг хугацаа хэвийн */
 V ~ c ; -> THEN -> time ~ 0 (zero) /* Цаг хугацаа ойролцоо тэг болж хувирна*/
Одоо Намсрай гуйхаар үзвэл.
V > c; ->THEN -> time ~ (inversetime) /* Цаг хугацаа ойролцоогоор буцаад ухарна */
Хоо. Бид юунд хүрчихвээ. Цаг хугацааг буцаагаад хумих нөхцөл энд гараад ирэх нь энүү дээ.
Хэрвээ бид үнэхээр гэрлийн хурднаас илүү хурдаар хөдлөөд эхэлбэл яах вэ?
Бид өнгөрсөндөө очиж  болох нь ээ. Энэ арай гүй ч байж болхын. Гэхдээ л сонин.
Эрдэмтэд Мөнхийн хөдөлгүүр хийх гэж их оролдсон доо. Даанч түүний ашигт Үйлийн коэффицэнт нь 1 бүхлээс илүү байж чаддаггүй юм. Харин дээрхи анализ нь Орчлон ертөнц өөрөө бүхэлдээ мөнхийн хөдөлгүүр гэдгийг хараалууд байх шиг.
    Магадгүй түүхч хүмүүс Энэ том мөнхийн хөдөлгүүрийн ганц араа эрэг шургийг нь л хараад байнуу даа гэж бодхын.
        Их тэсрэлтийн онолоор орчлон ертөнц ердөө нэг муу цэгээс үүссийн гээд байгаа биз.
Юу вэ гэхээр Манай цэг гэдэг нөхөр чинь тооны ухаанд хэдий үеээс ч билээ их хожуу орж ирсийн гэсэн. Би лекцээ сайн санахгуй байна.
   Их сонин тоо. Яагаад вэ гэхээр нэг ёсондоо хэмжээсгүй зүйлийг илэрхийлдэг хэмжигдэхүүн.
Цэгийг хэмжиж болохгуй. Гэхдээ түүнийг байгаа мэдэж болно.
Гэтэл түүнд бидний ертөнц бүхэлдээ багтаж байсан гэхээр. Гөө мөн төсөөлхөд бэрхээ.
Гэхдээ бөмбөрцөг тооллын хуьд дээр нь цаг хугацаагүйгээр бодвол боломжтой л доо.
Яагаад вэ гэхээр дээр цаг хугацааг туулийн биш гэдгийг нь Энштейн баталцийшд.
  Бидний төсөөллийн мөн чанар нь бодит зүйлийг сэтгээд түүндээ хөтлөгдөөд жинхэн бодит үнэнийг харахгуй байгаад л оршино.
 Нэгэн жишээ дурьдвал. Юу вэ гэхээр одоогийн бидний нарны систем хэдэн сая гэрлийн жилийн тэртээх Манай галактикийн дундах Хар нүхэнд татагдахдаа түүний харьцангуй үйлчлэл нь гэрлийн хурдаар үйлчлэлцэнэ гэвэл магадгүй боломжгүй үзэгдэл юм.
90 ээд билүү 70 аад оны үед таамагласан физикийн онолын таамаглалд Тао буюу графитацийн бөөмийг байх ёстой гээд хайгаад судлаад одоо хүртэл нээж чадаагүй л байна.
Юу вэ гэхээр энэхүү бөөм нь Өнөөх Их нэгдлийн онолоор бол /*Орчон ертөнцийн дөрвөн тулгуур хуулийг нэгтгэсэн суурь онол*/ цаг хугацаанаас үл хамааран шилжих чадвартай эд гэж үзээд байгаа. Тэгхээр энэ аврага биетүүд гэрлийн жилээр үйлчлэлцдэг гэж ойлгож болохгуйг харуулдаг. Үнэндээ бол Намсрай гуайн онолыг шууд утгаар нь батлаад байгаа хэрэг л дээ.

   Амьдарлын цар хүрээ: 
За тэгхээр бидний амьдрах цэнхэр дэлхийгээс өөр гариг дээр амьдрал байгаа болов уу гэж хүн болгон шахуу боддог байх.
  Миний бодлоор Бархасбад, Санчир гээд аврага хийн гариг дээр амьдрал байгаа бол нэг иймэрхүү таамаглал байнаа.
 Юу вэ гэхээр: Их салхитай үед хоёр байшингийн хоорондох аркаар гархад дунд нь ямар ч салхигүй нам гүм байдаг даа.
 Үүнтэй ижилээр Санчирийн хэдэн зуун километр үргэлжлэх атмосферийн даралтын гүнд нь магадгүй иймэрхүү тохиолдлоор бүрхүүл үүсчихсэн түүний дотор талд нь хэвийн бидний дэлхий дээр байдаг шиг даралттай. Орчин нь ионоор дүүрэн. Юу л бол юу хийсэн ямар ч цахилгаан зарцуулахгуй. Шууд орчныхоо ионжсон агаараас эрчим хүчээ авдаг.
тэнхлэгээ хурдан иргэдэг болхоор гравитацын нөлөө яг тухайн нөхцөлдөө тийм ч их биш.
  Гол нь дээрхи биш л дээ. Ер нь амьдрал үүсэх магадлал арвын 13 зэрэгтэд нэг гээд үзвэл
бидний дэлхий дээрхи хүмүүсийн тооноос төсөөлшгүй их амьдралтай гариг ертөнц дүүрэн болж таардаг. Заавал дүүрэн устай Наранд ойрхон жижигхэн. Таталцлын хүч багатай.
Сансрын нөлөөнөөс ангид тийм нөхцөл бүрдсэн гариг дээр л амьдрал үүснэ гэж ойлгож болохгуй юм.
  Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар хүхрээр хоололдог нялцгай биётүүд далайн гүнд байдаг гэсэн. Тэдний амьдралын нөхцөл нь анх дэлхий улаан магмаар дүүрэн байх үед тэдгээр амьтад түүнээс ялгарах хүхрийн хийгээр хоололдог байсан байж таардаг.
 Яваандаа дэлхийд агаар мандал бий болсноор тэрхүү амьд биетүүдийн амьдралын орчин устсан гэж үздэг. Тэгхээр ямар ч гариг дээр түүнд таарсан амьдрал оршин байх нь боломжтой юм.
   Одон орончид нэгэн тооцоолол гаргаж л дээ. Тэгсэн манай нарны систем тооцоо ёсоор 10 гаригтай байх ёстой гэж гарч л дээ. Үнэндээ бидний нээснээр 9 гариг л байдаг шүү дээ.
Би сайн санахгуй байна. Одоогоос 2 жилийн өмнө Дэлхий Вангийн цаана Нэгэн аврага том гариг илрүүлсэн юм билээ. Түүний хэмжээ нь Бархасбадиас том. Гадаргуу нь бүхэлдээ мөсөөр хучигдсан. Нарны гэрэл бараг хүрдэггүй болхоор Эрдэмтэд нээх гэж удсан байж магадгүй юм.
 Гэхдээ хамгийн сонирхолтой нь. Тэрхүү аврага том мөсөн бүрхүүлт гариг нь Өөр нарны системийн гариг ч гэж үздийн билээ. Хэмжээгээрээ асар том болхоор Хоёр нарны системийн аль илүү татсан талруу нь хэлбийдэг гэж үзээд байгаа. Нэг хэсэг эрдэмтдийн сонирхлыг их татсан. Одоогоор яаж байгааг сайн мэдэхгүй байна.
    Жюль Верний зохиол дээр гардаг даа. Хойд туйльд нэгэн халуун галт уул байдаг. Түүний дэргэдэх нэгэн жижиг омог галт уулын нөлөөгөөр хувцас өмсдөггүй. гэж байгаа.
Үүнтэй ижилхэн тэрхүү гаригийн гүнд амьдрал байхгуй гэх газаргүй юм.

   Үл мэдэгдэх нисдэг биет: 
Энэ сэдвээр олон хүн залхтлаа ярьж бараг улиг болсон болуу. Гэхдээ би өөрийн төсөөллийг бичхийг хичээе.
  Харийхан гэхээр мөнхийн төсөөлөлд. Нарийхан биетэй. Зарим нь өндөр ч гэдийн. Зарим нь туранхай ч гэдийн.
Саваа шиг нарийхан хуруутай. Гэрэл цацруулсан л гэдийн. Явж явж Алун гоо эхийн домогт хальт гардаг даа. Тооноор шарталзсан шар хүн гэрэл цацруулсаар миний хэвлий дээр гэрлээр төөнөөд. Өглөө болхоор тооноор гараад явчихдаг гэж.
Гэхдээ Энэ зүгээр хальт жишээ шүү.
Тэгхээр яагаад заавал нисдэг таваг дугариг хэлбэртэй байдаг юм болоо.
Бидний мэдэх онгоц нь шувтан хэлбэртэй бөгөөд огцом эргэлт байхгуй. Заавал агаарт тойрч буцан эргэдэг. Үүнийг сайжруулах үүднээс байлдааны сөнөөгч онгоцны загварыг гурвалжиндуу хэлбэртэй хийсэн байдаг. Салхи зүсэх болон маневарлах чадвар өндөртэй.
Америкийн нууц байлдааны сөнөөгч нисч явахдаа чиглэлээ огцом өөрчлөн. Гурван зүгийн аль нэгтэй огцом хөдлөх чадвартай бүтээгдсэн байдаг.
Нисдэг таваг нь үүнийг гайхалтай сайн хэрэгжүүлсэн гэх ба чиглэлээ өөрийн хүссэн зүгт огцом өөрчлөн хурдлах чадвартай гэж таамаглаад байгаа.
 Мэдээж гариг хоорондын нислэгт тохирсон гэх ба Тийм хол нисхэд асар хурдан мөн асар удаан нисэх тул эрчим хүчний эх үүсвэр нь мэдээж Анти Гравитацын хөдөлгүүртэй байх ёстой гэж үздэг.
 Навчис Шаржигнахуй. Сансрын дурлал

Өнөөдөр ,, оны ,, сарын ,, өдөр сансрын 247 дугаар тойрог замаар ангараг хэмээх нэгэн гайхалтай гаригийг чиглэн манай хөлөг онгоц нисэж явлаа. Гэтэл дайсны 3 хөлөг онгоц гэнэт гарч ирэн хөлөг лүү хүчтэй довтлов. Манай хөлөг зугтаан солирын бүсэд нэвтрэн улмаар нэгэн солиртой мөргөлдөн аврал эрэн ангараг гариг дээр унаж байна.
ангаргаа ангаргаа би сугарых байна би сугарых байна. хөлөг маань гэмтсэн тул зүрхэн хавцалд газардхыг зөвшөөрнө үү.
хөлөг маань хүчтэй газардлаа. хөлөг онгоцноосоо гаран эргэн тойрныг харлаа.
Үнэхээр гайхалтай. урьд хожид хэзээ ч ийм гайхалтай зүйлийг үзэж хараагүй тул үүрд энд үлдхийг хүснэ. 

Үргэлжлэлийг тун удахгуй....

Wednesday, November 4, 2009

Гарчиггүй

С хэлэнд бичигдээгүй ч програм зохиогчийн ашиглаж болох энгийн хэдэн дүрэм бий билээ.
Жишээлбэл: Хувьсагчийн зарлагааг нэрлэхдээ жава дээр myExampleData гэж нэрлэдэг бол
С дээр my_example_data буюу хувьсагч хооронд доогуур зураас ашигладаг.
Мэдээж анги (class) г нэрлэхдээ том үсгээр эхлэнэ гэсэн дүрэм бий. С# дээр харин функцууд том үсгээр эхэлдэг талтай. Дээрхи бичигдээгүй дүрмийг баримталснаар сүүлд ангийн жишээ коде үзэж байх явцад энэ с дээр бичсэн коде, энэ жава дээр бичсэн коде гэж таньхад хөгжүүлхэд амар болдог талтай.
Мөн С дээр prototype буюу функцийг зарлахдаа урдьчилан зарлагаа хийж өгдөг.
Ингэснээр үндсэн main функцийн дээр баахан сунжирсан коде жирэлзэж кодыг ойлгомжгүй болгохоос сэргийлж эмх цэгцтэй харагдуулдаг. Нөгөө талаас Программын загварыг гаргахад хэрэгтэй гэхүүдээ.
Мэдээж нэгэнт Системийн програмчлал үзэж байгаагийн хувьд ямар ч функц, процедур дууссан ядаж яаж дууссанаа мэдэгдэж алдаагүй ажиллагаагаа хангах ёстой. Тиймээс ямар нэг void функц байх нь төдийлөн сайн биш гэж үздэг.
За тэгээд түрүү жил өөрийн яаж хийж байсан кодыг доор тавьлаа. Буруу алдаатай бичсэн байх аваас comment үдээгээрэй.

#include < stdio.h>
#include < stdlib.h>
/* zaagchaar ni neg hemjeest massiv erembleh functiinn zarlagaa buyu zagvar*/
void sort_array(int *, int, int (*compare_ptr)(int, int));
/* ogson 2 toonii zaagchaar ni utgii ni solih swap fuctiin zarlagaa hiigdej baina*/  
void swap(int *a, int *b);
/* 2 toog haritsuuldag boolean functiin zarlagaa */  
int compare(int a, int b);
/* 2 toog haritsuulaad suuliinh ni ih bol true utga butsaadag functiin zarlagaa */  
int reverse_compare(int a, int b);
/* ogogdsonn zaagch hemjeegeer ni yamar neg massiviig delgetsennd hevleh fuctiin zarlagaa */
void print_array(int *, int);


int main(int argc, char *argv[]){
const int ARRAY_SIZE = 10, MAX_NUMBER = 100;
int array[ARRAY_SIZE];
int i;
for(i = 0; i < ARRAY_SIZE; i++){
array[i] = 1 + (int) (10.0 * (rand() / (RAND_MAX + 1.0)));
}
printf("Before sort\n");
print_array(array, ARRAY_SIZE);
sort_array(array, ARRAY_SIZE, &compare);
printf("After sorting with regular compare\n");
print_array(array, ARRAY_SIZE);
sort_array(array, ARRAY_SIZE, &reverse_compare);
printf("After sorting with reverse compare\n");
print_array(array, ARRAY_SIZE);
return 0;
}
/* Gants hemjeest Massiv erembleh func*/  
void sort_array(int *a, int size, int (*compare_ptr)(int,int)){//eremblegdeh massiv, hemjee, duudagdah functiin zarlagaa 
int i, j;
for(i = 0; i < size - 1; i++){
for(j = i + 1; j < size; j++){
if(compare_ptr(a[i], a[j])){
swap(a+i, &a[j]);//massiv ooroo zaagch uchir swap(&a[i],&a[j]) tai ijil
}
}
}
}
/* hoer toonii utgiig zaagchaar ni damjuulj solij baina */  
void swap(int *a, int *b){
int tmp = *b;
*b = *a;
*a = tmp;
}
void print_array(int *a, int size){
int i;
for(i = 0; i < size; i++){
printf("%d ", a[i]);
}
printf("\n");
}
/*Nohtsol shalgaad boolean utga butsaaj baina*/
int compare(int a, int b) { if ( a > b ) return 1; else return 0; }
int reverse_compare(int a, int b) { if ( a < b ) return 1; else return 0; }


Дээрхи хэсгийн html кодыг найзыхаа зөвлөснөөр Хамгаалалттай хуудаснаас firefox -н firebug ашиглан авсан.
firebug -н хуьд өөрийн хийж буй web -г debug хийж эсвэл хүний web -г тэр дор нь жижигхэн газар нь өөрчлөн харж болох зэрэг өргөн боломжууттай гайхалтай багаж байгаа юм.
Бие даалтан дээрээ хэрэглэвэл сайн гэж зөвлмөөр байна.

#include   < stdio.h>

#include   < stdlib.h>
#include   < string.h>
/* student ogogdliin torol todorhoilj baina */
struct student {
  char name[80];
  char id[10];
};

/* MACRO todorhoilolt buyu STUDENT_COUNT togmoliig 4 utgataigaar zarlaj baina.
Ene ni huvisagch bich bogood sanah oid zai nootsoldoggui  */ 

#define STUDENT_COUNT 4  
/* student toroltoi ogogdliin zaagch orch irhed tooniig delgetsenn haruulah functiin zarlagaa */  
void print_list(struct student *);
char *orders[] = {"th", "st", "nd", "rd", "th", "th", "th", "th", "th", "th"};
char students[4][2][10] = { {"Dorj", "SW99D999"},
                           {"Dondog", "SW99D998"},
                           {"Bat", "SW99D997"},
                           {"Dulmaa", "SW99D996"}};
int main(void){
  int i;
  /* student toroltoii sw302_students torliin 4 urttai massiv zarlaj baina */ 
  struct student *sw302_students;
  sw302_students = malloc(sizeof(struct student) * STUDENT_COUNT);
  for(i = 0; i < STUDENT_COUNT; i++){
    /* students temdeg moriin massiviin Oyutnii ner kodiig
  * temdegt moriin togsgoliig oroltsuulan 
  * sw302_students[i] massiviin talbar tus burt huulj baina
  */  
    strcpy(sw302_students[i].name, students[i][0]);
    strcpy(sw302_students[i].id, students[i][1]);
  }
/* student toroltoi ogogdliin zaagch orch irhed tooniig delgetsenn haruulah functiin eh bie */
  print_list(sw302_students);
  return 0;
}
/* student toroltoi ogogdliin zaagch orch irhed tooniig delgetsenn haruulah functiin eh bie */
void print_list(struct student *list){
  int i;
  printf("Printing students:\n");
  for(i = 0; i < STUDENT_COUNT; i++){
    printf("%d%s students\n\t\tname: %s\n\t\tid:%s\n", i+1, orders[(i+1)%10], list[i].name, list[i].id);
  }
  printf("Done\n");
}

Аан нэг зүйл нэмж хэлхэд. С дээр нөхцөл шалгахдаа 0 бол үнэн бусад тохиолдолд худал үр дүнд хүрдэг.
жишээлбэл:
#define TRUE 0
#define FALSE 1
гэж орлуулдаг. preprocessor буюу хөрвүүлхээсээ өмнө дээрхи define зэрэг preprocessor-н үйлдлүүдийг хийж тааралдсан газар нь TRUE гэж бичигдсэн газар бүр 0 (zero) тавьна гэсэн үг л дээ. Тэгээд header файл буюу толгой файл оруулж ирснийг мөн хөрвүүлэлтийн явцад хоёр файлыг залгаад л хөрвүүлчихдэг. Заагч заалтыг илээр их хэрэглэдэг нь аюулгүй байдал зэргийг дан ганц програм зохиогч нуруун дээр хариуцан явуулдаг зэрэг дутагдал бий.
Мөн хувьсагч зарлахад тухайн үүрэнд байгаа хувьсагчийн утгыг систем яг ямар байдалтай чөлөөлсөн тэр хэвээр нь өгчихдаг талтай. Харин жава дээр тийм биш. Заавал null утгаар дүүргэж өгдөг.
Үүнийг ашиглан кракрууд хүний програмыг ачаалаад дуусангууд Үргэлжлүүлээд өөрийн программыг ачаалан цэвэрлэгдэгүй хувьсагч коде-г уншиж аван анализ хийн нууцлал хамгаалалт зэргийг нь эвддэг талтай. Мөн заагч нь юу луу хандаад байгааг систем хянах чадваргүй тул өөр бусад зүйлүүдэд сайнаар ашиглавал сайн муугаар ашиглавал асар их хохирол тарих зүйлүүдийг хийж болно.

Эртээ урьдын цагт эмгэн өвгөн хоёр амьдран сууж байжээ.

Сая нэг найз маань үлгэр ярих гээд эхэлсэн чинь гэнэт өчдөрийн лекц санаанд орчив.
Тэсэлгүй блогтоо ороод ирлээ. Заа байз ямар үлгэр ярий гэж бодож байлаа.
Эртээ урьдын цагт юм гэнэ
Энэ манай дэлхийд юм гэнэ
Сүмбэр уулыг дов байхад
Сүн далайг шалбааг байхад... Ххэ гол нь энэ биш л дээ Өмнө нь дэлхий сөнөх талаар нэг л чухал зүйл ярьж байсан санаанд орчлоо. Сая зурагтаар 2012 оны 11 сарын тухай кино хийгдсэн гээл ярьж байна. Юу вэ гэвэл дэлхий маань туйлаа солхын байхаа. тэгээд ийм үлгэр санаанд оров.
Яагаад Он тооллын хуанлиг зохиох гээд тэгсэн Эхний жил тодордоггүй Тэмээ , Хулган хоёр өрсөлддөг дөө?
Тэгсэн тэмээ баруун зүг рүү харчаал нар мандана гээл зогсоод байдаг.
Хулган яах ч аргагуй зүүн зүг рүү хараад зогсдог доо.
Энэ үлгэрийг зүгээр дээрхитэй холбоод бодоод үзвэл Үнэхээр тэр үед нар баруунаас манддаг ч байсын билүү. Тэгээд он тоолол эхлэх гээд байга нь их сонин.
Үнэхээр өнөөх майя билүү ямар овог билээ тэдний он тоолол үнэн бол одоо дэлхий яг туйлаа солих цаг нь болсын гэнэ лээшд. Тэгсэн аз нь таарч дэлхий туйлаа солиод нар зүүнээс мандчихдаг байхгуй юу. Тэгээгүй бол тэмээ нар баруунаас манддаг би энэ тэр. Би тэмээн жилд төрсөн энэ тэр гээд ярьж байхгуй юу.
Үүнээс харвал бидний "Нар баруунаас гарна" гэдэг хэлц бараг биелэлээ олж ч магадгүй юм шигээ.

Аа бас би ямар үлгэр яры гэж бодож байлаа.
Аа тийн. Эртээ урьдын цагт
                Энэ манай дэлхийд
                Аг буурал хааны ач
                Үйзэн алдар хааны хөвгүүн
                Үеийн өнчин (жангар билүү гэсэр билүү) ххэ гол нь энэ бас л биш.
Энэ дээр гардаг яагаав Гадаад тал биеийг нь
                                       Гажиг шилээр өнгөлсөн
                                       Дотоод тал биеийг нь
                                       Догшин болдоор товчилсон
                                       Ур талаар нь явсан хүн
                                       Олз омогтой яваг гээд
                                       Ооно бугын арьс тавсан .... (ташаа байж магадгүй шүү)
                                                                                       (санаж байгаагаараа дөхүүлчлээ)
                                        Далан давхар барилга
                                        Дайснаа сүрдүүлэн
                                        Дүнхийгэд байдаг          
гэж гардаг даа. Үүнийг хэл шинжлэлийн талаас нь ярихдаа. Хэтрүүлэг егөөдлийг ашигласан
гэж ирээл их сүртэй сүртэй юм ярьдаг даа.
Би үүнийг бодохдоо. Гадаад тал бие гажиг шилтэй гэхээр Одоогийн шилэн барилга санаанд ороод. Дотоод тал биеийг нь догшин болдоор товчилсон гэхээр. Төмөр араамтай барилга санагдаад. Их баян юм шиг байгаан. Гол нь Далан давхар барилага их холоос сүндэрлэн харагддаг гэхээр Магадгүй бодитой байсан ч юм билүү?
Тэр үед үнэхээр тийм шилэн барилага байсан ч юм билүү?
Тэгээд ч 30метр урт аврага хүний яс мас олсон гээд байдаг биздээ(зүгээр яриа шүү). Магадгүй энэ бүхэн үлгэр домог биш хэтрүүлэг биш. Үнэхээр тэр үед бодитой байсан бол ямар вэ?
Бас өнчин цагаан ботгоны домог байна. Гал голыг туулаад
                                                                     аврага мэлхий дээр сундлаад гээл гардаг даа
Гал гол гэдгийг нь өнөөх Газар дундын тэнгис билүү Улаан тэнгис билүү тэр юм шиг байгаан.
Монголын үлгэр зохиол дандаа эртний перс, эгиптын ч билүү үлгэр домогтой адилхан юм шигээ. Гэхдээ би судалж үзээгүй болхоор мэджийгаа хүн нь гоё тайлбар хийгээрэй.
За орой болж унтаж амрах цаг боллоо. Үргэлжлэлийг маргааш болы доо. Ххэ:-) (1001 шөнийн үлгэр)

Сургууль байгуулаад өөрөө сурнаа

За байз 5 сурагч л элсүүлж авна. 4 хүнтэй цуг суралцнаа ганцаараа уйдаж үхэх байлгүй. Хамгийн гол нь тоо биш, мөнгө биш, кайфтай чанарын төлөө урагшаа. Энэ сурагчидыг шалгаруулж авах үзүүлэлт: худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, шударга, тэвчээртэй, хүсэл эрмэлзэлтэй, сонгож буй мэргэжилдээ хайртай, хошин мэдрэмжтэй,  өндөр 170-с дээш, фотокиничекний, 90 60 90 хавьцаа , эсрэг хүйстэн байх  нтр. Сүүлийн хэдэн үзүүлэлт нь миний муухан хошин мэдрэмжийн л илрэл шүү. За сургуулийн минь нэр болохоор монголдоо бараг л 2т орохоор нэр,  яагаад гэвэл Компьютер гэсэн үг орсон нэр байгаа юм " Компьютер скуул ". Энэ нэрийг авсан 2дох сургууль болохоор манай бүх оюутнууд тус бүрдээ үзүүлэлт нь тулсан компьютерүүдтэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. За та манай сургуулийг яагаад сонгох вэ гэвэл манайд та яг сонгосон мэргэжлийнхээ дагуу л хичээлүүдийг судлах болно. Нэг улиралд та хамгийн ихдээ 3 хичээл л  судлана. Тэр улиралдаа та тэр 3 хичээлээ орой болгон ЗҮйдэлж байх болно :) . Дүн мүнд санаа зоволтгүй, цөөхөн мэргэжлийн чухал хичээлүүд, угаасаа мэргэжилдээ хайртай хүмүүс, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс орж ирсэн болохоор та гайхалтай үр дүнтэй суралцах тул дүн гэгч эдийн төлөө сурахгүй гэсэн үг юм. За миний сургуулийг мэргэжлийн сургуультай төстэйн байна гэж бодож байна уу айн тэгвэл цаашаа ялгаа нь гарна байх гэж энэ сургуулийн захиралд найдаж байна. Багш нарын хувьд хэн мэрийж байна, хэн хүсэл эрмэлзэлтэй, хэн сайн хүүхэд вэ гэдгийг мэддэг зөн билэгтэй багш нар байх болно. Тэр багш нарыг халтуур хийлгэхээргүй цалинжуулах тул тэд та нарын төлөө анхаарал сайн тавих болно. Та нар судалж буй зүйлээ орой болгон зүйдэлж байгаа болохоор шалгалт өгөх хэрэггүй цаас цагны гарз. Манай сургуулийн эрхэм зорилго бол цаг гэгч эхлэл ч үгүй төгсгөл ч үгүй эдийг асар үр ашигтай зарцуулах. Манай сургуулийг төгсөгчидийн сайхан амьдрах баталгаа манай vision д гол санаа нь агуулагдаж байгаа. Манай сургуулийн vision is : Time is money, money is honey.

Төсөөлөл Мөрөөдөл биелэх мөч

За өчдөрийн SS218 -н лекцийн талаар өөрийн сэтгэгдэлийг оруулы гэж бодлоо.
Миний хувьд өмнөх өдөр нь жоохон нойр муутай байсныг хэлхүү зарим нэг унтсан хүн гэдэгт нь багтах байх л даа. Тэгхээр гол зүйл нь юу вэ гэвэл Багшийн ярьсан солонгосын тухай зүйрлэлийг нь сонсч суулаа.
Юун тухай вэ гэвэл. Өндөр хөгжилтэй орнуудад гар утаснаасаа гэр ахуйн бараагаа удирдаал.
Жишээлбэл: Ажил дээрээ байхдаа утаснаасаа будаа агшаагчинд байсан бэлэн бэлдсэн будаагаа агшаагаад, Гэрийхээ үүдэнд ирэхдээ утаснаасаа машиныхаа гражийг онгойлгоод, Тэгснээ лэкцээ заахдаа утсаа аваад wireless дээр хэрэгжүүлсэн микропоны програмаа асаагаад ярингуут Тухайн лекцийн танхмийн чанга яригч нар багшийн дууг давтан цуурайтаал гэх мэт.
Эдгээр зүйл нь Монголд аль хэдийн нэвтрээд биеллээ олсон зүйл гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх шиг байгаад гол учир нь байна.
Би өөрийхөө мэргэжлийг магтах гээгүй. Гэхдээ бидний мэргэжлийн таньдаг мэддэг найз багш нар маань энэ талаар аль хэдийн хийгээд туршаад гүйцэтгээд бэлэн болгосон ба тэдний бүтээл нь хараахан олон нийтэд танигдаж амжаагүй байгаа юм болуу л гэж бодож санагдаж байнам.
Хамгийн энгийн загварийн nokia3310 зэрэг загваруудыг ашиглан түүнд энгийн авсаархан Микро контроллер суулган зөвхөн тухайн гэрийн эзний илгээсэн зурвас командыг ашиглан юу л бол юуг ямар ч зүйлийг зайнаас удирдах бололцоотой.
Энэ талаар хийсэн төсөл дифломын ажил хийсэн хийгдсэн бүтээлүүд бий бөлгөө.
Мөн цаашилбал одоогийн ухаалаг Smart Phone гэж нэрлэгдэх утаснуудыг програмчлах ур чадвартай мэргэжилтнүүд манай сургуульд болон төгсөгчид гээд зөндөө найзууд маань бий бөлгөө. Тиймээс дээрхи асуудал нь алга урвуулхын төдий зүйл гэж сэтгэж байна.
Харин технологийн дэвшлийн хувьд асар хурдацтай байгаа нь сайн хэрэг юм.
энэ талаар чадвал дараа дэлгэрэнгүй оруулхыг бодно.

Tuesday, November 3, 2009

Эхний хэсэг нь өмнөх бичлэгтэй холбоотой сүүлийн хэсэг шинэ бичлэг байна даа

Миний өмнөх бичлэгийн гол хэлэх гээд байсан зүйл маань хөдөлгөөний дутагдалд орж болохгүйшүү гэсэн санаа байлаа, багштай санаа нийлж байна ухамсараараа биеийн тамирын дасгал хийвэл тэр нь эрүүл мэндэд тустай байх. Өмнөх бичлэгийн маань VISion: Өглөө 10хан минут дасгал хийхэд гайхамшигийг бүтээхгүй ч гайхамшигийг бүтээхэд саад болох НЭГ балай зүйлийг үгүй хийж магадгүй!!! Ер нь бол гадарлаж байгаа биздээ. Гадарлахгүй байгаа бол ичиж, нэрэлхэлгүй чөлөөтэй асуугаарай нтр хэхэ сүүлийн хэсэг нь VIsion-ний хэсэгт орохгүйшүү ЯАГААД гэвэл vision товч байх ёстой гэж багш хэлсэн :).

За сүүлийн хэсэг эхэлж байна даа. Ер нь бол багш соёл иргэншлээр бөмбөгдөж байноо, яг ярихад зөндөө юмнаас асар жаахан мэдээлэл нь надад тогтож, жаахан жаахан юм л тусгаж авч байнадоо, тэгэхдээ жаахан юм тусгаж авч байна гэдэгчин би БайГаа гэсэн үгшд хэхэ ЯАГААД ВЭ гэвэл  " Бусдын үгийг сонсоод байгаа хэрнээ тусгаж ойлгодоггүй хүн таг дүлийтэй ижил. «Байгаа мөртлөө байхгүй» хүмүүс гэгдэгчид чухамдаа тэд л болой " гэж Хераклит гэдэг өвөө хэлсэн байсан. Сонирхол нь авалзаж байгаа оюуНтанууд бол сайн тогтоож авч байгаа байх, зарим нэг хүмүүс нь өмнөх орой нь хичээл хийсэн хийгээгүй өөр зүйл хийсэн эсвэл дандаа мэддэг юмийг нь яриад байгаа, заримд нь бүр огт сонирхолгүй байгаа гэсэн шалтгаанаар зарим нэг нь дуг хийж байгаа харагданлээ. Тэр хүмүүс буруугүйэ энэ боловсролын систем л буруутай МӨн үү БИш үү. За тэр яахав  нэг зүйл жаахан сонин байнаа багш лекцээ яриад л байж байх үедээ эмгэнэлтэй, шатаж дампуурсан, уур хүрдэг зүйлийнхээ талаар ярихад оюутнуудын ихэнх нь ЯАГААД түс хийтэл инээгээд байдгийн болоо айн? Өөр тивд мэндэлж өссөн оюутнууд яадаг бол? Хичээлийн талаарх бичлэг гэсэнчин оюутан унтсан, оюутан инээсэн гээд яриад байна уу тэгвэл та жаахан тэвчээртэй хэхэ . Тэгээд байнаа Богд хааны 2хон машин мөргөлдсөн гэсэн тэ энэчин одоо осолшдээ тэ тэгэхдээ л инээдтэй тэ хэхэхэ ЯАГААД мөргөлдчихдөг байнаа айн хэхэ? Багш болохоор тэгэлгүйдээ монголчууд барьж байсымчин гэж халит хэлж байхшиг байсан энэ одоо яг ямар утга агуулгатай үг вэ? Бас ч яг ингэж хэлж болох болуу айн? Тэгэхдээ монголд л ганцхан ийм тохиолдол гарсан тэгээд тэр 2 тэргийг нь монголчууд барьж байсын бол ... хэхэ мэдкүмөө. Нээрээ тэгээд багшаа ЯАГААД сунаж мөргөхийг олон хийвэл нуруунд муу гэж, миний хувьд хар, цагаан ухаанаар бодоход жаахан худлаа юмшигээ. Тэгэхдээ  татаж унатлаа мөргөвөл ч нуруу нь маргааш нь булгараад нуруу нь тасрах гэж байгаа юмшиг өвдөх л байх л даа тэгэхдээ багш энэ утгаар хэлээгүй нь мэдээж.
Энэ удаагийн бичлэгийн  VIsion: Why is why байлаа. Нээрээ нэг юм хэлэхэд бие даалтны цаг дээр хүүхдүүд суухгүй байгаа нь хичээлтэй болоод л суухгүй байгаа хүүхдүүд олон байгаа байх гэж бодож байна.

Sunday, November 1, 2009

cs200 үзэж буй найзууддаа

Бие даалт 3 -г нэг иймэрхүү хийж болхын. Санаа авна биз
татах

Исламын шашин талаар орсон лекцний сэтгэгдэл


За энэ сэтгэгдлээ бичий гэж бодсоор байтал цаг хугацаа урсан өнгөрчээ. Энэ шашингаас авах ч юм байна хаях ч юм байна даа. Надад нэг зүйл их таалагдлаа САЛАТ гэгч эд. Өнөө үед мэдлэг, мэдээлэл, мөнгө, дүн :)  зэрэг янз бүрийн шалтгаанаар өдөржин, шөнөжин компьютерийн ард суудаг хүмүүсд ер нь тэгээд юуны ч бай ард сууж байгаа хүмүүст энэ өдөрт 5 удаа хийдэг зүйл нь маш хэрэгтэй санагдмой. Эхлээд хүмүүс өдөрт яахав хэд хэд суниагаад байдаг юмшиг, сүүлрүүгээ улаараад бүх ажлаа дуусаад босохдоо л суниадаг болчдог юмшиг байгаан энэ чинь л буруудаа. Оюуны хөдөлмөр, бие мах бодийн хөдөлмөр 2-г хослуулж байж л хүн сайхан амьдармой. Тэгээд юуны төлөө ингэж улааран суудгийг нь би таашгүй, би ер нь шашны талаар маруухан мэдлэг мэдээлэлтэй явдаг хүн л дээ исламын шашны талаарх лекц орж байхад би ингэж бодож суулаашд " исламын шашинтай хүмүүс өдөрт 5 удаа дасгал хийдэг, 1 хийхдээ 10 мин хийдэг гэхээр хангалттай дасгал хийчихийн байна. Ислам шашинтай хүмүүс нуруу нугасны өвчтэй болох магадлал бага юм байна гэж ". ХЭхэ хэтэрхий жаахан зүйлийг дэвийлгэж байна уу. Тэгэхдээ яг ярихын бол бүх л том зүйл жижиг зүйлээс л тогтдогмой.
За тэгээд бас исламчууд мацаг сайн баридаг гэж байгаа. Энэ хэдийг дүгнээд байхад маш алсын хараатай наасан. Тэгэхдээ СОлОнгоСчуудыг барахгүйлдээ хүнтэй мэндлэх болгондоо бөхөлзөн нурууны дасгал хийж байдаг хүмүүсийг яаж барахав. Солонгос хүмүүсийн эрх дарх, эрх мэдэлтэй, эд баяглагтай хүмүүс нь л гүзээтэй байдаг гэсэн тэр хүмүүстэй мэндлэхдээ бөхөлзөх өнцөг нь улам ихсэж байдаг гэсэн хэхэ Манай ахын гүзээ аягүй том саяхан солонгост аялаад ирсийн,  солонгосчууд аль тулах цэг хүртлээ бөхөлзөж байсан гэсэн хэхэ. За тэр солонгос яахав.

Аан нээрээ тэр САМОЛичууд гэж сайхан гарууд байнаа. Саяхан тэр далайн дээрэмчидээрээ алдартай САмоличуудчин Францын цэргийн усан онгоцыг мэдэлгүй дээрэмдэх гэж байгаад баригдсан гэсэн :)

Тэгээд тэр шашныхаа төлөө үхвэл баярладаг хүмүүсийн ерөнхий масс зорилго гэж яг юу байгаа болоо. Бас л сонинч юмшиг, бас сонин биш ч юмшиг байнадаа.