Saturday, June 16, 2012

АБЮ РОБОКОН 2012 ТЭМЦЭЭНИЙ Аваргууд ШИТИС-КТМС

Робокон тэмцээнийг үзэж сонирхож чих тавин суудаг олон олон оюунлаг залуучууд Тив дэлхийн өнцөг булан бүрд төдийгүй Монгол улсын маань өнцөг булан бүрт бий билээ. Тэдгээр үзэж сонсож чадаагүй залуус Хэн түрүүлсэн гэж асуухаас хэн хоёр орсон гэж асуудаггүй. Таньд би хэлье. Энэ жилийн АБЮ РОБОКООН 2012 тэмцээний үндэсний ялагч багаар ШУТИС - КТМС түрүүлж аваргийн цомоо шилжин явах туг далбаагаа эргүүлэн авлаа. Ингэснээр ШИУТИС - КТМС -н түүхэнд 4 дэх удаагаа аваргалж Дархан аврага болж байгаа юм байна. Мэдээж түрүүлсэн баг үндэсний тэмцээний тоглолтын талбайг хүлээж авдаг нь уламжлал билээ. ШУТИС-КТМС -н биеийн тамир спортын зааланд талбайгаа засан олон улсын тэмцээнд халз тоглхоор цагийн нарийн хувиарын дор бэлдэж бэлтгэж байна. Олон улсад явах багтаа урьд урьдын жилүүдэд бусад багуудийн зүгээс хүчирхэг мотор хурдан гүйцэтгэл сайтай роботуудаа бэлэглэдэг уламжлалтай билээ. Энэхүү уламжлалыг даган ШУТИС-МИС -н зүгээс ТАНАН багийн 3 роботыг ШУТИС-КТМС д ирүүлээд байгаа нь энэ. Мэдлэг оюунаа дайчлан амны билэгээс ашдын билэгийн ерөөлөөр түрүүлхийг хүсье.

No comments:

Post a Comment