Tuesday, December 1, 2009

Би хаашаа явж байна вэ, Би ирээдүй, өнгөрсөн хоёрын алинруун ч явж чадна

Хүн ер нь аливаа зүйлийг бусдын өнцгөөс харахад хэцүү өөрийхөө өнцгөөс харж бичвэл арай илүүг бичнэ шүү дээ. Тиймээс би гарчигаа бид биш би гэж өглөө. Нэгэнт би гээд өгсөн юмчин өөрийхөө тухай товч дурдья. Манайх сургуультай ойрхон л доо, багадаа би энэ сургуульд орно гэдгээ мэдэхгүй аль булан тохой байна бүгдэнгээр нь найзтайгаа хөөцөлдөж тоголдог байлаа. Би бээр спортонд нэлээн элэгтэй хүүхэд л дээ. 7-р ангид байхад маань сургуулийн сагсны шигшээд ор гэсэн урилга ирэхэд би үнэн ухамсартайгаар татгалзсан. Түүний шалтгаан нь удахгүй арван жилээ төгслөө хичээлээ хийх ёстой гэсэн бодол хэхэ. Тэгээд 7, 8, 9,10-р анги гээд 4 жил амжуулдаг ч байж уу гэж жаахан харамссан. Тэр яахав за тэгээд энэ сургуульд сонирхсон мэргэжлээ сонгоод ороод ирлээ. Дөнгөж ороод байжийтал ажлын санал ирлээ, тэтгэлэгт шалтгалт өгөх төлөвлөгөөтэй байсан хүүхэд шууд л татгалзсан. Энэ сургуульд орж ирээд нөгөө гайхалтай шигшээ гэдэг эдэд бас л шингэх боломж байлаа. Хэд хэд тоглоод явлаа цаг хугацааны дайсан байна гээд бас л татгалзлаа. Тэгсэн нөгөө их ухамсартай хүүхэд тэтгэлэгт шалгалтууддаа сайн бэлдээгүйн улмаас зөвхөн монголдоо хүмүүсийн эгнээнд ордын байна. За тэгээд 2-р курсын сүүлрүү ажил хийх хэрэгтэй гэж бодоод нөгөө ажлаа суртал орчдын байна. Тэгээд л ажилчин ангийхантай мөр зэрэгцэн алхаад өдийг хүрж байна. Зарим хүмүүс чи 2 мэргэжил сонгож цаг алдаад байхдаа яадгын л гэнэ, зарим нь ажлаасаа гар хичээлээ хий л гэнэ хэхэ миний бодол болохоор ядаж толгой жаахан задарна, туршлага гээ ч аягүй чухал зүйлийг эртхэн яаж байж цуглуулжийна ойлгоно, цуглуулна гэж бодож байна. Бас гэрийхээ санхүүгээс тусдаа гараад уджийна энийгээр жаахан л бахархдаг. Хэт ачаалал дунд нэг юмийг л хүсээд байгаа тэр юу вэ гэхээр цөөн тооны зүйлийг л тодорхой хугацаанд өөрийхөө эд эрхтэншиг мэддэг болохоор сайн судалмаар байна. Одоогийн байдал гэхээр дэндүү олон зүйл төрлийн мэдээлэл дунд толгой эргээд тэрэн дундаас мэдлэг болж үлдэж байгаа нь бага байгаад байдаг...
Өөрөөсөө шалтгаалж би ирээдүйрүүгээ явж чадна, бас өнгөрсөнрүүгээ ч явж чадна, ингэхийн тулд илбэ шид, цаг хугацааны машины алийг нь ч хэрэглэхгүй.
Би тэгэхээр ирээдүйрүүгээ явж байгаа, тэгэхдээ бусдаас арай илүү хурдан байхыг хичээж. Би энэ ирээдүй гэдэг үгийг гүн гүнзгий хүлээж авахгүй. Хүмүүс ирээдүй гэдэгчин төгсгөл, ирээдүй гэдэгчин өнөөдөр, ирээдүй гэдэгчин гээл тэрийгээ гоёо гоёоор тайлбарладагийг уншихад гоёо байдаг, эргэлзээ төрүүлээд л. Одоо өөрийхөө санааг илэрхийлье нэг өгүүлбэрээр.
Би хэрвээ өдөрт хийж амжуулж байгаа зүйлсийн тоогоо 2 дахин нэмэхийн бол хэсэг хугацааны дараа би бусдаас төрүүлж ирээдүйгээ харна, харин өдөрт хийж амжуулж байгаа зүйлсийн тоогоо 2 дахин багасгавал хэсэг хугацааны дараа хүмүүс ирээдүйгээ харж байхад би өнгөрсөнөө харж байх болно.
Энэ өгүүлбэрийг хэд хэд уншаарай. За миний бичлэгийг уншиж байгаа ирэнх хүн эхэн хэсэгт нойр нь хүрч байгаад сүүлдээ сайтар гэгчийн сэргэсэн гэдэгт найдаж байна.

No comments:

Post a Comment