За өчдөрийн SS218 -н лекцийн талаар өөрийн сэтгэгдэлийг оруулы гэж бодлоо.
Миний хувьд өмнөх өдөр нь жоохон нойр муутай байсныг хэлхүү зарим нэг унтсан хүн гэдэгт нь багтах байх л даа. Тэгхээр гол зүйл нь юу вэ гэвэл Багшийн ярьсан солонгосын тухай зүйрлэлийг нь сонсч суулаа.
Юун тухай вэ гэвэл. Өндөр хөгжилтэй орнуудад гар утаснаасаа гэр ахуйн бараагаа удирдаал.
Жишээлбэл: Ажил дээрээ байхдаа утаснаасаа будаа агшаагчинд байсан бэлэн бэлдсэн будаагаа агшаагаад, Гэрийхээ үүдэнд ирэхдээ утаснаасаа машиныхаа гражийг онгойлгоод, Тэгснээ лэкцээ заахдаа утсаа аваад wireless дээр хэрэгжүүлсэн микропоны програмаа асаагаад ярингуут Тухайн лекцийн танхмийн чанга яригч нар багшийн дууг давтан цуурайтаал гэх мэт.
Эдгээр зүйл нь Монголд аль хэдийн нэвтрээд биеллээ олсон зүйл гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх шиг байгаад гол учир нь байна.
Би өөрийхөө мэргэжлийг магтах гээгүй. Гэхдээ бидний мэргэжлийн таньдаг мэддэг найз багш нар маань энэ талаар аль хэдийн хийгээд туршаад гүйцэтгээд бэлэн болгосон ба тэдний бүтээл нь хараахан олон нийтэд танигдаж амжаагүй байгаа юм болуу л гэж бодож санагдаж байнам.
Хамгийн энгийн загварийн nokia3310 зэрэг загваруудыг ашиглан түүнд энгийн авсаархан Микро контроллер суулган зөвхөн тухайн гэрийн эзний илгээсэн зурвас командыг ашиглан юу л бол юуг ямар ч зүйлийг зайнаас удирдах бололцоотой.
Энэ талаар хийсэн төсөл дифломын ажил хийсэн хийгдсэн бүтээлүүд бий бөлгөө.
Мөн цаашилбал одоогийн ухаалаг Smart Phone гэж нэрлэгдэх утаснуудыг програмчлах ур чадвартай мэргэжилтнүүд манай сургуульд болон төгсөгчид гээд зөндөө найзууд маань бий бөлгөө. Тиймээс дээрхи асуудал нь алга урвуулхын төдий зүйл гэж сэтгэж байна.
Харин технологийн дэвшлийн хувьд асар хурдацтай байгаа нь сайн хэрэг юм.
энэ талаар чадвал дараа дэлгэрэнгүй оруулхыг бодно.
No comments:
Post a Comment