За тэгхээр нилээн хэсэг хугацаанд блогтоо бичлэг оруулсангүй.
Дүн мүн дөхөөд ч тэр ү. Гэхдээ би дүн мүн гэж хөөж үзээгүй болхоор 15-16 долоо хоног надаас холуур өнгөрөх байхөө гэж.
Тэгхээр яг одоогоор ихэнх хүүхдүүд энэ хоёр долоо хоног дүн рүү л явж байгаа байх гэж бодож байна. Дараа нь шалгалт шалгалт шалгалт. Тэгээд нэг сайхан сэтгэл амар амрах шахна.
Юу юугүй шинэ жил болохнээ. Ологтой ч цас орчихгуй. Ологтой ч хүйтэрчихгүй.
Бид хаашаа явна вэ гэж? үүнийг өөрөөсөө эхлээд асуулаа.
Миний оюун санаа хаашаа явна вэ? гэж.
Шөнийн одот чуулганыг хараад эцэс төгсгөлгүй зэрэглээтсэн ар араасаа урсан өнгөрөх гоё гоё бодлуудаар аялаал.
Бусдын хийж чадаагүй хүрч чадаагүй зүйлийг хийж хүрч мөрөөдөж суугаад л баймаар.
Та бүхэн миний бичсэн цаг хугацааны талаархи бичлэгийг сонирхсон байх.
Бид ухран урагшлаж буй цаг хугацааны нэгхэн агшинд ирээдүй өнгөрсний дунд л зогсож байдаг.
Та өнгөрсөнд амьдарч байна уу? эсвэл угтан ирэх ирээдүйд амдарч байна уу?
Би хувьдаа эдгээрийн алинд нь ч үл найдан өөрийн зогсож буй цаг хугацаандаа амьдархыг хичээсээр ирсэн.
Нэгэн найз маань надаас: хэрвээ тусламж гуйгаад ямар нэг зүйл асуувал - Өөрийн юу хийж байсан бүгдийг орхиод би түүнд тусалхыг хичээдэг. Ингэснээр би юу ч алдахгуй. Магадгүй бусад хүн намайг чи өөрийгөө гаргуунд нь гаргалаа л гэж хэлэх байх. Гэхдээ Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг шиг хариуд нь би тэр хүний мэдэж чадаагүйг мэдэж сурч чадаагүйг сурдаг.
Би жаал одоо өөрийгөө ярьмаар санагдлаа.
Арван жилдээ би бусдаас илүү зүйл нэг ч байгаагүй.
Гэхдээ бүгд надаас хийж чадахгуй зүйлээ асуудаг байсан. Би түүнийг мэдэхгүй ч тухайн үед нь биш юмаа гэхэд дараа нь заавал хэлж өгдөг.
Би өөрийн сайндаа 10 жилээ сайн төгсөж их сургуульд ороогүй.
Би өөрийн найз нөхдийн ачаар их сургуульд амжилттэй элссэн.
Хэрэв тэд надаас ямар нэг зүйл хэзээ ч асуудаггүй байсан бол. Хэрэв тэд надаас тусламж гуйдаггүй байсан бол. Хэрэв тэд баяр баясал зовлон гунигаа надтай хуваалцдаггүй байсан бол
Би өдийд ингээд сууж байхгуй байсан болвуу гэж боддог.
Магадгүй найз нар маань тухайн үед элсэлтийн шалгалт гээд бэлдээд явж байдаг байсан бол
би хувьдаа компьютерийн тоглоом эргүүлээл явж байлаа. Дүү нартаа хэлхэд тэгэж болохгуй шүү!!!
Манай ангиас 3 хүүхэд л их сургуульд элсэж чадаагүй л дээ.
Одоогийн шалгалтын тест гэхч зүйл байгаагүйсэн бол би хувьдаа бараг тэнцэхгүй байсан болвуу.
Яагаад гэхээр бодлогыг бодож хариуг нь гаргаснаас хариунаас нь хараад боломжит хувилбарыг нь сонгоод орлуулж бодхоор хамаагүй хурдан хариуг нь олж чаддаг байсан болхоор нээх хэцүү биш байсан болвуу.
Хүн болгон л анх сургуульд орж дараа нь их сургуульд явж хүнээс дутхааргүй сайхан амьдархыг л хүсч мөрөөдөж тэмүүлдэг.
Миний амьдарлын зорилого үүнтэй л ижил. Гэхдээ жоохон илүү нь
Би арай өөр замаар явж
гичгээгүй талаар алхаж
очоогүй газар үзэж
Хүрээгүй мэдлэгийг нээнэ л гэж боддог. :-)
Орсууд сансарт, Америкчууд саранд гархыг хүсч байсан бол би тэдний хүрч чадаагүй зүйлсийг бодож
нээж чадаагүй зүйлсийг өөрийн оюундаа нээхийг хичээдэг.
Магадгүй орчлон ертөнцийг хүмүүс хягааргүй л гэж хэлэх байх.
Эсэргээр нь би хягаартэй гээд хэлчихвэл тэнэг мангараараа дуудуулах байх.
Тэртээ дээр үед филисофчдийн дүгнэлтээр орчлон ертөнц хягаартай. тэр нь нэгэн бүрхүүлд байдаг гэж үздэг байсан. Гэхдээ Коперник манай ертөнц үнэхээр хягаартай л бол аялан ирж буй солир хязгаарт нь хүрээд сөнөх ёстой гэж ажиглаж л дээ. Гэхдээ тэрний санаснаар болсонгүй. Солир нарнын хажуугаар өнгөрөөл явчихсан.
Мэлхий намагнаасаа өөр газар байхгуй гэж үздэг шиг. Бид үзсэн мэдсэнээсээ өөр газрыг зах хязгаартай гэж хэлдэг л дээ.
Тэгвэл тэр хягааргүй гэж хэлээд байгаа зүйл нь хаа нэгтээ очоод замхрана гэдгийг даанч үл мэднэ.
Үүн шиг одоо байгаа зүйлээ арай өөрөөр сайжруулан хийж өөрийн ая тухын төлөө шинийг хийж бүтээн зохиосоор л байна.
Энэ нь магадгүй ирээдүйн гахайлтай зүйлс рүү хүрхэд нэг алхам ойртуулж байгаа ч Бидний амьдрах орчныг нэг алхмаар хумьсаар л байна.
Бид ирээдүйн сайн сайхан амьдарал руу алхаж байна уу? Бид ирээдүйн мөхөж буй ертөнц рүү алхаж байна уу гэдгийг хараад хэлхэд бэрх.
Хэрэв ирээдүйн сайн сайхны төлөө дэнчин тавиад чи тэр Шевцарт баригдаж байгаа хурдасгуурыг барьхыг дэмжиж байна уу гэвэл би хувьдаа хоёр гараа өргөөд бүхий л зүйлээ дэнчин тавиад гар сунган чадах зүйлээрээ оролцход бэлэн гэж л хэлнэ.
Яагаад гэвэл бидний мэдэхгүй шинэ зүйл. Шинэ мэдлэг. Шинэ ертөнц.
Төсөөлхөд ч бэрх зүйлсийн оньсогыг тайлхад туслах түлхүүр болхоор би түүнийг дэмжинэ.
Магадгүй тэрнээс чинь болоод дэлхий бүү хэл манай ертөнц мөхөж мэдэнэ шүү дээ гэж хэлэх байх.
Тэгвэл би эсэргээрээ бидний ертөнцийн оршин тогтнох үндэс болох галактын төвд хар нүх л байдаг шүү дээ гэх байсан байх. Энэ зүгээр тоглоом л доо. Үүнийг хэн ч баталж эсвэл няцааж хэзээ ч чадахгуй.
Бид хаа нэгтээ явхын тулд очих замаа мэддэг байх хэрэгтэй. Очих замаа мэдэхгүй бол түүнийг олж мэдэх нь зайлшгүй билээ.
Бид хаа нэгтээ хүрхээсээ өмнө хаана амьдардагаа бодох нь чухал.
Би хаана амьдарч байна вэ?
Дэлхий хэмээх гариг дээр хуурмаг тооллын системд хуурмаг цаг хугацааны будлиан дунд амьдарч байна. Санамсаргүй чухал нээлт эсвэл орон зайн хаалга болон цаг хугацааны зангилааг олж нээвэл
Магадгүй бидний амьдарч буй газар бодит байдал дээр хуурмаг зүйлсийн бодит биелэл бизээ.
Яагаад? Үелэх систем 108 элементтэй.
Энгийн атом 108 эерэг сөрөг электронтой байх бололцоотой. Магадгүй лам нарийн эрхи 108 байдаг билүү.:-)
Гол нь дээрхи биш л дээ. Бидний ертөнц 108 зэргэлдээ ертөнцтэй гэж байж магадгүй гэж филисофчид физикчид таамагладаг. Үүнийг сонссон хэн нэгний толгой нь эргэх байх.
Гэхдээ үүнийг ойлгоход их амархан. Бодис биетэй биетэй. Тэр бодитой оршин байдаг.
Гэхдээ түүнийг ямар нэг долгион нэвтэлдэг. Рентген туяагаар харвал хоосон.
Физикт ямар ч бодис атомыг гэрэл болгоод сарниулж чаддаг. Тэгэх бололцоотой. Тэгхээр
Та бол хуурмаг ч байж ч магад.
Бидний амьдарлын эх сурвалж болсон нар одоогоос 2 тэрбум жилийн өмнөх дэлхийг одоо байгаа шиг нь гадаргын зузааныг хоёр дахин нэмэгдүүлж чадсан. Энэ юуных вэ.
Гэрлээр дамжин ирсэн энергийг ургамлын ачаар агаар,хөрс, ус болгож чадсан.
Физикт энерги хэзээ ч устаж алга болдоггүй мөнхийн зүйл болхоор Нарнаас ирсэн тэр их энерги бидний одоогийн амьдарч буй дэлхийн эзэлхүүнийг хоёр дахин нэмсэн ч юм билүү.
Гайхалтай. Хэн гэгч филисофич Бүх зүйл гэрлээс үүссэн гэдэг билээ дээ. Мартчиж.
Бас нэг нь шороо. Пифагор болхоор тооноос ч гэдийн.
Гол нь бидний ирсэн зам дээрхи бол бидний явсан зам ч бас дээрхитэй ижил байх болвуу.
Ялгаатай нь бид өмнөх үеийхнийхээ хийснийг бараг л давтан арай өөрөөр явж байгаад л орших байх.
Чийдэнг бид хэдэн ч удаа сайжруулан хийв.
Тооны машин явсаар байгаад одоогийн комьютер болчлоо.
Ирээдүйд бидний эргэн тойронд бодлоор дамжин удирддагддаг болох байх.
Аз жаргалтай төгсгөл гэдэг шиг бид өөрснийхөө аз жаргалын төлөө л урсан өнгөрөх цаг хугацааны үргэлжлэл рүү бид ирээдүй рүү явж байгаа.
Би нэг сансрын хөлөг хийгээд сансраар аялаал явж байж л дээ.
Тэгсэн нэг яг дэлхий шиг нэгэн гариг дээр очлоо. Яг бүх л зүйл нь дэлхий, нар, ус, газар, бүр түүн дээр амьдардаг хүн нь хүртэл бидэнтэй ижил гээд боддоо.
Тэгээл би тэр гариг дээр буугаад явсаар байгаад өөртэйгөө таарсан. Энэ хар дарсан зүүд биш
Энэ зүүд зэрэглээ биш. Бидэндтэй ижилхэн амьдрал бидний яг эсрэг талд бидэндтэй хэзээ ч уулзхааргүй газар толин тусгал мэт биднийг дуурайн оршдог. Энэ бол физикийн нээлт хийгдээд батлагдсан зүйл. Би өөртэйгөө таарснаас болоод Бидний ертөнц болон Бидний толин тусгал болох ертөнц бүхэлдээ мөхөж эргээд тэг цэг буюу эхлэлийн цэгтээ ирнэ гэж таамаглал байдаг.
Энэ зүгээр ч нэг таамаглал биш юм.
Анх эрдэмтэд анти электроныг гаргаж авсан. Түүнийгээ позитрон гэж нэрэлсэн.
Анти портоныг гаргаж авсан. Тэгээд давраад анти атомыг гаргаж авсан. Гэхдээ тэд нэг л зүйлээс маш айсан. Яагаад вэ гэвэл позитрон электронтой таархаараа шууд л гэрэл цацруулаад юу ч гүй алга болж байсан. Магадгүй эхлэлийн цэгтээ очсон байх л даа.
Хэрвээ тэд анти бодисыг хийж чадаж байгаа бол. Бидэнтэй ижилхэн анти дэлхий анти галактик байхыг үгүйсгэхгүй. Бид тэдэнд хүрч болохгуй. Бид тэднийг нээж болохгуй.
Тэр анти атом бидний мэдэх атомнаас юугаараа ялгаатай вэ гэхээр. Электрон нь төвдөө. Протон нь гадуураа эргэлддэг. Түүнээс тогтсон гариг болон одод яг бидний мэдэх гариг ертөнц шиг эргэлдэх боловч туйл нь өөр. Түүнд үйлчлэх соронзон орны үйлчлэл ч бас өөр.
Эндээс юуг хэлэх вэ гэхээр бид ирээдүй рүү явж байгаа боловч бид ирээдүйг тэгтлээ хүсч мөрөөдөх юм бол бид анх байсан эхлэлийн цэгтээ эргээд очих болно.
Бүх л зүйл анхнаасаа ахиал давтагдан арай өөрөөр л өрнөж эхлэнэ.
Цаг хугацаа ирээдүй гэж юу юм бэ? аливаа процессын эхлэлээс төгсгөлийг л цаг хугацаа гэж үздэг.
Тэгхээр тэр үргэлжлэх процесс нь байхгуй бол цаг хугацаа ч байхгуй. Үнэндээ цаг хугацаа бол бодит зүйл биш гэх гээд байгаа юм. Бид ирээдүй рүү ч өнгөрсөн рүү нэгэн зэрэг л алхдаг.
Эхлэл бол төгсгөл. Төгсгөл бол эхлэл. Энэ хоёрын дунд бидний амьдрал байдаг.
Би эхлэлрүү ч биш төгсгөл рүү ч биш одоо байгаа амьралдаа л сайн сайхыг хичээх болвуу.
Энэ миний болон бидний явах зам билээ.
No comments:
Post a Comment