Saturday, November 7, 2009

Time Mashine


Үүнийг үзэн суугаа уншигч авхайд энэ өдрийн мэндийг хүргье. Магадгүй түүх гэдэг цаг хугацааны машинд суугаад заавал өнгөрсөнд зорьчих биш Төсөөлөл гэдэг цаг хугацааны машинд суугаад ирээдүй рүү хамтдаа аяалцгаая.
     Цаг хугацааны талаар бага ч атугай эрэгцүүлий гэж бодлоо.
Жюль Верний зохиолыг мэдэхгүй хүн үгүй байх. Түүний биелэгдээгүй зохиол гэж байхгуй байх. Цаг хугацааны бодит биелэлийг урьдаас харан уран сайхнаар гайхалтай дүрслэх хүн түүнээс өөр байхгуй байх. Гэхдээ түүний зохиол дээр гардаг Гайхамшигтэй Натиулус хөлөг онгоц одоог хүртэл хийгдээгүй нь хүн төрлөхтний одоогий соёл иргэншлийн хөгжлийг ичээх шиг.
    Түүний бичсэнээр: Гайхалтай Натиулус усанд шумбагч хөлөг онгоц нь далайн нүүрснээс цахилгаан гарган авдаг.
Далайн гүний хэдэн мянган тонн атмосперийн даралтийг даадаг. Яаж вэ гэхээр энгийн ган төмрөөр хуягийг нь хийхдээ Т хэлбэрийн болгож хоёр давхар хуягласан. Ингэж хийсэн бүрхүүлийн даралтыг тэсвэрлэх чадвар нь гайхалтай сайн гээл. Нэг ёсондоо Шинжлэх ухааны асар нарийн мэдлэгтэй байсан нь харагддаг.
Цаашилбал: Натиулус шумбагч хөлөг онгоц нь цахилгаан хамгаалалттай. Гэж гардаг. нэг удаа далайн дундах арал дээр гараад зэрлэг омгийхноос зугтаан хөлөгтөө ирхэд тэд орж ирж чадахгуй шидэгдэж байгаа тухай бичсэн байсан нь Цахилгааны мөн чанрыг хүн төрлөхтөн мэдээгүй байхад таниулсан гэлтэй.
Ахиад цаашилбал: Гайхалтай хөлөг онгоц нь нэгэн том номын сантай (Одоогийн шумбагчин дотор тийм том номын сан байхгуй л дээ) ханан талдаа Болроор хийсэн шилэн цонхтой. Далайн харанхуй гүний нууцыг тайлах мэт урьд өмнө байгаагүй сонин амьтадыг цонхоор бишрэн харж байлаа гэж гардаг нь Тэр үед зөвхөн далайн эрэг орчмын гүехэн хэсэг дээр байсан амьтадын тухай мэдлэгтэй байх үед далайн гүний амьтадын тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг нь бүр гайхалтай.
    Гол нь дээрхи биш л дээ. Энэ алдарт зохиолчийн бичсэн зүйлсд биелэгдээгүй мөрөөдөл гэж байхгуй бөгөөд ирээдүйг гар дээрээ байгаа юм шиг дэлгэн үзүүлсэн нь түүнийг нэг ёсны ирээдүйн ҮЗМЭРЧ байсныг харуулдаг.
  Тэгхээр ирээдүйд юу юу байхыг урьдаас таамаглан мэдэж чаддаг энэ сонин авьяас үнэхээр байдаг бол бидэнд цаг хугацааг мэдэж болно гэдгийг нэг ёсондоо баталж байна.
                                                                                             үргэлжлэлийг тун удахгуй...

Мөнхийн хөдөлгүүр:
  Их л сүрхий мэдлэгтэй хүмүүс ингэж ярьхыг хальт сонссын. Дөрөөлж байгаад ярьнаа гэж.
 За тэгхээр байнаа Одоогийн бидний сэтгээд байгаа 3 хэмжээс (3D хуурмаг огторгуй) огторгуйд дээр + (plus) цаг хугацааг (time) оролцуулаад 4D буюу Бодит огторгуй болдын гэсэн.
 Дотор нь задалбал. Нэг хэмжээст нь Цэг
                                   Хоёр болхоор Шулуун
                                   Гурав болхоор Огторгуй гээд байгаа. Яаг үнэндээ Огторгуйн геометр гэдэг чинь энэнээс шаал өөр байдаг байхгуй юу.
Худлаа өөрснийхөө Дөрвөлжин хананы сэтгэлгээрээр сэтгэцэн.
Манай уламжлалт сэтгэлгээгээр бол. Өнөөх Туйлын координат систем билүү Цлиндр хэлбэрийн Координатын систем байнаа. Тэрнээс шаал өөр/*  :-) */ Бөмбөрцөг координатын систем байдаг байхгуй юу. Энштэйны Харцангуй онолоор бол бүхий л зүйл харьцангуй гээд байгаа. Цаг хугацаа ч бас харьцангуй. Тайлбарлавал. Би нээх сүртэй жижиг сансрын хөлгөөр өөрийгөө мааш жижигхэн хэдхэн грамм болгож хувиргаад гэрлийн хурдаар дөххүйц хурдаар нисжээдэг байхгуй юу. Тэгсэн яасан миний масс хэвийнхээсээ хэдэн сая дахин  (за байз томьёог нь мартчиж)  ихсээд Хэвийнхээсээ хэд дахин сунаад бараг одоогийн би ямар хэмжээтэй тэрэн шигээ болчдын гээл үү. Тэгээд гол нь энэ биш л дээ. Юу вэ гэхээр Хэрэв би яаг одоо дэлхийгээс хөлгөндөө суугаад хамгийн ойр одлуу нисч очоод очиж л дээ. Тэгээл миний хувьд гэлийн хурдаар ниссэн болхоор надад ямар ч цаг хугацаа өнгөрөөгүй ердөө л дэлхийгээс гарлаа Хамгийн ойрхон одны дагуул гариг дээр буулаа. Тэгээд нэг чулуу өшиглөөд нэг атга шороо авчаад буцаад дэлхийдээ ирсэн чинь яасан аль хэдийн дэлхий бараг сөнчихсөн байвал яахуу? Би үнэндээ секундч болоогүй буцаад ирсийшд.
 Цаг хугацааны мөн чанар нь Энштейны харьцангуйн хуулиар өндөр хурдттай хөдлөх биед удааширан бараг зогсож. Асар бага хурддтай хөдлөх биед бараг одоогийн хэвийн хэмжээний үйлчлэл үзүүлдэг гэж үздэг. Тэгхээр бидний туйлийн үнэн гэж шахуу үзээд байдаг цаг хугацаа маань ердөө харьцангуй болоод хувирчдаг юм байжээ.
    Тэгсэн толгойд нэг ийм бодол гялс гээд ороод ирдийн байна. (яг ч миний ч бодол биш л дээ)
Манай алдарт цөмын физикч Академич Намсрайн онолоор бол Хэрвээ тэр муу Эйнштейны хурданаас илүү хурдаар биеийг хөдөлгөчүүл яадын гэсэн бодол орж л дээ.
Тэгээд яахав сэтгээд үзий л даа. байж болох ч юм билүү?
   Хурдыг юугаар тэмдэглэгдэг билээ? аа тийн V;
тэгхээр одоогийн цаг хугацааны нөхцөлд бие хөдөлж байгаа гэе.
 V - const; ->THEN ->  time ~ continue болж таарах нь. /*Хэвийн хурдттай нөхцөлд цаг хугацаа хэвийн */
 V ~ c ; -> THEN -> time ~ 0 (zero) /* Цаг хугацаа ойролцоо тэг болж хувирна*/
Одоо Намсрай гуйхаар үзвэл.
V > c; ->THEN -> time ~ (inversetime) /* Цаг хугацаа ойролцоогоор буцаад ухарна */
Хоо. Бид юунд хүрчихвээ. Цаг хугацааг буцаагаад хумих нөхцөл энд гараад ирэх нь энүү дээ.
Хэрвээ бид үнэхээр гэрлийн хурднаас илүү хурдаар хөдлөөд эхэлбэл яах вэ?
Бид өнгөрсөндөө очиж  болох нь ээ. Энэ арай гүй ч байж болхын. Гэхдээ л сонин.
Эрдэмтэд Мөнхийн хөдөлгүүр хийх гэж их оролдсон доо. Даанч түүний ашигт Үйлийн коэффицэнт нь 1 бүхлээс илүү байж чаддаггүй юм. Харин дээрхи анализ нь Орчлон ертөнц өөрөө бүхэлдээ мөнхийн хөдөлгүүр гэдгийг хараалууд байх шиг.
    Магадгүй түүхч хүмүүс Энэ том мөнхийн хөдөлгүүрийн ганц араа эрэг шургийг нь л хараад байнуу даа гэж бодхын.
        Их тэсрэлтийн онолоор орчлон ертөнц ердөө нэг муу цэгээс үүссийн гээд байгаа биз.
Юу вэ гэхээр Манай цэг гэдэг нөхөр чинь тооны ухаанд хэдий үеээс ч билээ их хожуу орж ирсийн гэсэн. Би лекцээ сайн санахгуй байна.
   Их сонин тоо. Яагаад вэ гэхээр нэг ёсондоо хэмжээсгүй зүйлийг илэрхийлдэг хэмжигдэхүүн.
Цэгийг хэмжиж болохгуй. Гэхдээ түүнийг байгаа мэдэж болно.
Гэтэл түүнд бидний ертөнц бүхэлдээ багтаж байсан гэхээр. Гөө мөн төсөөлхөд бэрхээ.
Гэхдээ бөмбөрцөг тооллын хуьд дээр нь цаг хугацаагүйгээр бодвол боломжтой л доо.
Яагаад вэ гэхээр дээр цаг хугацааг туулийн биш гэдгийг нь Энштейн баталцийшд.
  Бидний төсөөллийн мөн чанар нь бодит зүйлийг сэтгээд түүндээ хөтлөгдөөд жинхэн бодит үнэнийг харахгуй байгаад л оршино.
 Нэгэн жишээ дурьдвал. Юу вэ гэхээр одоогийн бидний нарны систем хэдэн сая гэрлийн жилийн тэртээх Манай галактикийн дундах Хар нүхэнд татагдахдаа түүний харьцангуй үйлчлэл нь гэрлийн хурдаар үйлчлэлцэнэ гэвэл магадгүй боломжгүй үзэгдэл юм.
90 ээд билүү 70 аад оны үед таамагласан физикийн онолын таамаглалд Тао буюу графитацийн бөөмийг байх ёстой гээд хайгаад судлаад одоо хүртэл нээж чадаагүй л байна.
Юу вэ гэхээр энэхүү бөөм нь Өнөөх Их нэгдлийн онолоор бол /*Орчон ертөнцийн дөрвөн тулгуур хуулийг нэгтгэсэн суурь онол*/ цаг хугацаанаас үл хамааран шилжих чадвартай эд гэж үзээд байгаа. Тэгхээр энэ аврага биетүүд гэрлийн жилээр үйлчлэлцдэг гэж ойлгож болохгуйг харуулдаг. Үнэндээ бол Намсрай гуайн онолыг шууд утгаар нь батлаад байгаа хэрэг л дээ.

   Амьдарлын цар хүрээ: 
За тэгхээр бидний амьдрах цэнхэр дэлхийгээс өөр гариг дээр амьдрал байгаа болов уу гэж хүн болгон шахуу боддог байх.
  Миний бодлоор Бархасбад, Санчир гээд аврага хийн гариг дээр амьдрал байгаа бол нэг иймэрхүү таамаглал байнаа.
 Юу вэ гэхээр: Их салхитай үед хоёр байшингийн хоорондох аркаар гархад дунд нь ямар ч салхигүй нам гүм байдаг даа.
 Үүнтэй ижилээр Санчирийн хэдэн зуун километр үргэлжлэх атмосферийн даралтын гүнд нь магадгүй иймэрхүү тохиолдлоор бүрхүүл үүсчихсэн түүний дотор талд нь хэвийн бидний дэлхий дээр байдаг шиг даралттай. Орчин нь ионоор дүүрэн. Юу л бол юу хийсэн ямар ч цахилгаан зарцуулахгуй. Шууд орчныхоо ионжсон агаараас эрчим хүчээ авдаг.
тэнхлэгээ хурдан иргэдэг болхоор гравитацын нөлөө яг тухайн нөхцөлдөө тийм ч их биш.
  Гол нь дээрхи биш л дээ. Ер нь амьдрал үүсэх магадлал арвын 13 зэрэгтэд нэг гээд үзвэл
бидний дэлхий дээрхи хүмүүсийн тооноос төсөөлшгүй их амьдралтай гариг ертөнц дүүрэн болж таардаг. Заавал дүүрэн устай Наранд ойрхон жижигхэн. Таталцлын хүч багатай.
Сансрын нөлөөнөөс ангид тийм нөхцөл бүрдсэн гариг дээр л амьдрал үүснэ гэж ойлгож болохгуй юм.
  Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар хүхрээр хоололдог нялцгай биётүүд далайн гүнд байдаг гэсэн. Тэдний амьдралын нөхцөл нь анх дэлхий улаан магмаар дүүрэн байх үед тэдгээр амьтад түүнээс ялгарах хүхрийн хийгээр хоололдог байсан байж таардаг.
 Яваандаа дэлхийд агаар мандал бий болсноор тэрхүү амьд биетүүдийн амьдралын орчин устсан гэж үздэг. Тэгхээр ямар ч гариг дээр түүнд таарсан амьдрал оршин байх нь боломжтой юм.
   Одон орончид нэгэн тооцоолол гаргаж л дээ. Тэгсэн манай нарны систем тооцоо ёсоор 10 гаригтай байх ёстой гэж гарч л дээ. Үнэндээ бидний нээснээр 9 гариг л байдаг шүү дээ.
Би сайн санахгуй байна. Одоогоос 2 жилийн өмнө Дэлхий Вангийн цаана Нэгэн аврага том гариг илрүүлсэн юм билээ. Түүний хэмжээ нь Бархасбадиас том. Гадаргуу нь бүхэлдээ мөсөөр хучигдсан. Нарны гэрэл бараг хүрдэггүй болхоор Эрдэмтэд нээх гэж удсан байж магадгүй юм.
 Гэхдээ хамгийн сонирхолтой нь. Тэрхүү аврага том мөсөн бүрхүүлт гариг нь Өөр нарны системийн гариг ч гэж үздийн билээ. Хэмжээгээрээ асар том болхоор Хоёр нарны системийн аль илүү татсан талруу нь хэлбийдэг гэж үзээд байгаа. Нэг хэсэг эрдэмтдийн сонирхлыг их татсан. Одоогоор яаж байгааг сайн мэдэхгүй байна.
    Жюль Верний зохиол дээр гардаг даа. Хойд туйльд нэгэн халуун галт уул байдаг. Түүний дэргэдэх нэгэн жижиг омог галт уулын нөлөөгөөр хувцас өмсдөггүй. гэж байгаа.
Үүнтэй ижилхэн тэрхүү гаригийн гүнд амьдрал байхгуй гэх газаргүй юм.

   Үл мэдэгдэх нисдэг биет: 
Энэ сэдвээр олон хүн залхтлаа ярьж бараг улиг болсон болуу. Гэхдээ би өөрийн төсөөллийг бичхийг хичээе.
  Харийхан гэхээр мөнхийн төсөөлөлд. Нарийхан биетэй. Зарим нь өндөр ч гэдийн. Зарим нь туранхай ч гэдийн.
Саваа шиг нарийхан хуруутай. Гэрэл цацруулсан л гэдийн. Явж явж Алун гоо эхийн домогт хальт гардаг даа. Тооноор шарталзсан шар хүн гэрэл цацруулсаар миний хэвлий дээр гэрлээр төөнөөд. Өглөө болхоор тооноор гараад явчихдаг гэж.
Гэхдээ Энэ зүгээр хальт жишээ шүү.
Тэгхээр яагаад заавал нисдэг таваг дугариг хэлбэртэй байдаг юм болоо.
Бидний мэдэх онгоц нь шувтан хэлбэртэй бөгөөд огцом эргэлт байхгуй. Заавал агаарт тойрч буцан эргэдэг. Үүнийг сайжруулах үүднээс байлдааны сөнөөгч онгоцны загварыг гурвалжиндуу хэлбэртэй хийсэн байдаг. Салхи зүсэх болон маневарлах чадвар өндөртэй.
Америкийн нууц байлдааны сөнөөгч нисч явахдаа чиглэлээ огцом өөрчлөн. Гурван зүгийн аль нэгтэй огцом хөдлөх чадвартай бүтээгдсэн байдаг.
Нисдэг таваг нь үүнийг гайхалтай сайн хэрэгжүүлсэн гэх ба чиглэлээ өөрийн хүссэн зүгт огцом өөрчлөн хурдлах чадвартай гэж таамаглаад байгаа.
 Мэдээж гариг хоорондын нислэгт тохирсон гэх ба Тийм хол нисхэд асар хурдан мөн асар удаан нисэх тул эрчим хүчний эх үүсвэр нь мэдээж Анти Гравитацын хөдөлгүүртэй байх ёстой гэж үздэг.
 Навчис Шаржигнахуй. Сансрын дурлал

Өнөөдөр ,, оны ,, сарын ,, өдөр сансрын 247 дугаар тойрог замаар ангараг хэмээх нэгэн гайхалтай гаригийг чиглэн манай хөлөг онгоц нисэж явлаа. Гэтэл дайсны 3 хөлөг онгоц гэнэт гарч ирэн хөлөг лүү хүчтэй довтлов. Манай хөлөг зугтаан солирын бүсэд нэвтрэн улмаар нэгэн солиртой мөргөлдөн аврал эрэн ангараг гариг дээр унаж байна.
ангаргаа ангаргаа би сугарых байна би сугарых байна. хөлөг маань гэмтсэн тул зүрхэн хавцалд газардхыг зөвшөөрнө үү.
хөлөг маань хүчтэй газардлаа. хөлөг онгоцноосоо гаран эргэн тойрныг харлаа.
Үнэхээр гайхалтай. урьд хожид хэзээ ч ийм гайхалтай зүйлийг үзэж хараагүй тул үүрд энд үлдхийг хүснэ. 

Үргэлжлэлийг тун удахгуй....

No comments:

Post a Comment