Wednesday, November 4, 2009

Сургууль байгуулаад өөрөө сурнаа

За байз 5 сурагч л элсүүлж авна. 4 хүнтэй цуг суралцнаа ганцаараа уйдаж үхэх байлгүй. Хамгийн гол нь тоо биш, мөнгө биш, кайфтай чанарын төлөө урагшаа. Энэ сурагчидыг шалгаруулж авах үзүүлэлт: худлаа ярьдаггүй, хулгай хийдэггүй, шударга, тэвчээртэй, хүсэл эрмэлзэлтэй, сонгож буй мэргэжилдээ хайртай, хошин мэдрэмжтэй,  өндөр 170-с дээш, фотокиничекний, 90 60 90 хавьцаа , эсрэг хүйстэн байх  нтр. Сүүлийн хэдэн үзүүлэлт нь миний муухан хошин мэдрэмжийн л илрэл шүү. За сургуулийн минь нэр болохоор монголдоо бараг л 2т орохоор нэр,  яагаад гэвэл Компьютер гэсэн үг орсон нэр байгаа юм " Компьютер скуул ". Энэ нэрийг авсан 2дох сургууль болохоор манай бүх оюутнууд тус бүрдээ үзүүлэлт нь тулсан компьютерүүдтэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. За та манай сургуулийг яагаад сонгох вэ гэвэл манайд та яг сонгосон мэргэжлийнхээ дагуу л хичээлүүдийг судлах болно. Нэг улиралд та хамгийн ихдээ 3 хичээл л  судлана. Тэр улиралдаа та тэр 3 хичээлээ орой болгон ЗҮйдэлж байх болно :) . Дүн мүнд санаа зоволтгүй, цөөхөн мэргэжлийн чухал хичээлүүд, угаасаа мэргэжилдээ хайртай хүмүүс, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс орж ирсэн болохоор та гайхалтай үр дүнтэй суралцах тул дүн гэгч эдийн төлөө сурахгүй гэсэн үг юм. За миний сургуулийг мэргэжлийн сургуультай төстэйн байна гэж бодож байна уу айн тэгвэл цаашаа ялгаа нь гарна байх гэж энэ сургуулийн захиралд найдаж байна. Багш нарын хувьд хэн мэрийж байна, хэн хүсэл эрмэлзэлтэй, хэн сайн хүүхэд вэ гэдгийг мэддэг зөн билэгтэй багш нар байх болно. Тэр багш нарыг халтуур хийлгэхээргүй цалинжуулах тул тэд та нарын төлөө анхаарал сайн тавих болно. Та нар судалж буй зүйлээ орой болгон зүйдэлж байгаа болохоор шалгалт өгөх хэрэггүй цаас цагны гарз. Манай сургуулийн эрхэм зорилго бол цаг гэгч эхлэл ч үгүй төгсгөл ч үгүй эдийг асар үр ашигтай зарцуулах. Манай сургуулийг төгсөгчидийн сайхан амьдрах баталгаа манай vision д гол санаа нь агуулагдаж байгаа. Манай сургуулийн vision is : Time is money, money is honey.

No comments:

Post a Comment