Wednesday, December 2, 2009

Би, бид болон дэлхий хаашаа явж байна вэ?

Бид яг одоо хаашаа явж байгаагаа сайн мэдэхгүй л байгаа шүү дээ. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олдоггүй гэдэг. Би нэг юманд дандаа санаа зовдог. монгол улс авилгалаараа дэлхийд дээгүүр байр эзэлдэг улсуудын нэг шдээ. бүх албан тушаалтан тодорхой хэмжээний хээл хахуулид өртсөн байгаа. Монголын нийгэм н өөрөө ийм ядуу учраас хүмүүс н хүртэл мөнгөнд сонирхолтой авилгалд өртөмтгий дорой болчдог юм шигээ. Миний бодлоор авилгал үүсэх нэг шалтгаан нь үндсэн хуульд маань хуулийн цоорхой маш их.Аливаа үйл ажиллагаа явуулж байгаа хүн албан байгууллага болон хөрөнгө оруулагчид хуулийн цоорхойг нь эхэлж судалсны дараа тэр цоорхойг овжноор ашиглах төлөвлөгөөгөө гаргадаг. Бас улсын байгууллагад ажилдаг хүний цалин бага байдагтай холбогдуулан хяналт тавьдаг хүмүүс нь худалдагдах явдал газар авж байгаа. Хамгийн наад захийн жишээн дээр тайлбарлахад : Төв банкнаас нэг банкний үйл ажиллагааг шалгахаар 3 ажилтан томилогдовоо тэгээд мэдээж шалгуулж байгаа газраас зөрчил илэрэхээр нь хүн тус бүрд н доод тал н 5 5н сая төгрөг өгөөд хэвйин гэсэн тодорхойлолт бичүүлээд л бүх юм цэвэрхэн үлдэх жишээтэй... Тэгээд хэн хэнээсээ хамааралтай хэн хэндээ ашигтай амьдарсаар л байгаад байгаа юмдаа. Эдийн засаг өсөх болон ядуурал буурах нь шууд хамааралтай гэж олон улсын практик, онол судалгаа нотлож чадахгүй байгаа юм. Харин эдийн засгийн өсөлт нь ажил эрхлэлтээр дамжин ядуурлыг бууруулах бололцоотой гэж үздэг.Хэрэв эдийн засгийн өсөлт нь ажлын байрыг нэмэгдүүлж чадаж байвал тэр нь ядуурлыг бууруулах суваг юм. Гэхдээ бас учиртай. Буй болж буй ажлын байр нь чанартай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэгтэй газар нь, хэрэгтэй салбарт, хэрэгтэй цаг үед гэсэн шалгуур байх ёстой. харамсалтай нь энэ механизм Монголд үйлчлэхгүй байна. Тэгээд ер нь монголыг хэдхэн том олигархууд л атгачихсан байгаа шдээ улс орноо гэсэн нэрийн дор цаагуураа хамаг эд баялгийг н өөрсдөдөө хувааж авах гээл хороо найруулж жүжиг тоглоод хэрэг алга байна шд. Эрүүл нийгэмд амидарж үзэх юмсан гэж дандаа боддог боллоо. Бас өөр нэг жишээ дурдахад гадаадад хуулийн сургуулид олон жил сурсан хүн монголын газрын албанд ажилд ороод шалгалт явуулахад хуули ёсоор олгосон лиценз маш цөөхөн байсан учир хуу;ли бус бүх лицензийг хураажилдээ. Тэгсэн яахавдээ тэр хүн удалгүй халагдах тушаалаа авсандаа.Тэр лицензүүдийг зарсан дарга нар н асар их хэмжээний өрөнд орох н ойлгомжтой. Ийм нөхцөлд хүн яаж шударга амидрах болж байна аа.
Гэхдээ нөгөө талаас н авж үзвэл арай гэгээлэгээр яриж болох байх л даа. Монгол улсын хүн амын ихэнх хэсэг залуу хүмүүс, тэр дунд боловсролтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа болхоор удахгүй энэхүү хямралаас гарах замаа олох байхаа л гэж найдаж байгаа. найдаж байгаа ч юу байхав би өөрөө залуу хүн болохоор энэ байдлаас гарахын тулд идэвхтэй тэмцэйиг уриалж байгаа. 2070 онд монгол улс ямар байх вэ? билүү тийм захиаг уншаад уг нь гоё л санагдаж байсан гэхдээ тийм болохоос өмнө бид али нэг улс руу уусчих байх гэж дандаа айх юмдаа. ядаж манай 76 ухаантайхан хоорондоо эв найрамдалтай нэгдээд ажиллаж чадвал тусгаар тогтнолоо хадгалж чадах байх.Даанч шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болохоор найдлага алга оо. Монгол улсын цаашдын талаар нэг иймэрхүү л бодолтой явна.
Харин одоо өөрийнхөө талаар товч дурдья. Миний бие яг сонирхсон мэргэжлээрээ сураагүй гэж өөртөө дүгнэлт гаргаад байгаа гэхдээ одоо төгсөхийн оронд ийм юм яриад ч яахав хүнд чинь дээд боловсрол диплом хэрэгтээ шүү дээ. Дараа н өөрийгөө арай чиглэлээр хөгжүүлэх талаар санаа тавинаа. Хүнд хэр олон нийгмийн Статус байна хүний хүгжих боломж төдий нэмэгдэнэ гэж өөрөө өөртөө шинэ хэллэг зохиогоод байгаа.ер н нийгмийн олон салбар луу хөрвөх чадбартай тийм мэргэжилтэн болохын тулд одооноос бүх боломжийг судалж туршлага хуримтлуулах хэрэгтэй болж таарж байна. Заримдаа өөрийгөө бодохоор тогтвор муутай ч юм шиг , ямар ч нөхцөлд урсгалаараа идэвхгүй явах ёстой дургүй. Тийм болохоор хүнд ямар нэг гарц байж л байгаа тэрийг өөрт ашигтайгаар ашиглаж чадвал чи санасандаа хүрнэ эс чадвал чиний хохь...
Дэлхий бол яахавдээ мөхөл рүүгээ л явж байгаа. харин мөхөл ирэхээс өмнө амжиж мод тарицгаая хүмүүс ээ!!!

No comments:

Post a Comment